
Я.Намхай гурав дахиа түрүүлэв
Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 5 дугаар сарын 27-28-нд ”Од” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэй ангилалд спортын мастер Я.Намхай, эмэгтэй ангилалд түүний охин Н.Батцэцэг нар аваргалсан. Я.Намхайгийн хувьд Дарханы аваргаар гурав дахь удаагаа тодорсон нь энэ. Мөн тэмцээний дундуур зохиогдсон блиц тэмцээнд спортын мастер У.Дэлгэрбаяр, Б.Сайнжаргал, ДДХДМ Н.Бат-Ирээдүй нар эхний […]












