Дээд лиг II долоо хоногийн тойм: “Эрчим” эхний хоёр тоглолтдоо 18 гоол орууллаа
ХОРОМХОН 0:4 ЭРЧИМ Нээлтийн тойрогт “Төв Азарганууд”-ыг 14:0-ээр бут ниргэсэн “Эрчим” энэ удаад “Хоромхон”-ыг 0:4-ээр илүүрхлээ. Бага насандаа Аргентин улсын хоёр ч клубт тоглож, хөлбөмбөгчиний замналаа эхлүүлсэн Япон легионер Коү Готоү “Хоромхон”-ы эсрэг хоёр гоол оруулав. Ингэснээр Коү Готоү нийт есөн гоолтой болж мэргэн буучдын жагсаалтыг хол тасархай тэргүүлж эхэллээ. “Эрчим” клубийн өөр нэгэн шинэ […]








