KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#испани

14 мэдээ

koo
Хөлбөмбөг

Баяртай Франц, баяр хүргэе Швейцарь

d.byambajargal·2021 оны зургаадугаар сарын 29

Хорват 3:5 Испани Хэсгийн шатны сүүлийн тоглолтоос эрхээ өвөртөлсөн хоёр баг энэ үдэш туллаа. Өнгөрөгч ДАШТ-ий дэд аварга Хорват болон ялагдашгүй армада. Тоглолт Копенхаген хотын “Паркен” цэнгэлдэхэд  явагдаж, цаг агаар нарлаг сайхан байсан хэдий ч талбай дээр гоолын бороо асгарлаа. Эхний гоолыг Испанийн залуу авьяастан Педри өөрийн хаалганд оруулсан юм. Гэхдээ энэ түүний алдаа гэхээсээ […]

koo
Хөлбөмбөг

Ялагдашгүй “Армадачуудын” аялал эхэллээ

d.byambajargal·2021 оны зургаадугаар сарын 15

Шотланд 0:2 Чех Өнөөдрийн эхний тоглолтыг 25 жилийн дараа тивийнхээ аваргад зодоглож буй шотландчууд хийлээ. Олон мэргэжилтнүүд сенсаци тарих багаар тэднийг нэрлэж байв. Харамсалтай нь бодит байдал дээр хараахан тийм байсангүй. Тоглолтын 42 дахь минутад “Байер 04 Леверкузен”  клубын довтлогч Патрик Шик тооны харьцааг нээж чехүүд эхний үеийг тэргүүлэв. Хоёрдугаар хагас эхлээд удалгүй өнөөх л […]

KOO.MN
Хөлбөмбөг

Европын аваргын түүх болон баримтууд

d.byambajargal·2021 оны тавдугаар сарын 10

Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд иржээ. Иймээс тус тэмцээний тухай түүх болон сонирхолтой баримтыг танилцуулъя. 1927 онд тухайн үеийн Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Анри Делаунай анх тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах санааг гаргаж байжээ. Тухайн үед ажил хэрэг болж чадаагүй ч Делаунайг нас барснаас гурван жилийн дараа буюу […]

KOO.MN
Хөлбөмбөг

Шави, Касильясын нөхөрлөл баримтат кинонд

d.byambajargal·2020 оны арван хоёрдугаар сарын 13

Зэрэг шахуу хөлбөмбөгийн тавцанд гарч ирэн, тус тусын замаар алдрын оргилд хүрсэн Шави, Икер Касильяс нар сайн найзууд. Клубын түвшинд тэд эвлэршгүй хоёр багийг төлөөлдөг байсан ч эх орныхоо төлөө бол хамтдаа мөр зэрэгцэн тоглож олон цомыг өргөсөн. Харин тэдний талбайн гадна хэр дотны найзууд болохыг саяхан цацагдсан баримтат кино ил болголоо. Касильясын амьдрал, карьерын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Барселона 0:3 Ювентус: Роналду Камп Ноуд ноёрхов

d.byambajargal·2020 оны арван хоёрдугаар сарын 9

Криштиану Роналдугийн хоёр пенальти, Уэстон Маккеннигийн акробат гуядалт “Камп Ноу”-д явагдсан Барселона – Ювентусын тоглолтын үр дүнг шийдлээ. Ювентус 3:0-ээр ийнхүү хожиж G хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарч байгаа бол Барселона хоёроор цааш шалгарч хүнд сугалаа татахаар болов. Роналду – Мессигийн хоёр жилийн дараах “уулзалт” гэдгээрээ энэ тоглолт олны анхаарлын төвд байлаа. Хоёр клубээс аль […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Месси ба Роналдугийн 36 дахь тулаан

d.byambajargal·2020 оны арван хоёрдугаар сарын 8

Аваргуудын лигийн хэсгийн шатанд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Ювентус” клуб өнөөдөр “Камп Ноу” цэнгэлдэхэд өрсөлдөнө. Л.Мессигийн эсрэг К.Роналду. Тус хоёр багийн эхний тоглолтод “Барселона” өрсөлдөгчөө 2:0-ээр илүүрхсэн ч эсрэг багийн лидер К.Роналду цар тахлын халдвар авч, өнжсөн билээ. Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтууд олны анхаарлыг татах нь гарцаагүй. Тэр тусмаа Л.Месси, К.Роналдугийн тулааныг бүр […]

KOO.MN
Хөлбөмбөг

TV: “Ла Лига” Монголд ирлээ

d.byambajargal·2020 оны арван нэгдүгээр сарын 18

Хөлбөмбөг сонирхогчид удтал хүлээсний эцэст Испанийн хөлбөмбөгийн дээд лиг болох “Ла Лига”-г Монголд шууд үзэх эрхтэй боллоо. SPS телевиз энэ сарын 21-ээс эхлээд шууд дамжуулах болсноо зарлав. Испанийн Ла Лигаг зохион байгуулагчид 2013 оноос хойш олон улсад телевизийн эрх өгөх ажлаа эрчимжүүлсэн. Үүний үр дүнд өдгөө дэлхий даяар олон оронд Испанийн лигийг шууд хүлээн авч […]

