#даамын-ертөнцөд

69 мэдээ

KOO.MN
Даам

Монголын эмэгтэй баг аваргын төлөө тоглоно

d.byambajargal·

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн 2020.06.15-2020.08.15-ны хооронд 2 сарын турш үргэлжилж дүнгээ гаргах юм.Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг тамирчид оролцож байгаагаас манай улсын шилдэг эмэгтэй тамирчдаас бүрдсэн баг БНХАУ-ын багийг хожиж шилдэг 4-т шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан […]

KOO.MN
Даам

Монголын баг ТОП 4-д шалгарлаа

d.byambajargal·

Бүтэн сар хагасын турш үргэлжилж буй FMJD-ийн “Үндэстнүүдийн цом” тэмцээн өндөрлөх шатанд орлоо. Энэхүү онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг гараанаас эхлэн өрсөлдсөн бөгөөд манай бүсгүйчүүд (дундаж нас нь 18.25) шөвгийн дөрөвт шалгараад байна. Тэд тэмцээний эхний шатанд Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр […]

KOO.MN
Даам

Б.Нандинцэцэг дэлхийн аваргатай тэнцэв

d.byambajargal·

100 буудалт даам, бразил даам, орос даамаар дэлхийн аварга цолыг хүртсэн цорын ганц даамчин болох Оросын супер их мастер Александр Шварцман www.lidraughts.org сайтаар 40 тоглогчтой зэрэг тоглолт хийлээ. Дээрх “азтанууд”-ын нэгээр ДДХМ Б.Нандинцэцэг сонгогдсон талаар бид мэдээлж байсан билээ. Бямба гаригт болсон уг зэрэг тоглолт стандарт цагаар (80 мин + нүүдэл бүрт 1 мин бонус) […]

KOO.MN
Даам

“Үндэстнүүдийн цом”-д өрсөлдөх баг тодорлоо

d.byambajargal·

Цар тахлын үед хөл хориог үр бүтээлтэй өнгөрүүлэх, тамирчдын бэлтгэлжилтийг алдагдуулахгүй байх зорилгоор Дэлхийн даамын холбооноос “Үндэстнүүдийн цом” онлайн тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ. Зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд түргэн тоглолтын төрлөөр явагдах тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид тодорлоо. Тэмцээнд нийтдээ 30 шахам тамирчин бүртгүүлсэн бөгөөд олон улсын чансаагаар нь жагсаан эрэгтэй, […]

KOO.MN
Даам

Р.Алиасын шинэ санаа

d.byambajargal·

Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын улмаас олон оронд хөл хорио тогтоож, Европын зарим улсад хүмүүс хоорондоо 2 метрээс ойртох ёсгүй гэсэн журам баримталж буй. Голландын даамчин Рауль Алиас эрсдэлээс ч сэргийлсэн, журамд ч нийцэх нэгэн арга бодож олжээ. Ингэхийн тулд тоглогчид хоорондоо зайтай сууж, нүүдэл хийхдээ саваа мод ашиглах гэнэ. Тэрбээр ийм аргаар тэмцээн явуулах […]

KOO.MN
Даам

Манурийн цайны газар

d.byambajargal·

Зуун буудалт даам үүсмэгцээ (1723 он) Францад өргөн дэлгэрэв. Судлагдаагүй шинэ тоглоом олны сонирхлыг соронздон татах болов. Нэгэн цайны газрын үйлчлэгч Манури гэдэг хүн энэхүү тоглоомыг гарамгай эзэмшсэнээрээ нэрд гарч, түүний уран гоё тоглолтоос суралцах, үзэж таашаал авахаар даам сонирхогчид уг кафед ирдэг боллоо. Удалгүй Манури өөрийн хүслээ биелүүлж, Парист хувийн цайны газраа нээсэн нь […]

KOO.MN
Даам

“Их хуралдай”-гаар юу хэлэлцэв?

