А.Батцэцэг хүрэл медаль авлаа
Азийн наадмын хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг, эмэгтэй 50, 53, 57, 62 кг жинд манай улсын таван бөх зодоглосон. Тодруулбал, эрэгтэйчүүдийн хүнд жинд Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д Э.Нарангэрэл, 53 кг Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 62 кг-д П.Орхон нар хүч сорьсон юм. Манай бөхчүүдээс П.Орхон 62 кг-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх болсон. […]