Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Антонио Валенсиа хөлбөмбөгийн замналдаа цэг тавьлаа

d.byambajargal·

Хөлбөмбөгийн төлөө 20 жил зүтгэсэн Экуадор залуу ногоон талбайдаа баяртай гэж хэллээ. Гайхалтай он жилүүдийнхээ талаар тэрбээр “Би 14 настайдаа анхны багтаа тоглохоор гэр бүл, тосгоноо орхиод эх орныхоо нийслэл рүү аялалд гарч байлаа. Хэдэн жилийн дараа Испани руу явахаар болсон ба ийм зүйл болно гэж би хэзээ ч мөрөөдөж байгаагүй. Тэнд хэдэн жил тоглосны […]

koo
Хөлбөмбөг

Барселона аваргуудын лигийн анхны цомоо өргөлөө

d.byambajargal·

“Барселона” клубийн бүсгүйчүүд эхний үед “Челси”-гийн хаалганд 4 гоол оруулж, улмаар ялалт байгуулснаар эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн анхны цомоо өргөв. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй тус тусын аваргуудын лигт түрүүлсэн хамгийн анхны клуб болж байгаа юм. “Барселона” энэ улирал Испаний лигт төгс амжилтыг үзүүлэн хүснэгтийн нэгдүгээр байранд бичигдэж байгаа билээ. Тэд аварга болох хүсэл эрмэлзэл ихтэй гэдгээ аваргуудын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Аваргуудын лигийн шигшээ тоглолт Португалд болно

d.byambajargal·

Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Португалд зохион байгуулах боллоо. Зохион байгуулагчид Английн “Уэмбл” цэнгэлдэхэд хийхээр төлөвлөж байсан ч бодлоо өөрчилжээ. Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Туркийн Истанбул хотод зохион байгуулахаар анх төлөвлөсөн ч цар тахлын улмаас боломжгүй болсон билээ. Европын хөлбөмбөгийн холбооноос “Уэмбл” цэнгэлдэхэд зохион явуулахаар Английн Засгийн газар болон зохих хууль ёсны байгууллагад хүсэлт гаргасан юм. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хижабтай хөлбөмбөгчид

d.byambajargal·

Финландын хөлбөмбөгийн холбоо хижаб өмсдөг эмэгтэй хөлбөмбөгчдийг дэмжих зорилгоор хандивын аян өрнүүлэхээр болжээ. Финландын хөлбөмбөгийн холбоо тус улсад эмэгтэй хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан 50 жилийнхээ ойгоор олон арга хэмжээ зохион байгуулж буй юм. Үүний нэг нь дэлхийн олон оронд тоглож буй муслим шашинт эмэгтэй хөлбөмбөгчдийг дэмжих зорилгоор олон тооны хижаб хандивлахаар болжээ. Энэ талаар Финландын эмэгтэйчүүдийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

2022 болон 2023 оны эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финал Турин, Айндховенд болно

d.byambajargal·

Туриний “Ювентус” цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны УЕФА-ийн Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финалыг зохион байгуулахаар сонгосон бол 2023 онд Айндховены “ПСВ” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах боллоо. Европын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хороо Амстердамд болсон хуралдаанаараа ийн шийджээ. 41500 хүний суудалтай “Ювентус” цэнгэлдэх 2011 онд тус клубын “Стадио делле Алпи”-гийн суурийн дээр босч, 2014 оны УЕФА Европын лигийн тоглолтыг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Европын аваргын түүх болон баримтууд

d.byambajargal·

Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд иржээ. Иймээс тус тэмцээний тухай түүх болон сонирхолтой баримтыг танилцуулъя. 1927 онд тухайн үеийн Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Анри Делаунай анх тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах санааг гаргаж байжээ. Тухайн үед ажил хэрэг болж чадаагүй ч Делаунайг нас барснаас гурван жилийн дараа буюу […]

KOO.MN
Хөлбөмбөг

Зуны солилцоо наймааны цонх

d.byambajargal·

Спортыг тэр дундаа хөлбөмбөгийг шимтэн үздэг хүмүүсийн дунд хамгийн эрэлт ихтэй, шуумаар тасардаггүй сэдэв бол яах аргагүй солилцоо наймааны цонх билээ. Зарим тоглогчид эрэлт ихтэй байдаг учраас хэлэлцээр сунжирч заримдаа хугацаа дуусахаас өмнө үнэ нь өсөх тэр ч бүү хэл багаа солино гэсэн яриа зүгээр нэг цуу яриа төдийхөн болоод өнгөрөх нь олонтаа. 2020/21 улирал […]

