
ФИБА-гийн дасгалжуулагч бэлтгэх сургагч багшийн олон улсын лиценз олгох сургалтанд Монгол дасгалжуулагч хамрагдана
ФИБА-гийн World Association Basketball Coaches (WABC)-гээс дэлхий даяар гишүүн орнууддаа дасгалжуулагчийн сургалтыг зохион байгуулж орчин үеийн сагсан бөмбөгийн шинэлчлэлийг сурган хөгжүүлж лиценз олгодог. Энэтхэг улсын Ченнай хотод 2024 оны 4 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд болох FIBA WABC Level 1 Coach Instructor Course-д МСБХ-ноос Athletes in Action клубын дасгалжуулагч Эрдэнийн Ариунболд оролцохоор шалгарсан баяртай мэдээг дуулгая. […]












