
UFC VEGAS 26: Доналд “Ковбой”Серроне хоёр жилийн дараа дахин ялах уу?
UFC-тэй хийсэн гэрээнд заасны дагуу сүүлийн удаа тулалдахаар бэлтгэж байсан Диего Санчесийн гэрээг холбооноос өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цуцалсан билээ. Харин түүний өрсөлдөгч Доналд “Ковбой” Серронтой тулалдах тулаанчаар Алекс Мороно сонгогджээ. Доналд “Ковбой” Серроне (36-15-2) 2019 оны 5-р сарын 4-нөөс хойш ялалт авч чадаагүй байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрбээр таван удаа огтагонд гарсан боловч Тони Фергюсон, Жастин Гаатже, Конор МакГрегор, Энтони Петтис нарын шилдгүүдэд ялагдаж, Нико Прайстай тэнцсэн. Харин Нико Прайстай тулалдсаны дараа хийсэн допингийн шинжилгээнд өрсөлдөгч нь бүдэрсэн тул тулааныг хүчингүйд тооцсон билээ. […]












