#даамын-ертөнцөд

69 мэдээ

koo
Даам

Тэнцээ үгүй тэмцээн

d.byambajargal·

Оны төгсгөлд Голландын Делфт хотноо шилдэг их мастерууд болох Алексей Чижов, Александр Георгиев (хоёул ОХУ), Мартин ван Айзендорн, Ян Гронендейк (хоёул Нидерланд) нарын оролцож буй сонирхолтой тэмцээн болж байна. Энэхүү топ зэрэглэлийн тэмцээний онцлог нь өрсөлдөгчид богиносгосон цаг (20 минут + 15 секундын бонус)-аар гурван тойрог өрсөлдөх бөгөөд хамгийн сонирхолтой нь тэнцээ гэж үгүй гэнэ. […]

koo
Даам

Э.Даариймаа охидын ангилалд түрүүлэв

d.byambajargal·

БНХАУ-ын Шандунь мужийн Шинтай хотноо арванхоёрдугаар сарын 16-21-ний өдрүүдэд зуун буудалт даамын “Xintai Cup” олон улсын тэмцээн боллоо. Долоо дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд Монгол Улсаас 6 тамирчин өрсөлдөв. Швейцарь системээр 9 өрөг тоглоход манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) үзүүлж, 12 оноо авлаа. Түүнтэй ижилхэн оноотой 11 тамирчин гарсан бөгөөд коэффициент буюу […]

KOO.MN
Даам

Б.Анужин мөнгө, Э.Даариймаа хүрэл медаль хүртэв

d.byambajargal·

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр түргэн тоглолт буюу блиц төрлийн медальтнууд тодорлоо. Энэ удаа манай тамирчдаас U-17 насанд спортын мастер Б.Анужин мөнгө, U-11 насанд дэд мастер Э.Даариймаа хүрэл медаль хүртэв.

KOO.MN
Даам

“Измир 2019” төгсгөлийн 9-р тойрог

d.byambajargal·

ДАШТ-ий үндсэн төрөлд Монголын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртлээ. ДДХМ Э.Хүслэн 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор охидын 11-13 насны ангилалд түрүүллээ. ОХУ-ын Сандаара Апросимова түүнтэй адил оноотой тэмцээнээ дуусгасан ч коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр манай тамирчин алтан медалийн болзол хангасан юм. Залуучуудын ангилалд өрсөлдсөн “ганц дайчин” ДДХМ М.Шийравжамц маань ганцдсангүй, урамтай […]

KOO.MN
Даам

Э.Хүслэн дэлхийн аварга боллоо

d.byambajargal·

Тэмцээний охидын 11-13 насны ангилалд ДДХМ Энхболдын ХҮСЛЭН 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор аваргаллаа. Ийнхүү тэрбээр Монгол Улсаас зуун буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин боллоо. Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байв.

KOO.MN
Даам

М.Шийравжамц мөнгөн медаль хүртэв

d.byambajargal·

Туркт болж буй ДАШТ-ий 17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ Мөнхбаатарын ШИЙРАВЖАМЦ 13 оноо (4 хожиж, 5 тэнцсэн) авсан амжилтаар МӨНГӨН медалийн болзол хангалаа. Төгсгөлийн тойрогт тэрбээр ОХУ-ын Роман Лдоковтой тэнцсэн бол түүний гол өрсөлдөгч Анатолий Протодяконов Суринамын Bhagwandas, Arwien-ыг хожиж, ДАШТ-ий 5 дахь алтан медалиа хүртсэн байна. М.Шийравжамц нь 2016 онд мөн Измирт […]

KOO.MN
Даам

Анхны медалийг Б.Мишээл авчирлаа

d.byambajargal·

Туркийн Измир хотноо болж буй өсвөр, залуучуудын ДАШТ-ий охидын 8-10, 17-19 насны ангиллын дүн гарчээ. Монголын багийн анхны медалийг залуучуудын ангилалд тоглосон ОУИМ Б.Мишээл хүртлээ. Өнгөрсөн жил өсвөрийн 14-16 насны ангилалд мөнгөн медаль авч байсан тэрбээр энэ жил залуучуудын буюу 17-19 насанд ангилал ахиж оролцохдоо 8 тавилаас 11 оноо авч, хүрэл медалийн болзол хангасан байна. […]

