Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Барса өвлийн цонхоор Коутиньог зарна

d.byambajargal·

Коутиньог явуулах нь клубт хэд хэдэн талын ашигтай. Нэгт багийн цалингийн ачаалал хөнгөрөх, хоёрт түүнийг зарсан мөнгөөр нүүрлээд буй санхүүгийн хямралыг давах боломжтой болно. Тиймээс клубийн удирдлагын зөвлөлийн ерөнхийлөгч Карлес Тускетс Бразил тоглогчийг явуулахаар зорьж байгааг ARA болон Diario Sport мэдээлэв. Коутиньо Барсагийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг боловч талбай дээр тэр үнэ цэнээ харуулж […]

koo
Хөлбөмбөг

Куртуагийн аав “Миний хүү ФИФА-гийн Оны шилдэг 11-т орох ёстой байсан”

d.byambajargal·

Хүү нь ФИФА-гийн Оны шилдэг 11-т багтаагүйг Тибо Куртуагийн аав Тьерри шударга бус гэж үзэж байна. Аваргуудын лигийн ялагч Мануэль Нойер 2020 оны ОУХХ-ны шилдэг хаалгачаар тодорсон бол Ливэрпүүлийн Алиссон шилдэг 11-т багтсан юм. “Миний хүү шилдгүүдийн дунд байхгүй байгаад гайхаж байна. Бельгид агуу тамирчдаа хангалттай хэмжээнд үнэлж, хүндлэхгүй байгааг эндээс харж болно. Зөвхөн хожигдож, […]

KOO.MN
Хөлбөмбөг

Дибалагийн Юве дэх ирээдүй бүрхэг байна

d.byambajargal·

Тааруу улирлыг үргэлжлүүлж буй Пауло Дибала Ювентустай гэрээгээ сунгах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. (Одоогийнх нь 2022 оны 6 сарын 30-нд дуусна) Өнгөрсөн улиралд нийт 17 гоол оруулж лигийн MVP болсон Аргентин довтлогч шинэ улирал эхэлснээс хойш Сери А-д ганцхан гоол бүртгүүлээд байгаа. Түүнийгээ 12 сарын 13-нд Женоагийн эсрэг оруулсан юм. Тоглолтын дараа Дибала хэвлэл […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Оны шилдгүүд тодорлоо

d.byambajargal·

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) оны шилдгүүдээ зарлалаа. Оны шилдэг хөлбөмбөгчнөөр Германы “Бавари Мюнхен” багийн польш довтлогч Роберт Левандовски тодров. Энэ жил 32 настай Р.Левандовски өнгөрсөн улиралд үнэхээр онцгой тоглолт үзүүлсэн. Тэрбээр 47 тоглолтод оролцохдоо 55 гоол оруулж, багаа гурван цом авахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Шилдэг эмэгтэй тоглогчоор Английн “Манчестер Сити” клубын хамгаалагч Люси […]

KOO.MN
Подкаст

Жанлуижи Буффон

d.byambajargal·

Хүндэт 17 настай Жанлуижи,Эрээнтэй бараантай амьдралын олон даваа нугачааг туулж, олон алдаа эндэл гаргасан 41 настай нэгэн эр энэ захидлыг чамд бичиж сууна. Чамд дуулгах сайн болон муу мэдээ надад байна.Би чамтай чиний сэтгэл зүрхний чинь тухай ярилцмаар байна.Тийм ээ, чиний зүрх. Итгэнэ үү байна уу өөрөө мэд. Чамд тийм зүйл байгаа. Муу мэдээнээс нь […]

KOO.MN
Хөлбөмбөг

Бүх цаг үеийн шилдэг шүүгч П.Коллина

d.byambajargal·

Ковид цар тахлын улмаас Баллон д’Орын оны шилдгийг тодруулаагүй ч “Бүх цаг үеийн Мөрөөдлийн баг”-ийг France Football зарласан. Харин тус сэтгүүлээс бүх цаг үеийн шилдэг шүүгчээр Пьерлуижи Коллинаг тодруулж “Тэр хөлбөмбөгийн түүхийг бичсэн” хэмээн магтжээ. “Хөлбөмбөгийн шүүгч гэхээр түүний нэр хамгийн түрүүнд толгойд орж ирдэг. 1977-гоос 2005 оныг хүртэл ажиллахдаа тэр хөлбөмбөгийн түүхийг бичсэн” Өдгөө […]

KOO.MN
Хөлбөмбөг

Ливэрпүүл Эрик Гарсиагийн төлөөх өрсөлдөөнд нэгдэв

d.byambajargal·

Каталон хамгаалагчийн Сититэй байгуулсан гэрээ энэ улирлын төгсгөлөөр дуусна. Тиймээс тэр 2021 оны нэг сарын нэгнээс эхлэн англиас бусад орны багтай урьдчилсан гэрээ байгуулах боломжтой болно. Харин премьер лиг дотроо шилжилт хийх бол зун хүртэл хүлээх шаардлагатай. Гарсиа өнгөрсөн найман сард Манчестерийн багтай байгуулсан гэрээгээ сунгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Виржил Ван Дейк, Жозеф Гомес […]

