KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#даам

315 мэдээ

koo
Даам

ДДХМ С.Даваадорж түрүүлэв

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 20

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны 8 дахь тэмцээн өнгөрөгч ням гаригт Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Рапид буюу түргэн тоглолтын төрлөөр зохиогдсон тус тэмцээнд 56 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд хөдөө орон нутгаас Ховд, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгийн тамирчид ирж оролцсон юм. Швейцарь системээр 9 […]

koo
Даам

З.Голубева юу, Н.Садовска юу?

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 20

Латвийн нийслэл Рига хотноо 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолны төлөөх халз тулаан өнөөдөр эхэлж байна. Даамын “хатан хаан”-ы титмийн төлөө дэлхийн 16 удаагийн аварга, Латвийн их мастер Зоя Голубева, 2016 оны дэлхийн аварга, Польшийн их мастер Наталия Садовска нар өрсөлдөнө. Нийтдээ 9 тавил өрсөлдөх бөгөөд өрсөлдөгчид 80 мин+1 минутын цагтай стандарт тоглолтод тэнцсэн […]

KOO.MN
Даам

Бооцоот тэмцээнд Архангайн даамчид илүүрхэв

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 15

Баянхонгор болон Архангай аймгийн даамын холбоод хамтран багийн бооцоот халз тоглолттыг зохион байгуулжээ. Тэмцээн Баянхонгор аймгийн төвд хоёр өдөр үргэлжилж, 65:61 харьцаагаар Архангайн даамчид илүүрхэж, бооцооны 2 сая төгрөгийн эзэн болсон аж. Багууд эрэгтэй 5, эмэгтэй 3 тамирчны бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд багийн гишүүн бүр эсрэг багийн бүх тоглогчидтой тоглох журмаар ялагчийг тодруулсан байна. Энэ тэмцээний […]

KOO.MN
Даам

Уламжлалт тэмцээн боллоо

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 13

Спортын мастер Пунцагийн Бат-Очирын нэрэмжит зуун буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. 14 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд 150 гаруй тамирчин таван насны ангиллаар өрсөлдсөн байна.                                              […]

KOO.MN
Даам

Даамчид Lishui Open-д амжилттай оролцов

Өмнөх1…171819…23Дараах
d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 13

Жил бүрийн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогддог “Xingqiu Cup” олон улсын тэмцээн уламжлал ёсоор Жэжянь мужийн Лишуй хотноо болж өндөрлөлөө. Зургаа дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд 106 даамчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 7 тамирчин оролцов. Швейцарь системээр 9 өрөг тоглоход эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг 12 оноогоор 7-р байр, ДДХМ Д.Ганболд 10 оноогоор 19-р байр, эмэгтэйчүүдийн ангилалд […]

KOO.MN
Оюуны спорт

Даам: Б.Мишээл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 4

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин өрсөлдөж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Баярын […]

KOO.MN
Оюуны спорт

Даам: Б.Есүй блицийн дэлхийн аварга боллоо

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 2

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ Беларусь улсын Гомель хотноо зохиогдож байна. Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Өчигдөр буюу пүрэв гаригт тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолт болсон бөгөөд охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй аваргалаа. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, “Монгени” сургуулийн сурагч тэрбээр 9 өрөг […]

KOO.MN
Даам

Ц.Хашчулуун гран-при тэмцээний ялагч

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 22

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны долоо дахь тэмцээн Намрын гран-при өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. “Шавь” цогцолбор сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд 85 даамчин өрсөлдсөн юм. Швейцарь системээр 9 өрөг тоглоход ДДХМ Ц.Хашчулуун 15 оноогоор аваргалж, ОУИМ Г.Ганжаргал 15, спортын мастер С.Мөнх-Оргил 14 оноогоор удаалан, […]

KOO.MN
Даам

Д.Ганболд, П.Бат-Очир нар түрүүлэв

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 15

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдоржийн нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. 26 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд нийт 41 ахмад даамчин оролцож, 51-64, 65-аас дээш гэсэн хоёр насны ангилалд өрсөлдсөн юм. Швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргахад 51-64 насны […]

Охидын баг VI байр эзэллээ
Даам

Охидын баг VI байр эзэллээ

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 4

Польш улсын Хориньец-Здрүй хотноо даамын Өсвөр, залуучуудын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний охидын ангилалд 10 баг тойргийн журмаар өрсөлдсөн бөгөөд манайхан Литва болон Польшийн нэг, хоёрдугаар багийг хожин, Беларусь, БНХАУ, Латвитай тэнцэн, Эстони, ОХУ, Украинд дийлдэн 9 оноогоор VI байр эзэллээ. Нэгдүгээр ширээнд тоглосон ДДХМ Э.Хүслэн 8, хоёрдугаар ширээнд тоглосон СМ Б.Мишээл […]

Өсвөрийн даамчид Польшийг зорилоо
Даам

Өсвөрийн даамчид Польшийг зорилоо

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 26

Есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 8-нд Польш улсын Хориньец~Здрүй (Horyniec-Zdrój) хотноо зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын багийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Олимпиад буюу багийн ДАШТ-д манайхан өмнө нь гурван удаа оролцож, 1998 онд 8-р байр, 2003 онд 9-р байр, 2010 онд 7-р байр эзэлж байсан түүхтэй. Энэ […]

И.Трофимов “Turkish Open”-ий ялагч
Даам

И.Трофимов “Turkish Open”-ий ялагч

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 26

Туркийн Измир хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд Дэлхийн цомын тэмцээний нэг цуврал болох “Turkish Open” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн боллоо. Хоёр дахь удаагаа зохиогдож байгаа эл тэмцээнд 10 улсын 38 тамирчин оролцсоны 18 нь олон улсын их мастер (гроссмейстер) цолтой даамчид байв. Өнгөрсөн жилийн тэмцээнд ч гэсэн оролцогчдын тэн хагас нь их мастер цолтнууд […]

ДДХМ Ц.Хашчулуун түрүүлэв
Бусад

ДДХМ Ц.Хашчулуун түрүүлэв

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 26

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох ээлжит тэмцээн өнгөрсөн ням гаригт блиц төрлөөр зохиогдлоо. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд 53 тамирчин өрсөлдсөн юм. Швейцарь системээр 10 өрөг тоглож дүнгээ гаргахад ДДХМ Ц.Хашчулуун 18 оноогоор аваргалж, ДДХМ Ц.Сүхбат 15, ОУИМ Д.Эрдэнэбилэг 15 оноогоор удааллаа. Шагналт IV-V байранд […]

Оюутны улсын аваргууд тодорлоо
Даам

Оюутны улсын аваргууд тодорлоо

d.byambajargal·2018 оны есдүгээр сарын 26

Монголын даамын холбооноос 11 дэх удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 24 тамирчин өрсөлдсөн юм. Эмэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн 16 оноо авч, зуун хувийн амжилтаар тэргүүллээ. Мөнгө, хүрэл медалийг спортын […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад983724159
2Япон*284344115
3БНСУ13173464
35Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.