KOO.MN
Даам

“Измир 2019” 7-р тойрог

d.byambajargal·

М.Шийравжамц ОХУ, Италийн тамирчдыг дараалан хожсоноор медалийн тавцанд гарах магадлал өндөртэй болж ирэв. Харин Б.Мишээл Польшийн Марта Банковска, Беларусийн Яна Якубович нарын хамтаар 10 оноотой тэмцээнийг тэргүүлж явна. Энэ насны охид 8 өрөг тоглох бөгөөд манай тамирчин сүүлийн тавилдаа ОХУ-ын Альбина Большаковатай оноолт таарчээ. Сахагийн Сандаара Апросимоватай “зуузай холбон” U-14 насны охидыг тэргүүлж буй Э.Хүслэнгийн […]

KOO.MN
Даам

“Измир 2019” 5-р тойрог

d.byambajargal·

Нас өгсөн залуучуудын ангилалд тоглож буй ОУИМ Б.Мишээл энэ жилийн 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Беларусийн Яна Якубовичийг хожсоноор 8 оноогоор тэмцээнийг тэргүүлж эхэллээ. ДДХМ Э.Хүслэн ээлжит ялалтаа байгуулж, мөн 8 оноотой Сахагийн хоёр охины хамтаар хүснэгтийн манлайд бичигдэж эхлэв. U-20 ангилалд ДДХМ М.Шийравжамц, U-14 ангилалд СМ Н.Лхагвадолгор, U-8 ангилалд ДМ Э.Даариймаа нар […]

KOO.MN
Даам

“Измир 2019” 4-р тойрог

d.byambajargal·

Энэ тойргийг Орос-Монголын тулаан болсон гэж тодорхойлж болно. Манай 8 тамирчин Москва, Башкир, Якутын даамчидтай таарч, 2 хожиж, 3 тэнцэн, 3 хожигджээ. Эдгээрээс ДАШТ-ий “дэвжээнд” гурав дахь удаагаа учраа таарсан дэлхийн 3 удаагийн аварга Анатолий Протодьяконов, 2016 оны дэлхийн аварга М.Шийравжамц нарын тоглолт анхаарлын төвд байсан. Тоглолт 2013, 2016 оны адил дахин тэнцээгээр өндөрлөсөн юм. […]

KOO.MN
Даам

“Измир 2019” 1-р тойрог

d.byambajargal·

ДАШТ-ий нээлтийн тоглолтод манай 22 тамирчин 10 хожиж, 9 тэнцэж, 3 хожигдлоо. Монголын багийн анхны ялалтыг ДМ Б.Лхагватогтох авсан. Энэ тойрогт U-13 насанд Н.Лхагвадолгор-М.Нарантуяа, Б.Сүхбат-С.Болор нар хоорондоо оноолт таарсан байна.

KOO.MN
Даам

Өсвөр, залуучуудын ДАШТ-д 22 даамчин өрсөлдөж байна

d.byambajargal·

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Турк улсын Измир хотноо эхэллээ. Тус тэмцээнд манай 22 тамирчин 4 насны ангилалд ухаанаа уралдуулж байна. Тамирчдадаа амжилт хүсье.

KOO.MN
Даам

Н.Мөнхтуяа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

d.byambajargal·

Голландын Бейлен хотноо болж буй түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн рапид тоглолтын төрөлд манай даамчин ДДХМ Насанбаярын МӨНХТУЯА мөнгөн медаль хүртлээ. Голланд улсад ажиллаж, амьдардаг тэрбээр 7 тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ. Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр ч медаль хүртлээ. Үүнээс өмнө 8-р сард Польшид зохиогдсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн […]

KOO.MN
Даам

М.Хишигбаяр дэлхийн аварга боллоо

d.byambajargal·

Хэдхэн сарын өмнө Узбекистанд болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан спортын мастер Мижгээгийн ХИШИГБАЯР ээлжит амжилтаа гаргаж, дэлхийн аварга боллоо. Тодруулбал, наймдугаар сарын 21-31-нд Польш улсын Закопане хотод зохиогдсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д аваргалжээ. Гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон бөгөөд […]