KOO.MN
Хөлбөмбөг

Covid 19: Лука Йович хорио цээрийн дэглэм зөрчсөнд Сербийн ерөнхий сайд бухимдав

d.byambajargal·2020 оны гуравдугаар сарын 20

Испанийн “Реал Мадрид” клубын серб довтлогч Лука Йович хорио цээрийн дэглэм зөрчсөн байна. Өдгөө 22 настай Л.Йович Сербийн Белград хотод найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж, 28 хоногийн хорио цээрийг үл тоожээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Испаниас төрөлх нутагтаа ирсэн юм. Улмаар найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэсэн нь Сербийн ерөнхий сайд Ана Брнабичийн уурыг хүргэжээ. “Бидэнд […]

KOO.MN
Хөлбөмбөг

Covid 19: Хөлбөмбөгийн дасгалжуулагч 21 насандаа өөд боллоо

d.byambajargal·2020 оны гуравдугаар сарын 17

Хөлбөмбөгийн дасгалжуулагч, Испанийн иргэн Франческо Гарсиа 21 насандаа өөд боллоо. Түүнээс “Covid 19”-ын шинж тэмдэг илэрсэн тул Малага хотын эмнэлэгт эмчилж байв. Ф.Гарсиа 2016 оноос хойш “Малага ФС” клубын өсвөрийн баг болох “Атлетико Портада Алта” багт дасгалжуулагчаар ажиллаж ирсэн юм. Талийгаачийг албан ёсоор “Covid 19”-өөр өөд болсон хэмээн зарласан. Тэрбээр цусны хорт хавдартай байсан тул […]

KOO.MN
Хөлбөмбөг

Ла лига: Хоёр долоо хоног үзэгчгүй болно

d.byambajargal·2020 оны гуравдугаар сарын 10

Испанийн хөлбөмбөгийн дээд хоёр лигт үзэгчгүй зохиогдох боллоо. Испанид хөлбөмбөгийн тоглолтууд үзэгчгүй зохион байгуулагдах шийдвэр гарлаа. “Титэм” вирусын халдвар Европ даяар эрчтэй тархаж байгаа тул тус улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм. Энэ хориг Аваргуудын лигийн тоглолтод ч нөлөөлөх аж. Гуравдугаар сарын 18-нд Испанийн Кэмп Ноу цэнгэлдэхэд “Барселона” клуб Италийн “Наполи”-г хүлээн авна. Харамсалтай […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Икер Касильяс сонгуульд өрсөлдөнө

d.byambajargal·2020 оны хоёрдугаар сарын 19

Испанийн хөлбөмбөгийн шигшээ багт олон жил зүтгэсэн, нэрт хаалгач Икер Касильяс их спортоо орхиж, зүтгэлтэн болохоор зориг шулууджээ. “Порто” клубын Ерөнхийлөгч Хорхе Нуно Пинто да Кошта ахмад хаалгачийг их спортоо орхих болсныг хэвлэлийнхэнд баталсан юм. Энэ жил 38 настай хаалгач эр Испанийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсныг өнгөрсөн даваа гарагт зарласан. Үүний дараа Пинто […]

KOO.MN
Хөлбөмбөг

Икер Касильясын 20 дахь улирал

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 19

Португалын “Порту” клубийн хаалгач Икер Касильяс “Шальке” клубийн эсрэг гараанд гарснаар Аваргуудын лигт 20 дахь улиралдаа тоглолт хийв. Өдгөө 37 настай испани хаалгач ийнхүү нэгэн өвөрмөц дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр “Реал Мадрид” болон “Порту” клубт Аваргуудын лигт 178 тоглолтод оролцсон гэдгээрээ хэдийнэ дээд амжилт эзэмшдэг. Түүний энэ үзүүлэлтэд хамгийн дөхөж очих тоглогч бол одоогоор […]

KOO.MN
Хөлбөмбөг

Кристиан Пулишичийн төрсөн өдрийн бэлэг

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 19

(Бельги) Брюгге 0:1 Борусси Дортмунд (Герман) Гоол: Кристиан Пулишич (85) Германы клуб 2017 оноос хойш Аваргуудын лиг дэх анхны хожлоо хорват гаралтай америк тоглогч Кристиан Пулишичийн ганц гоолын ачаар авлаа. Энэ өдөр 20 насны төрсөн өдөр нь тохиосон одтой америк эр 69 дэх минутад сэлгээнээс талбайд гарсан юм. Ингэснээр Германы багийн төлөө 100 дахь тоглолтдоо оролцоод […]

KOO.MN
Хөлбөмбөг

Лионель Мессигийн найм дахь хэт трик

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 19

(Испани) Барселона 4:0 ПСВ (Нидерланд) Гоол: Лионель Месси (32, 77, 87), Осман Дэмбэлэ (75) Аваргуудын лигийн эхний гоолыг аргентин довтлогч Лионель Месси нэр дээрээ бичүүлэв. “Камп Ноу” цэнгэлдэхэд эхний хагаст 1:0-ээр өндөрлөсөн тоглолт хоёрдугаар үед тооны зөрүү улам холдсон үзүүлэлтээр дууссан юм. Л.Месси Аваргуудын лигт найм дахь хэт трикээ гүйцэтгэж, К.Роналдугаас нэгээр илүү гарав. Түүнчлэн хэсгийн […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад803020130
2Япон*20343791
3БНСУ10122850
33Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.