KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#даам

315 мэдээ

koo
Даам

11 жилд 8 түрүү

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 22

Даамын спортын тэргүүлэгч гүрний нэг Голландын аварга шалгаруулах тэмцээн Huissen хотноо болж өндөрлөлөө. 1908 оноос эхтэй тус тэмцээнд өнөө жил уламжлал ёсоор 12 шилдэг даамчин тойргийн журмаар өрсөлдсөн байна. Дүн гарахад 5 хожиж, 6 тэнцсэн их мастер Александр Балякин 16 оноогоор түрүүлж, их мастер Ян Гронендейк, Воутер Сипма, Мартин ван Айзендорн нар удааллаа.   Huissense Damvereniging […]

koo
Даам

Д.Эрдэнэбилэг гран-при тэмцээний ялагч

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 22

Монголын даамын холбооны Дээд лигийн энэ оны 3 дахь цуврал тэмцээн болох “Хаврын гран-при 2019” нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 19-21-нд “Шавь” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө. “Шашки” сэтгүүлийн нэрэмжит бодлого бодолтын олон улсын уралдааны 1987, 1989 оны аварга, спортын мастер Л.Цэрэнбямба агсны гэр бүл, үр хүүхдүүд, “Алтан хүү”, “Хийморь хөлөг” клубүүд хамтран зохион байгуулсан тус […]

KOO.MN
Даам

Шүүгч, дасгалжуулагчийн сургалт болов

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 20

Монголын даамын холбоо (MDF)-ноос шүүгч, дасгалжуулагчийн сургалт семинарыг 2019 оны 4-р сарын 8-нд Техник технологийн дээд сургууль дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл хот болон хөдөө орон нутгийн 20 гаруй багш, дасгалжуулагч хамрагдсан юм. Эдгээр багш, дасгалжуулагчид анхан шатны суралцагчдыг яаж бэлтгэх, тэмцээний удирдамж, заавар хэрхэн боловсруулах, даамын тэмцээн уралдааны шүүлтийн систем, төрөл бүрийн […]

KOO.MN
Даам

Турк даамын улсын аваргууд тодорлоо

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 16

Турк даамын улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 13-14-нд Баруунхараад боллоо. Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, “Алтан гадас” одонт улсын тэргүүний бүрэн дунд сургуулиас хамтран зохион байгуулсан юм.Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 16 оноогоор тэргүүлж, ДМ С.Болор (Өмнөговь) 15, СМ Э.Энх-Эрдэнэ (БЗД) 12 оноогоор мөнгө, хүрэл […]

KOO.MN
Даам
Өмнөх1…141516…23Дараах

“Хаврын гран-при 2019” дээд лигийн тэмцээний удирдамж

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 15

Нэг. Нийтлэг зүйл Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2019 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино. Монголын даамын холбоо, “Алтан хүү”, “Хийморь хөлөг” клуб, “Шавь” цогцолбор сургууль, “Энгүүмэл билэг” ХХК, “Шашки” сэтгүүлийн нэрэмжит бодлого бодолтын 1987, 1989 оны олон улсын уралдааны аварга Л.Цэрэнбямба агсны гэр бүл, үр […]

KOO.MN
Даам

Албан бус багийн дүн

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 14

Энэ удаагийн даамын өсвөрийн УАШТ-д 21 аймаг, 9 дүүргийн даамчид өрсөлдсөнөөс 18 аймаг, дүүрэг медаль хүртжээ. Баянзүрх дүүргийн өсвөрийн даамчид медалийн тоо болон алтан медалийн чанараар бусдаас илүү байгаа бол хөдөө орон нутгаас Архангайн баг хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна.

KOO.MN
Даам

Өсвөрийн УАШТ 2019-ийн медальтнууд

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 14

Энэ жилийн өсвөрийн УАШТ-д 21 аймаг, 9 дүүргийн 714 тамирчин 40 цогц медалийн төлөө өрсөлдсөнөөс 63 нь ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. “Сонгодог байрлал” клубийн тамирчин СМ А.Дашчирэв бүх төрөлд медаль хүртэж, нэгэн өвөрмөц амжилт тогтоосон байна. Мөн клубийн ДМ Б.Баасанбар, “Алтан хүү” клубийн тамирчин ДДХМ Э.Хүслэн нар тус бүр 3 алтан медаль хүртсэн аж.

