KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#даам

315 мэдээ

koo
Даам

Э.Хүслэн, Г.Гэрэлмаа нар блиц төрөлд аваргалав

d.byambajargal·2019 оны долоодугаар сарын 5

Өнөөдөр (6.30) Азийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөл болж өндөрлөлөө. Түргэвчилсэн тоглолтоос Монголын баг тамирчид 2 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд ДДХМ Э.Хүслэн, 8 хүртэлх насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гэрэлмаа нар аваргалжээ. Дэлгэрэнгүй дүнг http://asiadraughts.org вэб сайтаас үзнэ үү.

koo
Даам

ADC-ийн ерөнхийлөгчөөр Ч.Бат-Эрдэнэ, генсекээр Г.Ганжаргал ажиллана

d.byambajargal·2019 оны долоодугаар сарын 5

Узбекистаны нийслэл Ташкент хотноо даамын Ази тивийн АШТ болж байгаа билээ. Энэ үеэр Le Grande Plaza зочид буудалд Азийн даамын холбоо (ADC)-ны ээлжит их хурал болж, БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекистан, Афганистаны төлөөлөгчид оролцлоо. Хурлаар бүс нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн АШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар болжээ. Харин 2020 оных хаана […]

KOO.MN
Даам

Бас нэгэн их мастер “төрөв”

d.byambajargal·2019 оны долоодугаар сарын 5

Узбекистан улсад болж буй Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөлөө. Энэ төрлөөс манай тамирчид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн ДДХМ Баатарсүхийн МӨНХЖИН, эмэгтэй ангилалд аваргалсан ДДХДМ Баярын МИШЭЭЛ нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан байна. Тэрчлэн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны […]

KOO.MN
Даам

Б.Мишээл их мастерын болзол хангалаа

d.byambajargal·2019 оны долоодугаар сарын 5

Узбекистан улсын Ташкент хотноо үргэлжилж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дуусахаас нэг өргийн тоглолтын өмнө Дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын МИШЭЭЛ тус тэмцээнд түрүүлэх болзлыг ханган ОЛОН УЛСЫН ИХ МАСТЕР-ын болзлыг хангалаа. Тэрээр энэ жил 15 настай бөгөөд манай улсаас хамгийн залуудаа энэ өндөр цолонд хүрч байна. Б.Мишээл 2016 оноос эхлэн Азийн АШТ-д […]

KOO.MN
Даам

Т.Тансыккужингийн 6 дахь түрүү

Өмнөх1…131415…23Дараах
d.byambajargal·2019 оны зургаадугаар сарын 24

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотноо зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд дөрвөн тивийн есөн орны шилдэг 16 тамирчин ухаанаа уралдуулсан. Манай улсаас Дорноговь аймгийн харьяат, “Алтан хүү” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Энхболын Хүслэн өрсөлдсөн бөгөөд 13 настай тэрбээр тус тэмцээний хамгийн […]

KOO.MN
Даам

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

d.byambajargal·2019 оны зургаадугаар сарын 15

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн 2019 оны зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо боллоо. Монголын даамын холбоо, Архангай аймгийн даамын холбооноос хамтран зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй 135, эмэгтэй 63 тамирчин оролцсон юм. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Говьсүмбэр аймгийн тамирчин, спортын дэд мастер Ё.Бат-Өлзий […]

KOO.MN
Даам

ОУИМ Г.Ганжаргал түрүүлэв

d.byambajargal·2019 оны тавдугаар сарын 27

Даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга Ц.Сандууз агсны нэрэмжит ЗҮТГҮҮРИЙН ДЕПО 2019 уламжлалт зуун буудалт даамын тэмцээн тавдугаар сарын 24-26-нд боллоо. 1974 оноос эхтэй тус тэмцээн сүүлийн дөрвөн жил завсарласны эцэст ийнхүү дахин сэргэсэн нь энэ. Энэ жилээс эхлэн Монголын даамын холбооны Дээд лигийн хүрээнд зохиогдох болсон тус тэмцээнд 98 тамирчин ухаанаа […]

