Дархан аварга Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны шинэ тэргүүнээр сонгогдлоо
Монголын үндэсний бөхийн холбооны VIII их эе өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Бүтэн өдөржин үргэлжилсэн хурлаар Монголын үндэсний бөхийн холбоог 28 жил удирдсан Р.Нямдорж ажлаа өгч буйгаа аль эртнээс мэдэгдэж байв. Тиймээс энэ хуралд түүний оронд хэн тэргүүн болох нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. МҮБХ-ны тэргүүний суудалд УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ ганцаараа нэр […]