
Монгол Улс дэлхийд №9-д эрэмбэлэгдэв
Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа дөрөвдүгээр сарын 1-нд гарлаа. Чансааг эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман 2432, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор тэргүүллээ. Манай тамирчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдсэн байна. Тэрчлэн U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар №17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц […]











