Шинэ оны анхны тэмцээн болов
Монголын даамын холбооны 2019 оны анхны арга хэмжээ болох Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит уламжлалт тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд тус сургууль дээр боллоо. Өдгөөгөөс 17 жилийн өмнө “Хас” банкны “Ирээдүйн саятан” хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн нэрээр гараагаа эхэлсэн тус тэмцээнийг МДХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ганбат захиралтай Техник технологийн дээд сургууль сүүлийн гурван жилийн турш ивээн […]
