KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#чөлөөт-бөх

40 мэдээ

koo
Бөхийн төрлүүд

Чөлөөт бөх: “Иван Ярыгин 2019” тэмцээний хөтөлбөр

d.byambajargal·2019 оны нэгдүгээр сарын 12

Энэ сарын 23-27-нд “Иван Ярыгин 2019” тэмцээн ОХУ-ын Красноярскт болно. Сүүлийн гурван жил дараалан “Енисейн” ордонд явагдсан бол энэ жил Универсиад наадмын өмнө сэргээн завсарласан “Иван Ярыгин” ордонд болох юм. Энэ жилийн тэмцээн зөвхөн эрчүүдийнх бус эмэгтэйчүүд оролцож, чансааны оноо олгоно гэдгээрээ онцлог. ОХУ-аас нэг жинд гурван орос барилдах боломжтой. Эдгээрт ОХУ-ын үндэсний шигшээ багийн […]

koo
Бөхийн төрлүүд

Чөлөөт Бөх: Абдулрашид Садулаев “Иван Ярыгин”-ий тэмцээнд оролцохгүй

d.byambajargal·2019 оны нэгдүгээр сарын 8

ОХУ-ын алдарт бөх Абдулрашид Садулаев энэ оны дэлхийн чансаа олгох эхний тэмцээн болох “Иван Ярыгин”-ий тэмцээнд оролцохгүй гэнэ. Дагестаны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гайдар Гайдаровын мэдээлснээр дэлхийн гурав, олимпийн аварга Абдулрашид Садулаев нутагтаа болох “Иван Ярыгин”-ий нэрэмжит тэмцээнд өрсөлдөхгүй аж. Орос танк хочтой А.Садулаевийг АНУ-ын бөх Кайл Снайдер тулаанд дуудсан юм. Өнгөрсөн жилийн ДАШТ-д К.Снайдер […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Чөлөөт бөх: О.Пүрэвбаатар урд хөршид мэргэжилтнээр уригдав

d.byambajargal·2019 оны нэгдүгээр сарын 5

Дэлхийн хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, өдгөө чөлөөт бөхийн багш дасгалжуулагчаар ажиллаж буй Оюунбилэгийн Пүрэвбаатар энэ оноос БНХАУ-д мэргэжилтнээр ажиллахаар болжээ. Их спортоо орхиод “Олимп” сургуульд багшилж, олон шавь нартай болсон О.Пүрэвбаатар гавьяат БНХАУ-ын Ганьсү мужийн Ланьжоү хотод мэргэжилтнээр уригдсан аж. Түүний шавь нараас дэлхийн медальтнууд төрсөн гэдгийг спорт сонирхогчид андахгүй. ДАШТ-ий мөнгөн […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Чөлөөт бөх: Оны шилдэг бөхчүүд тодров

d.byambajargal·2019 оны нэгдүгээр сарын 2

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2018 оны шилдэг бөхчүүдийг зарлав.  Оны шилдэг эрэгтэй тамирчнаар АНУ-ын Дэвид Тэйлор, эмэгтэй бөхөөр Финландын Петра Олли, сонгомол бөхийн шилдгээр Унгарын Петер Бачи нар тодорлоо. Холбооноос шилдгээр шалгарсан тамирчдыг 10 мянган швейцарь франк буюу 10170 ам.доллароор урамшуулсан юм. АНУ-ын бөх Дэвид Тэйлор эрэгтэйчүүдийн 86 кг-д барилддаг. Тэрбээр энэ онд чансааны 112 оноо авсан юм. Д.Тэйлор дэлхийн аварга болоод зогсохгүй […]

KOO.MN
Өмнөх123Дараах
Бөхийн төрлүүд

Чөлөөт бөх: Чансааны оноо олгох систем өөрчлөгдлөө

d.byambajargal·2018 оны арван хоёрдугаар сарын 25

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо техникийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад дэлхийн чансааг олгох шинэчлэгдсэн журам баталлаа. Дэлхийн чансааг тэргүүлсэн эхний дөрвөн бөх жиндээ олимп болон ДАШТ-д хэсэг толгойлно. Чансааны оноо олгох цуврал тэмцээнд жин тус бүрд хэдэн бөх барилдахаас шалтгаалж, оноо өгөх юм. Тодруулбал, 10-аас бага бөх барилдсан жинд түрүүлвэл зургаа, 11-20 бөхтэй байсан бол найм, 20-иос дээш бөх барилдсан жинд түрүүлвэл 10 оноо өгнө. Чансааны оноог […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Дуулиан: Арьс өнгөний үзэл гаргасан чөлөөт бөхийн шүүгч эрхээ хасуулав (видео)

d.byambajargal·2018 оны арван хоёрдугаар сарын 24

АНУ-ын ахлах сургуулийн АШТ-ий үеэр шүүгч Алан Малонэй өнгөт арьст Андрю Жонсонгийн үсийг барилдааны үеэр тайруулсан юм. Энэ үйлдэл Америк даяар дуулиан тарив. Нью Жерси хотын чөлөөт бөхийн шүүгч Алан Малонэй ахлах сургуулийн тэмцээн шүүж байхдаа өнгөт арьст Андрю Жонсонг үсээ тайруулахыг тушаасан юм.   Энэ асуудал богино хугацаанд олныг хамарсан өргөн хүрээтэй маргаан дагуулсан юм. […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Бухарест 2018: Ганбаатарын Ганхуяг эрчүүдээс анхны медалийг хүртлээ

