Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Маврикийн шигшээ багийн тамирчид Монголд ирлээ

d.byambajargal·

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, Африк тивийн Маврикийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон билээ. Энэ тоглолт маргааш буюу энэ сарын 27-нд 18:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болох юм. Манай улсын шигшээ багийн хувьд Маврикийн шигшээ багтай төдийгүй Африк тивийн багтай анх удаа нөхөрсөг тоглолт хийж буй юм. Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоон дээр Маврикийн […]

koo
Хөлбөмбөг

Монгол Маврикигийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ

d.byambajargal·

Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд энэ сарын 27-нд буюу ирэх мягмар гаригт Монголын насанд хүрэгчдийн шигшээ баг Африк тивийн Маврики улсын багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тэд өчигдөр Макаогийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, 1:0-ээр хожсон аж. Монгол-Маврикийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт энэ сарын 27-нд Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр 18:00 цагаас болох юм. Тоглолтын тасалбарын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Монгол, Малайз эвийн гэрээ байгуулав

d.byambajargal·

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Малайзын хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийж, 2:2-оор эвийн гэрээ байгууллаа. Тоглолт Букил Жалилын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд явагдсан юм. Шинжээчид талбайн эздийг ялалт байгуулна гэж дүгнэж байсан ч манай хөлбөмбөгчид тэднээс дутахгүйгээ харуулж, талбайд нь хоёр гоол оруулж дөнгөсөн юм. Малайзчууд сүүлийн таван тоглолт хийснээс дөрөв хожигдож, нэг тэнцсэн амжилттай байв. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Рональдино улс төрд хүч сорино

d.byambajargal·

Бразилын нэрт хөлбөмбөгчин Рональдино улс төрд хүч сорихоор шийджээ. Бразилын сенатын сонгууль ирэх аравдугаар сард болох бөгөөд хөлбөмбөгчин эр Бүгд найрамдах намаас нэр дэвших эрх авсан байна. Түүний төрсөн ах, агент Роберто де Ассис Морейра энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа батлаад “Дүү маань эх орондоо их зүйл хийхийг хүсэж байгаа” гэж онцолжээ. Бүгд найрамдах намын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Нэрт хөлбөмбөгчин Ромарио Рио де Жанейро хотын захирагчийн сонгуульд өрсөлдөнө

d.byambajargal·

Бразилын сенатын гишүүн, нэрт хөлбөмбөгчин асан Ромарио ирэх аравдугаар сард болох Рио де Жанейро хотын захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Хоёр жилийн өмнө зуны олимпийг зохион байгуулсан Рио хот дампуурлын ирмэг дээр тулж ирээд буй. Тэгвэл 1994 оны хөлбөмбөгийн ДАШТ-д Бразилын шигшээ багийг түрүүлэхэд гол тоглогчийн нэг байсан ноён Ромарио де Соуза Фариа энэ асуудлыг шийдвэрлэхийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Фиорентина” бэлтгэлийн баазаа Дэвид Асторид зориулна

d.byambajargal·

Италийн “Фиорентина” клуб энэ сарын эхээр зуурдаар нас барсан ахлагч асан Дэвид Асторигийн дурсгалыг хүндэтгэж, бэлтгэлийн баазаа түүний дурсгалд зориулахаар болжээ. Энэ талаар тус багийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Марио Чогнини хэвлэлд ярьсан юм. Астори энэ сарын 4-нд “Удинезе” клубийн эсрэг зочлон тоглолтын өглөө нь зочид буудлынхаа өрөөнд өөд болсон билээ. Амны хөндийн үзлэгээр эмч […]

KOO.MN
Хөлбөмбөг

Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа боллоо

d.byambajargal·

Английн Премьер лигийн тэргүүлэгч “Манчестер Сити” клуб аваргуудын лигт нэг нутгийн “Ливерпуль”-тай туналаа. Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн таван баг өрсөлдсөн ч “Челси”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм” баг энэ даваанд мултарч, премьер лигийн хоёр төлөөлөгч шөвгийн наймд үлдсэн юм. Гэвч тус хоёр багийн аль нэг нь цаашаа явах боллоо. “Ливерпуль” клуб эхний тоглолтыг хийх бөгөөд ирэх […]

