KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#талбайн-теннис

18 мэдээ

Новак Жоковичийн 19 дэх түрүү
Талбайн теннис

Новак Жоковичийн 19 дэх түрүү

d.byambajargal·2021 оны зургаадугаар сарын 14

Талбайн теннисийн дөрвөн Их Дуулгын нэг, “Ролан Гаррос” өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, Грекийн Стефанос Циципас нар тунаж үлдсэн билээ. Новак Их Дуулгад 28 удаа финалдаж 18-д нь ялсан бол түүний өрсөлдөгч 22 настай Стефанос анх удаа шигшээд шалгарсан юм. Ирэн дээрээ гялалзаж яваа грек залуу тоглолтын эхлэлийг тун сайн хийлээ. Эхний сэтэд […]

ОХУ-ын теннисчин Яна Сизиковаг саатуулжээ
Бэт

ОХУ-ын теннисчин Яна Сизиковаг саатуулжээ

d.byambajargal·2021 оны зургаадугаар сарын 5

ОХУ-ын талбайн теннисчин Яна Сизиковаг Францын цагдаагийн газраас саатуулжээ. Хос төрөлд хүч үздэг Я.Сизиковаг өнгөрсөн жилийн Ролан Гаррос тэмцээний үеэр их тоглолтоо худалдсан гэж хууль сахиулагчид үзэж байгаа аж. Одоо ид өрнөж буй Францын нээлттэй тэмцээний үеэр ОХУ-ын Яна Сизикова нутаг нэгт Экатерина Александроватай хамт нэг баг болсон юм. Тэд эхний шатанд Австралийн Ала Томьянович, […]

Тони Надаль Феликс Оже-Альяссимыг дасгалжуулна
Талбайн теннис

Тони Надаль Феликс Оже-Альяссимыг дасгалжуулна

d.byambajargal·2021 оны дөрөвдүгээр сарын 9

Их Дуулгын 20 түрүүтэй Рафаэль Надалийн авга ах бас дасгалжуулагчаар нь ажиллаж байсан Тони Надаль Канадын залуу теннисчин Феликс Оже-Альяссимын багт оржээ. “Авга Тони” нэрээрээ талбайн теннис сонирхогчдын дунд танил болсон Тони Надаль Канадын залуу теннисчин Феликс Оже-Альяссимын дасгалжуулагчийн багт оржээ. Ингэснээр ирэх долоо хоногт болох “Монте Карло Мастерс” тэмцээнд шинэ шавиа дасгалжуулах юм. Өдгөө […]

Бизнес: Тэмцээний шагнал 65 хувиар буурсан учир теннисчид оролцохоос татгалзав
Талбайн теннис

Бизнес: Тэмцээний шагнал 65 хувиар буурсан учир теннисчид оролцохоос татгалзав

d.byambajargal·2021 оны гуравдугаар сарын 26

Чансааны 1000 оноо олгодог, нэр хүндтэй Майамигийн нээлттэй тэмцээнд энэ жил олон одод оролцохоос татгалзсан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлэх тамирчдын тоонд толгой цохидог Серена Уильямс гэртээ болох тэмцээнд оролцож чадахгүй болсноо мэдэгдсэн билээ. Флорида мужид болдог тус тэмцээнд найман удаа түрүүлсэн Серена Уильямс сугалаа болохоос хэдхэн цагийн өмнө нэрээ татсан юм. Цар тахлын хөл хориотой […]

Өмнөх12Дараах
Талбайн теннис: Цар тахал ба Австралийн нээлттэй тэмцээн
Талбайн теннис

Талбайн теннис: Цар тахал ба Австралийн нээлттэй тэмцээн

d.byambajargal·2021 оны нэгдүгээр сарын 21

Талбайн теннисийн хамгийн нэр хүндтэй дөрвөн Их Дуулгын нэг болох Австралийн нээлттэй тэмцээн ирэх сарын 8-21-нд болно. Цар тахлын хүнд үед зохиогдож буй тус тэмцээнийг тойрсон олон маргаан одоо ч дэгдсээр байгаа юм. Австралийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулагчид урьдчилсан шатыг Катарын Абу Дабид зохиосон. Ингээд тус тэмцээнд оролцогчид тэмцээн болохоос сарын өмнө Австралид ирээд хоёр […]

COVID – 19: Вирусээс болж цуцлагдсан томоохон тэмцээнүүд
Чөлөөт булан

COVID – 19: Вирусээс болж цуцлагдсан томоохон тэмцээнүүд

d.byambajargal·2020 оны гуравдугаар сарын 14

“Юта Жазз” багийн төвийн тоглогч Руди Гобероос корона вирус илэрсэнтэй холбоотойгоор Америкийн мэргэжлийн спортуудаас NBA хамгийн түрүүнд лигээ цуцалсан билээ. Тэдний араас NHL, MLB, MLS гэх зэрэг олон алдартай лигүүд хаалгаа барьсан юм. Одоогоор нөхцөл байдлыг хэр удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй, ямартай ч 30 хоног лигүүд болохгүй нь тодорхой болсон юм. Ингээд корона […]

Теннис: Мария Шарапова их спортоо орхилоо
Талбайн теннис

Теннис: Мария Шарапова их спортоо орхилоо

d.byambajargal·2020 оны хоёрдугаар сарын 27

Их Дуулгын таван түрүүтэй Мария Шарапова талбайн теннисээ орхилоо. Өдгөө 32 настай М.Шарапова 2004 онд 17 насандаа Уимблдонд түрүүлж байв. Түүнээс хойш дөрвөн Их Дуулгад бүгдэд нь түрүүлсэн 10 эмэгтэй тамирчдын нэг болсон билээ. М.Шарапова 2016 онд мелдониум хэмээх допингийн бодис хэрэглэсэн гэх шалтгаанаар 15 сар их спортоос хөндийрсөн. Гурван жилийн өмнө эрх нь сэргэсэн […]

