Цуурхал: Криштиану Роналдугийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглахгүй
Португалын нэрт хөлбөмбөгчин Криштиану Роналдутай холбоотой нэгэн цуурхал тархсан. Тодруулбал, гадны хэд хэдэн мэдээллийн сайтуудаар К.Роналду өөрийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглаж, эмч нарын цалинг нь өгнө гэсэн цуурхал дэгдсэн юм. Хөлбөмбөгийн талаар дагнаж бичдэг итали сэтгүүлч Адриано Дел Монте өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд өөрийн твиттер хуудсандаа К.Роналдуг зочид буудлаа корона вирусын эсрэг эмнэлэг болгон […]


