KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#даам

315 мэдээ

Баянзүрх дүүргийн даамчид тэргүүлэв
Даам

Баянзүрх дүүргийн даамчид тэргүүлэв

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 20

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 15-16-нд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 6 дүүрэг, 8 аймгийн 240 орчим хүүхэд 6-8, 9-11, 12-14, 15-17 насны ангиллаар өрсөлдсөн юм. 6-8 нас. Хөвгүүд: 1.Б.Лхагватогтох (Өвөрхангай) 2.З.Аргабилэг (СХД, “Ирээдүй” цогцолбор) 3.Ч.Төгстөгөлдөр (Өмнөговь, Ханбогд) 6-8 нас. Охид: […]

Спортын мастер Я.Намхай түрүүлэв
Даам

Спортын мастер Я.Намхай түрүүлэв

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 20

Орхон аймгийн аварга шалгаруулах зуун буудалт даамын нээлттэй тэмцээн өнгөрөгч долоо хоногт боллоо. Тэмцээнд нийт 20 тамирчин швейцарь системээр 7 өрөг тоглосон байна. Дүн гарахад спортын мастер Я.Намхай (Дархан-Уул) 11 оноогоор тэргүүлж, Б.Сайнжаргал (Орхон) 10, Буянтогтох (Орхон) 9 оноогоор удааллаа. Тэмцээний эмэгтйэ ангилалд Д.Басандэлгэр (Орхон), хүүхдийн ангилалд Төрмөнх нар аваргалав. Энэ үеэр Орхон аймгийн даамын […]

Шинэ ном
Даам

Шинэ ном

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 16

Зуун буудалт даамын спортоор хичээллэгч хүүхэд, залуусын хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц даамын ном, товхимлыг олны хүртээл болгох тал дээр Монголын даамын холбооноос үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Үүний хүрээнд ОУИМ Р.Манлай, Г.Ганжаргал нарын хамтран бичсэн “Сонгомол байрлалын цохилтууд: Нэгдүгээр дэвтэр”, “Гадсан байрлалын цохилтууд: Нэгдүгээр дэвтэр” хэмээх хоёр ном хэвлэгдэн гарлаа. Эдгээр номонд сонгомол байрлалын […]

Н.Баярсайханы нэрэмжит тэмцээн боллоо
Даам

Н.Баярсайханы нэрэмжит тэмцээн боллоо

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 13

Монгол Улсын тэргүүлэх зэргийн мэс заслын эмч, клиникийн профессор, даамын спортын мастер Н.Баярсайханы нэрэмжит төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо боллоо. Тэмцээнд нийт 158 тамирчин 100 болон 64 буудалт даамын төрлөөр, таван насны ангиллаар өрсөлдсөн юм. Багийн дүнгээр Баянхонгор аймгийн баг тамирчид 10 медаль (3 алт, 5 мөнгө, […]

Өмнөх1…181920…23Дараах
Даамын холбоо офистой боллоо
Даам

Даамын холбоо офистой боллоо

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 5

Монголын даамын холбоо шинэ оффистой болов. Тодруулбал, Баруун дөрвөн замд байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордны Спорт цогцолборын 217 тоотод төвхнөлөө. Энд холбооны өдөр тутмын үйл ажиллагаа явагдахаас гадна өсвөр, залуучуудын шигшээ баг хичээллэж, МДХ-ны төв клуб сургалт явуулах юм.

ЕБС-ийн сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Даам

ЕБС-ийн сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 4

Зорилго Зохион байгуулагч Оролцох тамирчид, насны ангилал Хугацаа, зохиогдох газар, бүртгэл Тэмцээн явуулах журам Шагнал урамшуулал 6-8 нас                      9-11 нас                    12-14 нас                  15-17 нас I байр 50.000 ₮       […]

11-тэй С.Болор, 14-тэй Б.Анужин нар улсын аварга болов
Даам

11-тэй С.Болор, 14-тэй Б.Анужин нар улсын аварга болов

d.byambajargal·2018 оны наймдугаар сарын 26

Олон улсад түгэн дэлгэрсэн даамын бусад төрлүүдийн УАШТ-үүдийг Монголын даамын холбооноос зохион байгуулж байгаа билээ. Өнгөрөгч баасан гаригт 64 буудалт даамын улсын аваргууд тодорсон бол бямба гаригт турк даамын насанд хүрэгчдийн УАШТ боллоо. Тэмцээнд 29 эрэгтэй, 17 эмэгтэй тамирчин өрсөлдөж, швейцарь системээр тус бүр долоон өрөг тоглов.Дүн гарахад эрэгтэйчүүдийн ангилалд дэд мастер С.Болор 12 оноогоор […]