Талбайн теннис: Новак Жокович дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
Талбайн теннис

Талбайн теннис: Новак Жокович дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

d.byambajargal·2020 оны хоёрдугаар сарын 3

Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Сербийн Новак Жокович дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Ийнхүү Н.Жокович сүүлийн 10 улирлын 9-д (2011-06, 2018-20) нь чансаагаар манлайлав. Н.Жокович ирэх аравдугаар сарын 5-нд хүртэл чансаагаа хадгалж чадвал Рожер Федерерийн хамгийн олон долоо хоног чансааг тэргүүлсэн (310 долоо хоног) дээд амжилтыг шинэчлэх боломжтой. Мельбурнд ялсныхаа дараа Н.Жокович хоёр том […]

KOO.MN
Зуны спорт

Теннис: Сүүлийн 15 жилд тодорсон хамгийн залуу аварга Коко Гауфф

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 14

Австрийн Линц хотод болсон WTA-гийн тэмцээнд АНУ-ын залуу од Коко Гауфф түрүүлж, түүхэн амжилт үзүүллээ. Дөнгөж 15 настай Коко Гауфф насанд хүрэгчдийн ангилалд WTA-гийн анхны цомоо хүртлээ. Тэрбээр аваргын төлөө Латвийн Елена Остапенког 6:3, 1:6, 6:2-оор буулган авснаар дэлхийн чансааны 75 руу өгсөх нь тодорхой болов. Түүнд энэ ялалт амар ирээгүй. Урьдчилсан шатанд Германы Тамара […]

Теннис: Энди Мюррэй “Их Дуулга”-д эргэж ирнэ
Талбайн теннис

Теннис: Энди Мюррэй “Их Дуулга”-д эргэж ирнэ

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 9

Их Британийн шилдэг теннисчин Энди Мюррей хэдхэн сарын өмнө их спортоо орхиж буйгаа зарласан. Гэхдээ түүний энэ “их завсарлага” удаан үргэлжилсэнгүй. Их Дуулгын гурван удаагийн аварга Э.Мюррей ганцаарчилсан төрөлд эргэж ирээд дэлхийн чансааны 503-аас 289 рүү “үсэрсэн” юм. Долоо хоногийн дотор л чансаагаа ийн ахиулсан 32 настай британи теннисчин ирэх оны нэгдүгээр сард болох Австралийн […]

Теннис: Мария Шарапова эргэн ирлээ
Талбайн теннис

Теннис: Мария Шарапова эргэн ирлээ

d.byambajargal·2019 оны зургаадугаар сарын 19

ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова гэмтлийн улмаас сүүлийн таван сар талбайд гараагүй. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард баруун мөрөндөө хагалгаа хийлгэсэн тул их спортдоо эргэн ирэх эсэх нь эргэлзээтэй байсан юм. Испанийн Мальорка аралд болдог зүлгэн талбайн тэмцээний эхний өдөр ОХУ-ын теннисчин Мария Шарапова, нутаг нэгт Виктория Кузмоватай учраа таарч, 7:6, 6:0-ээр буулган авлаа. Цагтаа дэлхийн […]

Рафаэль Надалийн бахдам амжилт
Талбайн теннис

Рафаэль Надалийн бахдам амжилт

d.byambajargal·2019 оны зургаадугаар сарын 10

Францын нээлттэй тэмцээнд Испанийн Рафаэль Надаль 12 дахь түрүүгээ авч, рекордоо нэгээр ахиулав. Испанийн нэрт теннисчин Рафаэль Надалийг шороон талбайн хаан гэж хочилдог. Өнөөдөр тэр энэ нэрээ дахин нэг нотлон харуулж, Парист болсон Францын нээлттэй тэмцээнд Австрийн теннисчин Доминик Тимийг 6:3, 5:7, 6:1, 6:1-ээр хялбархан буулган авснаар “Ролан Гаррос”-т 12, нийт 18 Их Дуулгын түрүүтэй […]

Талбайн теннис: 53 дахь тулаан
Талбайн теннис

Талбайн теннис: 53 дахь тулаан

d.byambajargal·2019 оны нэгдүгээр сарын 28

Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тулаан энэ цаг үеийн шилдгүүд болох Новак Жокович, Рафаэль Надаль нар шигшээ тулаанд өрсөлдсөн юм. Талбайн теннисний мөрөөдлийн тулаанд Сербийн Новак Жокович илүүрхэв. Тэрбээр 6:3, 6:2, 6:3-аар гол өрсөлдөгчөө ялж, Австралийн нээлттэй тэмцээнд долоо, Их Дуулгын 15 дахь түрүүгээ авсан юм. Дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлж буй Н.Жокович энэ тулаанд ялснаар […]

Талбайн теннис: Рафаэль Надаль Грек залууд хичээл заав
Талбайн теннис

Талбайн теннис: Рафаэль Надаль Грек залууд хичээл заав

d.byambajargal·2019 оны нэгдүгээр сарын 24

Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Испанийн Рафаэль Надаль, Грекийн Стефанос Циципасыг хялбархан ялж, шигшээд шалгарлаа. Рафаэль Надаль энэ тэмцээний турш шинэ хөгжөөн дэмжигчидтэй болоод буй Грекийн залуу од Стефанос Циципасыг ердөө нэг цаг 46 минутын дотор буюу 6:2, 6:4, 6:0-ээр буулган авч, Австралийн нээлттэй тэмцээний финалд шалгарлаа. Маргааш болох Сербийн Новак Жокович, […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад803020130
2Япон*20343791
3БНСУ10122850
33Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.