KOO.MN
Хөлбөмбөг

Неймар – “Нөхцөл байдал үүнээс дор байж болох байсан…”

d.byambajargal·

Францын лигийн 14-р тойрогт Лионы эсрэг тоглохдоо бэртсэн Неймар Инстаграмдаа бэртлийнхээ тухай ам нээлээ. 12 сарын 13-нд “Парк-де-Пренс”-тээ ПСЖ 0:1-ээр хожигдоход Бразил довтлогч (Тьяго Мендес зүүн шагай руу нь жийсэн) бэртэж тоглолтын дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн. “Өвдөлт, айдас, шаналал, зовнил, хагалгаа, суга таяг болон зүрх зүсэм дурсамжууд нүдэнд минь харагдан би орилсон” “Үүнээс илүү дор […]

KOO.MN
Хөлбөмбөг

Баллон д’Орын “Бүх цаг үеийн Мөрөөдлийн баг” зарлагдлаа

d.byambajargal·

3–4–3 форматаар байрлал тус бүрийн шилдэг 10 тоглогчдыг интернэт санал асуулгаар фэнүүд нэрлэсэн. Харин эцсийн 11-ийг France Football сэтгүүлийн орон орны 140 сэтгүүлчдийн саналаар тодруулсан юм. Баллон д’Ор хүртсэн түүхэн дэх цорын ганц хаалгач Лев Яшин (ЗХУ – 1963) арын шугаманд, Кафу (Бразил), Франц Беккенбауэр (Герман), Паоло Мальдини (Итали) нарын хамт бүх цаг үеийн шилдгээр […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хааландын үнэ 75 сая евро

d.byambajargal·

Европын топ багуудын наймааны гол бай болж буй Эрлинг Хааландын зах зээлийн үнийг Mundo Deportivo зарлалаа. Испанийн хэвлэлд бичсэнээр 20 настай Норвег довтлогчийг авахыг хүсэж байгаа багууд дор хаяж 75 сая евротой байх ёстой гэнэ. Тоглогчийн агент Мино Райола энэ суурь үнийг гаргасан бөгөөд үүн дээр агентийн шимтгэл, тоглогчийн гэр бүлд очих мөнгө мөн нэмэгдэнэ. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Шави, Касильясын нөхөрлөл баримтат кинонд

d.byambajargal·

Зэрэг шахуу хөлбөмбөгийн тавцанд гарч ирэн, тус тусын замаар алдрын оргилд хүрсэн Шави, Икер Касильяс нар сайн найзууд. Клубын түвшинд тэд эвлэршгүй хоёр багийг төлөөлдөг байсан ч эх орныхоо төлөө бол хамтдаа мөр зэрэгцэн тоглож олон цомыг өргөсөн. Харин тэдний талбайн гадна хэр дотны найзууд болохыг саяхан цацагдсан баримтат кино ил болголоо. Касильясын амьдрал, карьерын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Алтан бөмбөг 2020: Шилдгүүд тодорлоо

d.byambajargal·

Монголын хөлбөмбөгийн холбооны 2020 оны шилдэг тоглогч, шилдэг гоолын эзнээр Н.Наранболд тодорлоо. Тэрээр 2020 оны улиралд 30 гоол оруулж бүх цаг үеийн дээд амжилтыг шинэчилсэн. 2020 оны шилдэгүүдийг шалгаруулах урьдчилсан санал асуулга Алтан бөмбөг цахим хуудсаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл явагдсан. Ингээд 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны үдэш цахимаар зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээнээс […]

KOO.MN
Хөлбөмбөг

Алтан бөмбөг 2020: Ёслолын ажиллагаа (шууд)

d.byambajargal·

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагаа. Энэ жил цар тахлын улмаас тус үйл ажиллагааг түүхэндээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. 2020 оны шилдэгүүдийг шалгаруулах урьдчилсан санал асуулга Алтан бөмбөг цахим хуудсаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэл явагдаж дууслаа. Ингэснээр төрөл тус бүрт хамгийн өндөр санал авсан […]

KOO.MN
Хөлбөмбөг

Дуулиан: Себастьян Колтеску гэж хэн бэ

d.byambajargal·

Аваргуудын лигийн “ПСЖ”, “Истанбул” багийн тоглолтын үеэр гарсан дуулианаар олны анхаарлын төвд байгаа хүн бол Румыний шүүгч Себастьян Колтеску. Арьс өнгөний үзэлтэй холбоотой маргаанаас болж, Аваргуудын лигийн тоглолт хойшлогдсон билээ. Энэ тоглолтын дөрөвдүгээр шүүгчээр ажиллаж байсан Румын улсын иргэн Себастьян Колтеску талбайн шүүгчид хандан “Истанбул”-ын туслах дасгалжуулагч Пьер Вебог улаан хуудас авах ёстойг учирлахдаа “Тэр […]