KOO.MN
Даам

Өсвөрийн УАШТ 2019-ийн нэгдсэн дүн

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 12

Монголын даамын холбооны 2019 оны хамгийн том арга хэмжээ болох өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 6-9-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль дээр зохиогдлоо. Тус тэмцээнийг уламжлал ёсоор “Гацуурт” компани 20 дох жилдээ ивээн тэтгэсэн юм. 34 дэх жилдээ зохиогдож буй энэ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 714 өсвөрийн тамирчин зуун буудалт […]

KOO.MN
Даам

Турк даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 10

Нэг. Нийтлэг зүйл 1.Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт турк даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, шилдэг мастеруудын тоглолтыг сонирхуулахад оршино. 2.Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, “Алтан гадас” одонт улсын тэргүүний бүрэн дунд сургуулиуд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна. 3.Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.  Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл […]

KOO.MN
Даам

21 аймаг, 9 дүүргийн өсвөрийн даамчид өрсөлдөж байна

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 6

Монголын даамын холбооны 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Баянгол дүүргийн “Нарны хороолол”-ын 141 дүгээр сургууль дээр эхэллээ. 43 дахь жилдээ зохиогдож буй тэмцээнийг уламжлал ёсоор “Гацуурт” ХХК ивээн тэтгэж байгаа юм. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 714 өсвөрийн даамчин зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц, 64 буудалт, турк даам гэсэн таван […]

KOO.MN
Даам

Дээд лигийн ээлжит тэмцээн боллоо

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 2

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны хоёр дахь тэмцээн өнгөрөгч ням гаригт “Роял” дээд сургууль дээр зохиогдлоо. Өсвөрийн УАШТ-ий өмнөх томоохон сорилго болсон тус тэмцээнд их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал тэргүүтэй 100 тамирчин оролцсон юм. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Ц.Хашчулуун 16 оноогоор аваргалж, ДДХМ […]

KOO.MN
Даам

Ц.Чинзоригийн хоёр дахь, Э.Маргадын анхны түрүү

d.byambajargal·2019 оны дөрөвдүгээр сарын 2

Монголын даамын холбооны 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Роял” олон улсын дээд сургууль дээр болж өндөрлөлөө. 19 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнийг “Ард даатгал” ХК ивээн тэтгэсэн юм.   Тэмцээнд дэлхийн аварга М.Шийравжамц, дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Чинзориг, хүрэл медальт Б.Отгон-Эрдэнэ, “Азийн хүүхдүүд 2016” наадмын хүрэл медальт Г.Хэрлэнмөрөн тэргүүтэй […]

KOO.MN
Даам

Д.Эрдэнэбилэг анхны 1000 оноотон

d.byambajargal·2019 оны гуравдугаар сарын 28

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубтэй хамтран 2016 оноос эхлэн Дээд лигийн чансааны оноо олгох тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж буй энэхүү цуврал тэмцээний түүхэнд анхны 1000 оноот тамирчин тодорлоо. Тодруулбал Ази тивийн 5, Монгол Улсын 13 удаагийн аварга, “Шинэ Монгол” сургуулийн тамирчин Олон улсын их мастер Дөлийн Эрдэнэбилэг 1032 оноо цуглуулж, […]

KOO.MN
Даам

П.Бат-Очир: Бид анхны даамаа бургасаар хийж билээ

d.byambajargal·2019 оны гуравдугаар сарын 28

Монгол Улсад даамын спортын анхны шанг таталцаж, монголчууд энэхүү спортоор дэлхийд данстай болох хүртэл 50 гаруй жил тоглож, үе үеийн даамчдад хань, түшиг болж яваа, спортын мастер, УАШТ-ий хүрэл медальт, ахмадын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гуравтай, 2016 оны Азийн ахмад даамчдын аварга П.Бат-Очирыг ярилцлагад урьсан юм.  Нас 70 гарсан ч алхаа гишгээ […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад1074128176
2Япон*314949129
3БНСУ16213673
36Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.