KOO.MN
Хөлбөмбөг

Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаа өнөөдөр болно

d.byambajargal·

Европын хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн том тэмцээн бол Аваргуудын лиг билээ. Энэ удаагийн аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорхой болсон. Сугалаа Швейцарийн Нион хотод байрладаг Европын хөлбөмбөгийн холбооны төв байранд болно. Сугалаанд Европын хөлбөмбөгийн холбооны элч, нэрт хөлбөмбөгчин асан Андрей Шевченко оролцох юм. Шөвгийн наймд үлдсэн багууд: Барселона (Испани) UEFA клубийн чансаа: […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөгийн дэлхийн чансаа шинэчлэгдлээ

d.byambajargal·

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос энэ сарын дэлхийн чансааг танилцууллаа. Дэлхийн чансааг Герман тэргүүлж, тэдний араас Бразил, Португал удаалж байна. Мөн эхний тавд Аргентин, Бельги орсон юм. Харин польшууд 15 оноо нэмж авснаар нэг шат ахиж, Испанитай адил 1228 оноотой болж, зургадугаар байрт зургадугаар байрт цугтаа оржээ. Энэ чансаанд нийт 34 тоглолтын үр дүн бодогдсон бөгөөд […]

KOO.MN
Видео

Мессигийн 100 дахь гоол

d.byambajargal·

Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарсан “Барселона”, “Челси” клубийн тоглолт Леонел Мессигийн үдэшлэг болов. Тоглолтын дөнгөж гурав дахь минутад аргентин эр гоолдож, багаа салхинд гаргасан бол  үүнээс 17 минутын дараа Осман Дембеле тооны харьцааг холдуулсан. Улмаар 63 дахь минутад Месси 100 дахь гоолоо оруулсан хоёр дахь тоглогч болов. Түүнчлэн “Барселона” клуб 11 жил дараалан Аваргуудын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Харри Кэйн, Гильфи Сигурдссон нар ДАШТ-д оролцох боломжтой

d.byambajargal·

Английн шигшээ болон “Тоттенхэм” клубийн довтлогч Харри Кэйн “Борнмут” багийн эсрэг тоглолтод шагайндаа гэмтсэн билээ. Эмчийн үзлэгээр орсны дараа англи довтлогчийг ирэх дөрөвдүгээр сар хүртэл дөрвөн долоо хоног талбайд гарахыг хориглосон байна. Түүний шагай хэт хавдсан байсан тул өнгөрсөн даваа гаригт шинжилгээнд оруулж чадаагүй. Тэгвэл шинжилгээний хариу нь өнгөрсөн онд “Милуолл” клубийн эсрэг тоглохдоо авсан […]

KOO.MN
Хөлбөмбөг

Жэйми Каррагер улирал дуустал “Скай”-д ажиллахгүй

d.byambajargal·

Сүүлийн үед 14 настай охин руу нулимсан хэрэгт орооцолдож, хэвлэлийн баатар болоод буй нэрт хөлбөмбөгчин Жэйми Каррагер энэ улирал дуустал “Sky” телевизид ажиллахгүй болжээ. Хийсэн хэргийнхээ балгаар Данийн телевиз дэх ажлаа хүлээлгэн өгсөн Каррагер бяцхан охиныг доромжилсондоо уучлалт гуйсан ч тусыг олоогүй юм. Хэрэг намжих хүртэл “Sky” телевизийн удирдлагууд түүнийг ажлуулахаа түр түдгэлзүүлсэн. Гэхдээ ирэх […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Севилья” 60 жилийн дараа түүхэн амжилтаа давтав

d.byambajargal·

Английн дээд лигт одоогоор хоёрдугаарт байрт жагсаж буй “Манчестер Юнайтед” Аваргуудын лигийн шөвгийн 16-д Испанийн “Севилья” клубтэй хариу тоглолтоо хийлээ. Сүүлийн тулааныг гэртээ хийсэн Улаан чөтгөрүүдийг ялах магадлал өндөр гэж таамаглаж байсан олны бодол эсрэгээрээ өрнөж, 72 дахь минутад Луис Мурьелийн оронд талбайд гарч ирсэн франц довтлогч Виссам Бен Йеддерийн хос гоол Испанийн клубт ялалт […]

KOO.MN
Хөлбөмбөг

Иван Саввидигийн “орк” зан Грекийн лигт гай дуудав

d.byambajargal·

Өнгөрсөн ням гаригт Грекийн супер лигийн нэгэн тоглолтын үеэр “ПАОК Салоника” багийн эзэн Иван Саввиди талбай дээр буутай “зочилж”, шүүгчид халдахыг завдсан хэрэг мандсан билээ. Тэрбээр шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, бухимдахдаа ийн аашилсан юм. Энэ явдлаас болж, аюулгүй байдлын үүднээс эсрэг багийн тоглогчид талбайг орхисон бөгөөд эргэж гарч ирээгүй. Улмаар тоглолтыг хоёр цагийн дараа албан ёсоор […]