
ТТДС-ийн нэрэмжит тэмцээн болов
Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн энэ сарын 20-21-ний өдрүүдэд тус сургууль дээр боллоо. 16 дахь жилдээ зохиогдсон байгаа тус тэмцээнд хот, хөдөөгийн 147 тамирчин, гурван насны ангиллаар өрсөлдөв. Хөдөө орон нутгаас Увс, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Орхон аймгийн өсвөрийн даамчид хүрэлцэн ирсэн юм. 6-9, 10-13 насанд швейцарь системээр ес, 14-17 насанд […]