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 19

Румыний Бухарест хотод болсон u23 хүртэлх насны бөхийн төрлүүдийн ДАШТ өнөөдөр өндөрлөв. Эрэгтэйчүүдээс эхний бөгөөд эцсийн медалийг 86 кг-д хүч сорьсон Ганбаатарын Ганхуяг эх орондоо авчирсан юм. Эрэгтэйчүүдийн 86 кг-д эх орноо төлөөлөн оролцсон Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө Туркийн бөх Ариф Озенийг 4:1-ээр ялснаар […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Бухарест 2018: Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 17

Өнгөрсөн жилээс хойш зохиогдож буй бөхийн төрлүүдийн u23 хүртэлх насны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилал өндөрлөв. Манай улсаас эмэгтэй бөхийн төрөлд гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Эмэгтэй чөлөөт бөхийн эхний медалийг 50 кг-д хүч сорьсон Цогт-Очирын Намуунцэцэг хүртсэн билээ. Тэгвэл сүүлийн өдөр манай дөрвөн тамирчин медалийн төлөө өрсөлдөж, хоёр хүрэл медаль нэмэгдсэн юм. Тодруулбал, 53 кг-д […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Бухарест 2018: Цогт-Очирын Намуунцэцэг хүрэл медаль хүртлээ

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 16

“Бухарест 2018” бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-ээс манай улсаас анхны медалийг эмэгтэйчүүдийн 50 кг-д Цогт-Очирын Намуунцэцэг хүртлээ. “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ц.Намуунцэцэг эхний тойрогт БНХАУ-ын бөх Ли Юан Шуаныг 8:7-гоор, шөвгийн 8-д АНУ-ын Коди Мэй Пфауг 15:4-өөр илүүрхээд хагас шигшээд ОХУ-ын Надежда Соколовад 6:8-аар дийлдсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө манай […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Чөлөөт бөх: Сүхээгийн Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө барилдана

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 16

Румыний Бухарест хотод болж буй бөхийн төрлүүдийн u23 хүртэлх насны ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 57 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд зодоглоод хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. ДАШТ-ий алт, мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын болон Азийн АШТ-ий хошой хүрэлтэй, “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэд эхний тойрогт эзэн орны бөх Дениса Юлиана Фодорыг […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: ОХУ-ын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Дзамболат Тедеев эрхээ хасуулж магадгүй

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 27

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) ОХУ-ын эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дзамболат Тедеевийн эрхийг гурван жилээр хасах талаар хэлэлцэж байгааг баталлаа. Энэ сарын 21-нд Унгарын Будапешт хотод болсон бөхийн төрлүүдийн ДАШТ-ий үеэр шүүгчид халдсан учир ийм шийтгэл оноох бололтой. Эрэгтэйчүүдийн 61 кг-д ОХУ-ын Гаджимурад Рашидов, Кубын бөх Йовлис Боннед ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Энэ […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: Монголын эмэгтэй шигшээ баг V байр эзэллээ

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 26

Бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд аваргууд тодорлоо. Япончууд энэ удаагийн тэмцээнд дөрвөн алтан медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн бол тэдний араас нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн БНХАУ 119, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн АНУ 103 оноогоор удаалав. Дөрөвдүгээр байрт Канадын шигшээ баг 89 оноо, тавдугаарт 71 оноогоор Монголын шигшээ […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: О.Насанбурмаа алтан медалийн төлөө барилдана

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 24

Унгарын Будапешт хотод болж буй бөхийн төрлүүдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай зургаан бөх дэвжээнд гарах хуваарьтай юм. Тодруулбал, өчигдөр урьдчилсан болон хагас шигшээ барилдаанаа хийсэн бөхчүүдээс 72 кг-д Очирбатын Насанбурмаа алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ. Тэгвэл 65 кг-д зодоглосон Хүрэлхүүгийн Болортуяа хоёрдугаар тойрогт ялагдсан ч түүний өрсөлдөгч Канадын бөх Даниел […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Будапешт 2018: ОХУ-ын баг эрэгтэй багийн дүнгээр тэргүүлэв

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 24

Олимпийн аварга Кайл Снайдер, Абдулрашид Садулаев нарын “Зууны тулаан II” 35 секунд үргэлжилж, “Танк” хочит А.Садулаев аварга цолоо буцаан авлаа. Өдгөө 22 настай дагестан эр ДАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилттай боллоо. Тэрбээр 86 кг-д Риогийн олимпийн аварга болж, дэлхийд хоёр удаа түрүүлсэн. Харин 97 кг-д ДАШТ-ээс алт, мөнгөн медалийн эзэн боллоо. Ялангуяа […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад983724159
2Япон*284344115
3БНСУ13173464
35Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.