d.byambajargal·

Туркийн Измир хотноо хуралдсан Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны Ерөнхий ассемблейд Азийн даамын холбоог төлөөлж Ч.Бат-Эрдэнэ, Монголын даамын холбоог төлөөлж Р.Манлай нар оролцсон билээ. Тус хурлаар шийдвэрлэсэн гол гол асуудлыг танилцуулъя. • Гвиней-Бисау, Бахрейн, Хятадын Тайвань, Францын Гвиана-гийн гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр FMJD эгнээндээ 80 гаруй холбоодыг нэгтгээд байна. • 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д эрэгтэй […]

KOO.MN
Даам

Залуу их мастер түрүүлэв

d.byambajargal·

Гуравдугаар сарын 7-14-нд Турк улсын Анталия хотноо Turkish Open тэмцээн болж өндөрлөлөө. Дэлхийн олон оронд мөрдөгдөж буй хөл хорионы дэглэмийн улмаас Туркийн нээлттэй тэмцээнд ердөө 20 гаруйхан тамирчин оролцсон байна. Хэдий тийм ч нийт оролцогчдын 85-иас дээш хувь нь олон улсын цолтой тамирчид байв. Өрсөлдөөн энэ хэрээр ширүүхэн өрнөж, Нидерландын залуу их мастер Мартин ван […]

KOO.MN
Даам

Азийн АШТ хойшлогдлоо

d.byambajargal·

FMJD ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2021 оны гуравдугаар сарын 13-30-ны өдрүүдэд Эстони улсын нийслэл Таллин хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ удаа эрэгтэй, эмэгтэй төрлийн тэмцээн зэрэг болох бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд 40 тамирчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс шалгарсан 3, нийт 12 тоглогч шигшээ тоглолтод шалгарах ажээ. Харин эмэгтэй ангилалд 16 тамирчин тойргийн […]

KOO.MN
Даам

Hijken DTC-ийн ээлжит ялалт

d.byambajargal·

Голландын клубүүдийн дунд зохиогддог лигийн тэмцээний 2019/20 оны улирлын ялагчаар Hijken DTC клуб тодорлоо. Ereklasse буюу Дээд лигт 10 дараалан хожоод байсан тус баг сүүлчийн тойрогт гол өрсөлдөгч Denk en Zet Culemborg-той тэнцсэнээр 21 дэх оноогоо авч, хоёр дахь жилдээ дараалан аваргалсан юм. Их мастер К.Тайссен, П.Меурс, Ж.Нжофанг нарыг эгнээндээ багтаасан Denk en Zet Culemborg […]

KOO.MN
Даам

Даамын тэмдэглэгээ гэж юу вэ?

d.byambajargal·

Францын нэрт мастер Манури олон улсын даам буюу зуун буудалт даамын бичлэг, тэмдэглэгээг зохиосон түүхтэй. Үүнийгээ ашиглан тэрбээр 1770 онд даамын анхны номыг бичсэн юм. Даамын спортоор хичээллэгч та бүхэн ном, товхимол үзэхийн тулд бичлэг, тэмдэглэгээнүүдийг тайлж уншиж чаддаг байх ёстой. Гол гол тэмдэглээ болон тайлбарыг сонирхуулъя.

KOO.MN
Даам

ДААМ БОЛ СПОРТ, БАС УРЛАГ

d.byambajargal·

Украины их мастер Виктория Леонтьевна Мотричко 1989 оны 3-р сарын 10-нд Одесст төржээ. Түүний томоохон амжилтуудаас дурвал бразил даамын дэлхийн аварга (2007) болж, орос даамаар ДАШТ-ий мөнгө (2005), хошой хүрэл (2009, 2011) медаль хүртэж, Дэлхийн оюуны спортын анхдугаар наадам (2008), Европын АШТ (2014)-д түрүүлсэн. Харин зуун буудалт даамаар ДАШТ-ий 3 мөнгө, 2 хүрэл, Европын аваргын […]