#хоромхон

7 мэдээ

Дээд лиг IX долоо хоногийн тойм: Дээд лигийн нэгдүгээр тойрог өндөрлөлөө
Хөлбөмбөг

Дээд лиг IX долоо хоногийн тойм: Дээд лигийн нэгдүгээр тойрог өндөрлөлөө

d.byambajargal·

СП ФАЛКОНС 3:1 ХАНГАРЬД  Лигийг тааруухан эхлүүлсэн “СП Фалконс” нэгдүгээр тойргийн төгсгөлийг сайн хийж зургаан тоглолт дараалан хожин, хүснэгтийг тэргүүлж байна.  Аваргууд энэ удаад өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Хангарьд”-ыг 3:1-ээр хожиж, хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барилаа.  “СП Фалконс”-ыг гоолуудыг багийн ахлагч М.Төгөлдөр болон Бразил легионерууд болох Андрей Феррера, Владимир Эвэртон нар хийлээ. Харин “Хангарьд”-аас Ц.Билгүүн багийнхаа […]

Дээд лиг VI долоо хоногийн тойм: “Дэрэн” Дээд лигийг тэргүүлсэн хэвээр…
Хөлбөмбөг

Дээд лиг VI долоо хоногийн тойм: “Дэрэн” Дээд лигийг тэргүүлсэн хэвээр…

d.byambajargal·

СП ФАЛКОНС 12:0 ТӨВ АЗАРГАНУУД Дээд лигийн нэгдүгээр тойргийн зургаа дахь долоо хоног “СП Фалконс” болон “Төв Азарганууд” багуудын тоглолтоор эхэлсэн.  Тус тоглолтод “СП Фалконс” 12:0-ээр хожсон ч энэ үр дүнг хараад гайхах хүн олон байсангүй. Учир нь “Төв Азарганууд” эхний зургаан тоглолтынхоо дөрөвт 10-аас дээш гоолын зөрүүгээр хожигдоод байна. Нэг ч гоол оруулаагүй гэсэн […]

Дээд лиг V долоо хоногийн тойм: Энэ долоо хоногийн оргил тулаанд “Эрчим” хожлоо
Хөлбөмбөг

Дээд лиг V долоо хоногийн тойм: Энэ долоо хоногийн оргил тулаанд “Эрчим” хожлоо

d.byambajargal·

ТӨВ АЗАРГАНУУД 0:21 ДЭРЭН  Эхний дөрвөн тоглолтдоо 38 гоол алдаад байсан “Төв Азарганууд” энэ удаад “Дэрэн”-д 21:0-ээр хожигдлоо.  “Төв Азарганууд” ердөө таван тоглолтод 59 гоол алдаж, нэг ч гоол оруулаагүй нь урьд хожид байгаагүй тааруу үзүүлэлт болж байна.  Аварга авах зорилготой “Дэрэн” өрсөлдөгчдөө өршөөл үзүүлэлгүй, өөрсдийн үндсэн тоглолтоо үзүүлэв. Япон легионер Фүнами Ютаро найман, Ц.Далайцэрэн […]

Дээд лиг IV долоо хоногийн тойм: “Хантерс” “Хангарьд”-ыг буулган авч шуугиан дэгдээв
Хөлбөмбөг

Дээд лиг IV долоо хоногийн тойм: “Хантерс” “Хангарьд”-ыг буулган авч шуугиан дэгдээв

d.byambajargal·

ДЭРЭН 4:2 ХОВД  Дээд лигийн дөрөв дэх долоо хоногийн эхний тоглолт “Дэрэн”, “Ховд” багуудын хооронд болоход “Дэрэн” 4:2-оор хожлоо.  “Ховд”-ын хаалгачийн хаагаад ойж гарч ирсэн бөмбөгийг Т.Дөлгөөн нэмж гоол болгосноор “Дэрэн” 19 дэх минутад тооны харьцааг нээсэн юм. Хариу гоолыг “Ховд”-ын Япон легионер Ёшиока Рэн 32 дахь минутад оруулснаар эхний хагас 1:1-ээр өндөрлөв.  Гэвч сүүлийн […]

Дээд лиг III долоо хоногийн тойм: Томчуудад халгаатай долоо хоног…
Хөлбөмбөг

Дээд лиг III долоо хоногийн тойм: Томчуудад халгаатай долоо хоног…

d.byambajargal·

ТӨВ АЗАРГАНУУД 0:4 ХАНГАРЬД  Дээд лигийн энэ долоо хоног “Төв Азарганууд” болон “Хангарьд” багуудын тоглолтоор эхэлсэн.  Харамсалтай нь “Төв Азарганууд” клуб тоглолтыг долоон тоглогчтой эхлүүлсэн. Хөлбөмбөгийн дүрмэнд тоглолтыг долоон тоглогчтой эхлүүлж болдог ч тухайн багийн нэг тоглогч талбайд орхиход тоглолт дуусна гэж заасан байдаг.  Тоглолтын явцад “Төв Азарганууд”-ын нэг тоглогч бэртэл авч талбайг чөлөөлсөнөөр, шүүгч […]

Дээд лиг II долоо хоногийн тойм: “Эрчим” эхний хоёр тоглолтдоо 18 гоол орууллаа
Хөлбөмбөг

Дээд лиг II долоо хоногийн тойм: “Эрчим” эхний хоёр тоглолтдоо 18 гоол орууллаа

d.byambajargal·

ХОРОМХОН 0:4 ЭРЧИМ  Нээлтийн тойрогт “Төв Азарганууд”-ыг 14:0-ээр бут ниргэсэн “Эрчим” энэ удаад “Хоромхон”-ыг 0:4-ээр илүүрхлээ.  Бага насандаа Аргентин улсын хоёр ч клубт тоглож, хөлбөмбөгчиний замналаа эхлүүлсэн Япон легионер Коү Готоү “Хоромхон”-ы эсрэг хоёр гоол оруулав. Ингэснээр Коү Готоү нийт есөн гоолтой болж мэргэн буучдын жагсаалтыг хол тасархай тэргүүлж эхэллээ.  “Эрчим” клубийн өөр нэгэн шинэ […]

Дээд лиг I долоо хоногийн тойм: Аваргууд нээлтийн тоглолтод хожигдлоо
Хөлбөмбөг

Дээд лиг I долоо хоногийн тойм: Аваргууд нээлтийн тоглолтод хожигдлоо

d.byambajargal·

СП ФАЛКОНС 0:1 УЛААНБААТАР Сүүлийн хоёр жилийн аваргууд болох “СП Фалконс”, “Улаанбаатар” клубүүд 2024-2025 улирлын нээлтийн тоглолтыг хийлээ. 21 жилийн түүхэндээ анх удаа дээд лигийн аваргын цомыг өргөсөн “СП Фалконс” өнгөрсөн улирлын бүрэлдэхүүнээ шинэчлээгүй бол “Улаанбаатар” клуб Франц, Япон улсаас шинэ легионер тоглогчдыг багтаа элсүүлсэн байв.  Хоёр баг адил 4-3-3 хувилбарыг сонгосон бөгөөд харилцан довтолгоотой […]