
Монголын даамын холбооны нээлтийн тэмцээн “Хаврын гран-при 2022”-ын удирдамж
Нэг. Нийтлэг зүйл Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, уламжлалт тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах, улсын аваргын хагас шигшээ тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино. Тэмцээнийг Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбоо, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, Төмөр замын дээд сургууль хамтран зохион байгуулна. Монголын даамын холбооны “Тэмцээн уралдаан зохион байгуулах дүрэм”, Улсын онцгой комиссын […]







