“Улаанбаатар” баг IV байр эзэллээ
АНУ-ын Лос-Анжелес хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн “Их Дуулга” тэмцээнд Монголын “Улаанбаатар” баг амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ. Өнгөрсөн сарын 31-нд БНСУ-ын “Иньжэ-гүнь“-д болсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилтаар Монголын “Улаанбаатар” баг “Лос Анжелес”-т болох “Их Дуулга”-д оролцох эрх авсан билээ. Тус тэмцээнд Словенийн “Пиран” баг түрүүлж, манай багийн хамт эрх авсан […]