Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Левандовскигүй “Байерн”-ы эсрэг Верраттигүй “ПСЖ” үзэлцэнэ

d.byambajargal·

Ирэх жил Катар улсад зохиогдох ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж буурал тивийн хөлбөмбөг эргэн ирэхэд бэлэн боллоо.  Шигшээ багийн цугларалт зарим клубэд гарз хохирол учруулжээ. Үүний нэг жишээ нь Италийн шигшээ багтаа дуудагдаад байсан “Парис Сен Жермайн”  клубын хагас хамгаалагч Марко Верратти юм. Түүний хувьд коронавирусын халдвараар өвчилсөн нь тогтооджээ. Иймд тэрбээр лигийг тэргүүлэгч “Лилль” […]

koo
Хөлбөмбөг

Левандовски дөрвөн долоон хоног тоглохгүй!

d.byambajargal·

Польшийн шигшээ баг болон Германы “Байерн Мюнхен” клубын довтлогч Роберт Левандоски дөрвөн долоон хоног талбайд гарахааргүй боллоо. Тэрбээр 2022 онд Катар улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ-ий европ тивийн сонгон шалгаруулах урьдчилсан шатны тоглолтоо Андоррагийн шигшээ багийн эсрэг хийж хоёр гоолыг оруулсан ч тоглолтын 63 дахь минутанд бэртэл авч талбайг чөлөөлсөн билээ. Тэгвэл тоглолтын дараа бэртлийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Мохамед Салах болон “Ливерпүүл”-ийн ирээдүй хэрхэх вэ?

d.byambajargal·

Английн “Ливерпүүл” клуб Аваргуудын Лигийн шөвгийн наймын шатанд “Реал Мадрид”-ын эсрэг хийх тоглолтын өмнө Мохамед Салах Испанийн “Марка” сэтгүүлд ярилцлага өгжээ. Тэрбээр уг ярилцлагын үеэр улаануудын бүрэлдэхүүнд өөрийн ирээдүйг хэрхэн харж буй талаараа ярьлаа. –Та “Энфилдээс” явах цаг болсон гэж бодож байна уу? -Энд үлдэх эсэх нь надаас шалтгаалах зүйл биш. Ирээдүйд юу болохыг харцгаая, […]

KOO.MN
Хөлбөмбөг

Япон 14:0 Монгол

d.byambajargal·

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Ази тивийн АШТ-ий эрхийн төлөөх “F” хэсгийн тэргүүн баг Япон, Монголын шигшээ багууд өрсөлдлөө. Уг нь энэ тоглолт Монголын талбайд болох байсан ч цар тахлын улмаас зохион байгуулах боломжгүй болсон тул Азийн хөлбөмбөгийн холбооноос Японд хийхээр шийдвэрлэсэн юм. Японы хүчирхэг шигшээ баг монголчуудад хөлбөмбөгийн хичээл заав. “Фүкүда Денши” […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Манчестер Юнайтед” 534.8 сая фунт стерлингийн өртэй

d.byambajargal·

Английн “Манчестер Юнайтед” клуб 534.8 сая фунт стерлинг (626 сая евро / 736 сая ам.доллар) –ийн өртэйгөөр энэ зуныг эхлүүлж байна гэж “Manchester Evening News” сонин мэдээлэв. Улаан чөтгөрүүд 2005 оноос хойш 500 сая фунт стерлингийн зээл авч, үүнээс хүүгийн төлбөрт 837 саяыг төлжээ. Өрний асуудал нь тус багийн ирээдүйн солилцоо, наймааны зарцуулалтанд хэрхэн нөлөөлөх […]

KOO.MN
Хөлбөмбөг

Серхио Агуэро “Манчестер Сити”-г орхино

d.byambajargal·

Английн “Манчестер Сити” клуб аргентин довтлогч Серхио Агуэрог энэ улирлын дараа багаа орхих болсныг албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 32 настай С.Агуэро энэ улирлын дараа гэрээ шинэчлэхгүй болжээ. Тэрбээр 2011 онд Испанийн “Атлетико Мадрид” клубээс Английн “Манчестер Сити”-д ирж байв. Түүнээс хойш 384 тоглолтод оролцож 257 гоол оруулсан билээ. Гэхдээ “Хотынхон” лидер тоглогчоо зүгээр нэг явуулчихгүй. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Испанийн залуу авьяастан хаана газардах вэ?

