
UFC VEGAS 28 ҮР ДҮН: Жайрзиньо Розенструик хүнд цохилтоор мэдэгдэл хийв
Суринамын том хүү хочтой Жайрзиньо Розенструик Бразилийн том залуу Аугусто Сакайг баруун гарын хүчтэй цохилтоор унагааж өөрийн хэн болохоо харуулав. Том залуус эхний үед төдийлөн идэвхитэй тулаан өрнүүлсэнгүй. Харин харилцан бие биенээ тандаж нэг хоёр цохилт хийж эхний үеийг өндөрлүүлэв. Хоёрдугаар үеэс Ж.Розенструик санаачлагыг гартаа авч, зүүн гарын хоёр дараалсан хүчтэй цохилт хийж торонд шахсан. […]