KOO.MN
Хөлбөмбөг

Премьер Лиг цахим хүчирхийллийг арилгахын тулд засгийн газрыг хууль тогтоомж хэрэгжүүлэхийг уриалж байна

d.byambajargal·

Хөлбөмбөгийн холбооноос цахим хүчирхийллийг таслан зогсоохын тулд сүлжээ компаниудыг илүү их зүйл хийхийг албадсан хууль тогтоомж нэвтрүүлэхийг Английн Засгийн газарт уриалав. Английн хөлбөмбөгийн холбоо энэ талаар гаргасан мэдэгдэлдээ “Бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, компанийг өөрсдийн мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулахыг уриалж, хуулийн заалтыг түргэн шуурхай нэвтрүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. Фэйсбүүк, Инстаграм, Твиттерыг “хүч чадлаа” ашиглан […]

KOO.MN
Хөлбөмбөг

Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финал: Челси – Барселона

d.byambajargal·

УЕФА-гийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан “Челси”, “Барселона”-гийн тоглолт Шведийн Готенбургын “Гамла Уллеви” цэнгэлдэхэд болно. Хоёр багийн аль нь ч өмнө нь аваргуудын лигийн цом авч байгаагүй. Гэсэн хэдий ч ялагч болсон баг нь УЕФА-гийн эрэгтэй болон эмэгтэй аваргуудын лигт аварга болсон хамгийн анхны баг болох юм. “Челси” аваргуудын лигийн финалын анхны тоглолтоо хийж буй […]

KOO.MN
Хөлбөмбөг

Питерын “Deadpool” Артем Зюба

d.byambajargal·

Тавдугаар сарын хоёрны өдөр Оросын премьер лигийн 28 дугаар тойрогт “Зенит” гэртээ “Газпром арена”- д Москвагийн “Локомотив”-г  6:1 харьцаатайгаар буулган авснаар гурван жил дараалан аварга боллоо. Питерын багаас Артем Зюба, иран довтлогч Сердар Азмун, Малком нар төмөр замчдын хаалгыг мялаажээ. Сергей Семакын удирдлага дор “Зенит” анх удаагаа гэртээ аварга боллоо. 2018/2019 оны улиралд Петербургчууд Чечений Грозный […]

KOO.MN
Хөлбөмбөг

Евро 2020: 26 залуу эх орноо төлөөлнө

d.byambajargal·

ЕХХ-ны Шигшээ багуудын хороо өнгөрөгч Даваа гарагт хуралдлаа. Уг уулзалтаар Ковид-19 цар тахалтай холбогдуулан шигшээ багууд ирэх Евро 2020 тэмцээнд 26 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон байна. Өмнө нь шигшээд 23 тоглогч дуудагддаг байсан бол энэ удаад 26 залуу буурал тивийн аваргын төлөө эх орноо төлөөлөхөөр болжээ. Энэхүү шийдвэр нь ирэх улирлын өмнө тоглогчдод ирэх ачааллыг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Алдрын танхим: ТИЕРРИ АНРИ

d.byambajargal·

Английн премьер лигийн Алдрын танхимд нэрээ мөнхөлж буй анхны хоёр тоглогчийн нэг нь Аугаа Арсеналын домогт довтлогч Тиерри Даниел Анри байх жамтай байжээ. Арсэн Вэнгэр түүнийг 1999 онд Ювэнтусаас авчирснаас хойш нийт 258 тоглолтод 175 гоол, 74 ассисттай Арсеналын замналаа өндөрлөсөн байдаг. Энэ хугацаанд хоёр удаа АПЛ-ийн түрүүг авахдаа дөрвөн удаа лигийн мэргэн буучаар тодорсон. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Европын супер лиг: Английн багууд өрсөлдөөнөөс гарлаа

d.byambajargal·

Европын Супер Лиг (ЕСП)-д оролцохоо мэдэгдэж байсан Премьер лигийн зургаан баг бодлоо өөрчилжээ. “Манчестер Юнайтед” клуб хөгжөөн дэмжигчид, Их Британийн Засгийн газар, гол хувьцаа эзэмшигчдийнхээ байр суурийг анхааралтай сонссоны эцэст энэ шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн байна. Харин “Челси” багийнхаа тоглогчдын болон хөгжөөн дэмжигчдийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, нэрээ татаж буйгаа зарлажээ. “Брайтон”-ы эсрэг хийх тоглолтын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Жозе Моуринью халагдлаа

d.byambajargal·

Английн “Тоттенхэм” клуб дасгалжуулагч Жозе Моуриньюг халлаа. Өдгөө 58 настай португал мэргэжилтэн 2019 оны арваннэгдүгээр сард тус албанд очсоноосоо хойш буюу 19 сарын дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв. Хойд Лондоны клуб өнгөрсөн даваа гарагт Жозе Моуринью болон түүний туслахаар ажиллаж байсан Жоа Сакрамэнто, Нуно Сантош, Карлос Лалин, Жиованни Керра нарыг халсан юм. Ж.Моуриньюгийн халагдсан шалтгаан бүрэн […]