Г.Хэрлэнмөрөн, Д.Эрдэнэбилэг нар аваргалав
Даам

Г.Хэрлэнмөрөн, Д.Эрдэнэбилэг нар аваргалав

d.byambajargal·2018 оны наймдугаар сарын 25

Монголын даамын холбоо (MDF)-ноос 64 буудалт даамын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа. Өнгөрөгч баасан гариг (8.24)-т Техник технологийн дээд сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд эрэгтэй 65, эмэгтэй 26 тамирчин оролцож, орос даамын дүрмээр өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргахад МУГТ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) боломжит 16 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, […]

Өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох даамчид тодорлоо
Даам

Өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох даамчид тодорлоо

d.byambajargal·2018 оны наймдугаар сарын 24

Даамын өсвөр, залуучуудын ДАШТ аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Беларусь улсад зохиогдоно. Тус тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорилт тэмцээнийг Монголын даамын холбооноос энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон энэхүү тэмцээнд энэ оны өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 8-10, 11-13, 14-16, 17-19 насанд шагналт байр эзэлсэн эзэлсэн 55 даамчин ухаанаа […]

64 буудалт даам, турк даамын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж
Даам

64 буудалт даам, турк даамын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

d.byambajargal·2018 оны наймдугаар сарын 22

Нэг. Нийтлэг зүйл1. Тэмцээний зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн даамын бусад төрлүүдийг хөгжүүлэхэд оршино.2. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана. Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл1. 64 буудалт даам (орос дүрмээр)-ын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 8-р сарын 24-нд Техник технологийн дээд сургууль дээр болно. 2. Турк даамын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны […]

5 ӨДӨР, 4 ТЭМЦЭЭН
Даам

5 ӨДӨР, 4 ТЭМЦЭЭН

d.byambajargal·2018 оны наймдугаар сарын 8

Аялал амралтын улирал шувтарч, тэмцээн уралдааны “сезон” айсуй. Наймдугаар сарын сүүлчээр шил шилээ дарсан тэмцээнүүд даамчид та бүхнийг хүлээж байна. Тодруулбал, энэ сарын 22-23-нд өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах СОРИЛГО тэмцээн болно. Тус тэмцээнд энэ жилийн өсвөр, залуучуудын УАШТ-ий 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд үндсэн төрөлд эхний 10 байр […]

Уламжлалт тэмцээнийг сэргээлээ
Даам

Уламжлалт тэмцээнийг сэргээлээ

d.byambajargal·2018 оны наймдугаар сарын 4

Эрхүү муж – Монголын даамчдын нөхөрсөг уулзалт тэмцээн энэ сарын 2-3-ны өдрүүдэд Иркутск хотын шатрын төв клубт зохиогдлоо. Тэмцээнд Эрхүү мужийн хоёр, Монгол, Буриадын багууд орос болон зуун буудалт даамаар өрсөлдөв. Эрхүү мужийн багийг Иркутск, Ангарск, Усть-Орд, Новонукутскийн багууд бүрдүүлсэн. Дөрвөн баг тойргийн журмаар тоглоход Монголын баг нийлбэр дүнгээр 39 оноо авч анхны тэмцээний ялагчаар […]

Шигшээ тэмцээний шигтгээ – 1
Даам

Шигшээ тэмцээний шигтгээ – 1

d.byambajargal·2018 оны долоодугаар сарын 4

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн зургадугаар сарын 20-26-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Үүнтэй холбогдуулан тус тэмцээний тухай сонирхолтой баримтуудыг даам сонирхогчдодоо толилуулж байна. Эхний удаад эрэгтэйчүүдийн УАШТ-ий сонирхолтой баримтуудаас сонирхуулъя.  Тамирчин                   Алт      Мөнгө        Хүрэл            IV         V          Нийт    Д.Эрдэнэбилэг             13        4                      4                      2          2          25 Г.Ганжаргал                 7          7                      3                      3          –           20 Л.Ганбаатар                 3          […]

Олон улсын цолтон 4-өөр нэмэгдэв
Даам

Олон улсын цолтон 4-өөр нэмэгдэв

d.byambajargal·2018 оны долоодугаар сарын 1

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа долдугаар сарын 1-нд гарлаа. Шинэ чансаагаар 17373 ID-тай Цэрэнбямбын Отгонбилэг Олон улсын мастер, 20367 ID-тай Энхболдын Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер, 19229 ID-тай Сайхандэлгэрийн Мөнх-Оргил Дэлхийн даамын холбооны дэд мастер цолыг тус тус хүртжээ. Мөн Азийн АШТ-д амжилттай оролцсон, шинэхэн улсын аварга Баатархүүгийн Мөнхжинд Дэлхийн даамын холбооны мастер цол […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад983724159
2Япон*284344115
3БНСУ13173464
35Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.