d.byambajargal·

“Валенсиа” клубын тоглогч ирээдүйн Испанийн шигшээ багийн  сүпер од гэгдэж буй 17 настай Фабио Бланког Европийн томчууд энэ зун өөрсдийн эгнээнд нэгтгэхээр идэвхтэй сонирхож буй билээ. Тэгвэл уг өрсөлдөөнийг Испанийн “Барселона“ болон “Реал Мадрид” клуб тэргүүлж байна. Залуу авьяастны “Валенсиа” клубтэй байгуулсан гэрээ нь энэ зургадугаар сард дуусах ба түүнтэй шинэ гэрээ байгуулахаар ажиллаж буй […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: “Эвертон” клуб шинэ цэнгэлдэхтэй болно

d.byambajargal·

Английн “Эвертон” клуб 52 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэхтэй болох зөвшөөрөл авчээ. Английн Ливерпуль хот дахь Брэмли Мур боомтын эрэг дагуу “Эвертон” клуб шинэ цэнгэлдэх барих зөвшөөрөл авсан талаар тус багийн албаны төлөөлөгч мэдээлэв. “Эвертон” клуб 1892 оноос хойш “Гудисон Парк” цэнгэлдэхэд тоглож буй. Тус багийн зүгээс сүүлийн 25 жилд шинэ цэнгэлдэх барих зөвшөөрөл авахаар […]

KOO.MN
Хөлбөмбөг

Дарангуйлагч Mуссолинигийн ачинцар мэргэжлийн хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулжээ

d.byambajargal·

Италийн фашист дарангуйлагч Бенито Mуссолинигийн дөрөв дэх хүүгийн зээ хүү болох Романо Mуссолини Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн “Лацио” багтай гэрээ байгуулсан байна.             Энэ жил 18 настай Романо өнгөрсөн хоёрдугаар сард Ром хотын багийн 19-өөс доош насны багт дуудагдаж , сүүлийн таван тоглолтын дөрөвт нь оролцсон юм. Харин одоо үндсэн багийн тоглогч болж, гурван жилийн гэрээ байгуулжээ.             Романо өөрийн Инстаграм хуудсандаа гэрээ байгуулж байгаа зурагаа оруулан “Өөрийн хаанаас эхэлсэнээ сайн тунгаан бодож байна. Анхнымэргэжлийн гэрээгээ “Лацио” багтай байгуулсандаа болон энэ […]

KOO.MN
Видео

Үндэсний шигшээ баг ирэх тоглолтуудад бэлэн

d.byambajargal·

“Катар – 2022” ДАШТ болон 2023 онд зохиогдох ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд Монгол улсын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ баг Тажикстан болон Японы шигшээ багтай тоглох хуваарьтай учир, богино хугацаанд, чанартай бэлтгэл хийхээр 2 сарын 28-нд Турк улсыг зорьсон. Манай шигшээ баг ийнхүү 3 долоо хоногийн турш Турк улсын Анталъя хотноо бэлтгэлд гарч, өнөөдөр сүүлийн бэлтгэлээ […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Японы шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлав

d.byambajargal·

Энэ сарын 30-нд Монголын хөлбөмбөгийн шигшээ ДАШТ-ий урьдчилсан шатанд Японы эсрэг хийх хоёр дахь тоглолтоо хийнэ. Япончууд үүнээс өмнө БНСУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөсөн юм. “Цэнхэр самурайнууд” тус хоёр тоглолтод оролцох багийн бүрэлдэхүүнээ танилцууллаа. Английн “Саутхэмптон”-д зүтгэдэг довтлогч Такүми Минамино тэргүүтэй Европд хүч үздэг найман тоглогч энэ удаагийн бүрэлдэхүүнд багтжээ. Япончууд энэ сарын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Үндэсний шигшээ баг ээлжит нөхөрсөг тоглолтоо хийлээ

d.byambajargal·

Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн Турк улсын Анталъя хотноо “Катар – 2022” ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Турк улсад манай шигшээ баг 4 удаагийн нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай ирсэн. Тус хуваарийн дагуу өнөөдөр Украйны “ЛНЗ Лебедин” багийн эсрэг тоглолоо. Өдрөөс өдөрт бие бялдрын хувьд бэлтгэгдэж байгаа манай шигшээ […]

KOO.MN
Хөлбөмбөг

МХХ танилцуулж байна: Говь-Алтай аймаг

d.byambajargal·

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагдсан. Говь-Алтай аймгийн хөл бөмбөг сонирхогч өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Говь-Алтай аймгийн шигшээ баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэн бүс, УАШТ-нд амжилт үзүүлж орон нутгийн алдар нэрийг өндөрт өргөх, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах, хүүхдэд хамтач үзэл бодол төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар эзэмшүүлэх зорилготойгоор долоон […]

KOO.MN
Хөлбөмбөг

Марадонагийн Porsche дуудлага худалдаанд

d.byambajargal·

Диего Армандо Марадонагийн үлдээсэн өв хөрөнгийн талаар мөддөө ярьж дуусахгүй бололтой. Домогт хөлбөмбөгчийн мэдэлд байсан тансаг зэрэглэлийн төмөр хүлгийн нэг болох Porsche 911 дуудлага худалдаагаар орох гэж байна. 1992 онд үйлдвэрлэсэн, тухайн үедээ 150-200 мянган еврогоор үнэлэгдэж байсан энэ автомашиныг Марадона Испанийн Севилья багт тоглож байхдаа хэрэглэдэг байв. Тэрээр энэ Porsche 911 Cabriolet хүлгээрээ хурд […]