KOO.MN
Даам

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах 2019 оны тэмцээний удирдамж

d.byambajargal·2019 оны тавдугаар сарын 22

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.           2. Монголын даамын холбоо, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, тус аймаг дахь МДХ-ны салбар зөвлөл хамтран тэмцээнийг зохион байгуулна.           3. Тэмцээн […]

KOO.MN
Даам

Сонирхогчдын лигийн II цуврал болов

d.byambajargal·2019 оны тавдугаар сарын 21

“Сонирхогчдын лиг” хоёр дахь удаагийн тэмцээн 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордонд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээний I, II зэрэгтэй ангилалд 84, зэрэггүй болон III зэрэгтэй ангилалд 57 даамчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөв. Нийт 9 өрөг тоглож дүнгээ гаргахад I, II зэрэгтэй даамчдын ангилалд: 1-р байр: Т.Баянжаргал 16 оноо Завхан […]

KOO.MN
Даам

Спортын мастер Ц.Сандуузын нэрэмжит Зүтгүүрийн депогийн тэмцээний удирдамж

d.byambajargal·2019 оны тавдугаар сарын 15

Нэг. Нийтлэг зүйл Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, уламжлалт тэмцээнийг сэргээх, 2019 оны Ази тивийн АШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино. Монголын даамын холбоо, “Алтан хүү”, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга, спортын мастер Л.Сандууз агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион тус […]

KOO.MN
Даам

2019 IMSA World Masters Championship эхэллээ

d.byambajargal·2019 оны тавдугаар сарын 15

Олон улсын оюуны спортын холбоо (IMSA)-ны 2019 IMSA World Masters Championship тэмцээн БНХАУ-ын Хэбэй мужийн Хэншуй хотноо эхэллээ. Тус тэмцээн шатар, зуун буудалт даам, го, бриж, сянчи (хятад шатар)-ийн төрлүүдээр зохиогдож байна. Даамын тэмцээнд Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан оноогоороо шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 18 тамирчин оролцож байна. Энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх тус […]

KOO.MN
Даам

Даам олимпийн хөтөлбөрт орох уу?

d.byambajargal·2019 оны тавдугаар сарын 7

Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг болон багтдаггүй 93 спортын олон улсын холбоод, 16 төрлийн спортын олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Sport Accord-ын олон улсын хурал Австралийн Квинсленд хотноо болж байна. Дэлхийн даамын холбоо (FMJD)-г төлөөлөн тус хуралд оролцож буй ерөнхийлөгч Янек Мягги (Эстони), гадаад харилцааны менежер Харри Оттен (Нидерланд) нар энэ үеэр AIMS-ийн ерөнхийлөгч Стефан Фокстой уулзаж, олимпийн […]

KOO.MN
Даам

Р.Бумстра, З.Голубева нар ДАШТ-д тоглохгүй

d.byambajargal·2019 оны тавдугаар сарын 2

2019 оны даамын дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн ОХУ-ын Якутск хотноо, эрэгтэйчүүдийн тэмцээн Зааны ясан эрэг улсад тус тус зохиогдоно. Ердөө сар гаруйхны дараа эхлэх эмэгтэйчүүдийн ДАШТ-д Латвийн их мастер Зоя Голубева оролцохгүй хэмээн мэдэгджээ. Дэлхийн аварга цолыг 17 удаа хүртсэн дээд амжилтын эзэн тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нутаг дээрээ болсон халз тоглолтод Польшийн Наталиа […]

KOO.MN
Даам

Д.Эрдэнэбилэгийн 14 дэх, Г.Хэрлэнмөрөнгийн анхны түрүү

d.byambajargal·2019 оны тавдугаар сарын 1

Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм. Тэмцээний […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад1074128176
2Япон*314949129
3БНСУ16213673
36Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.