Тулааны спорт

114 мэдээ

koo
UFC

UFC: Хабиб Нурмагомедовын ном зургаан хэлээр хэвлэгдэнэ

d.byambajargal·

UFC-гийн өнгийг тодорхойлж буй тулаанч Хабиб Нурмагомедовын амьдралынхаа талаар өгүүлсэн ном Орост худалдаанд гарчээ. #KHABIBTIME хэмээх нэртэй уг ном 300 хуудастай аж.  Хабиб Нурмагомедов уг номоо зохиолч Заур Курбановтой хамтарч бичсэн юм. З.Курбанов ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Ирэх оны хоёрдугаар сард гэхэд номоо англи хэлээр орчуулж хүргэнэ. Үүнээс гадна араб, хятад, хинди, турк хэлээр орчуулахаар […]

koo
Бокс

Бокс: Э.Цэндбаатар, У.Мөнх-эрдэнэ нар түрүүлж чадсангүй

d.byambajargal·

Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 70 жил, ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд боллоо. Өнгөрсөн сарын сүүлээр AIBA-гийн хурлаар олимпийн жинд өөрчлөлт оруулсан. Тиймээс энэ удаагийн УАШТ-ийг шинэ жинд зохион байгуулсан нь өрсөлдөөнийг улам ширүүн болгосон юм. Тодруулбал, 63 кг-д Азийн наадмын […]

KOO.MN
UFC

UFC: Конор Макгрегорын фанатыг дахин тулаан үзэхийг нь хориглов

d.byambajargal·

Холимог тулаан сонирхогч, Ирландын иргэн Дэвид Мартин хэмээх эр UFC 229 тулааны дараа цахим ертөнцөд од болсон юм. Тэрбээр Хабиб Нурмагомедов, Конор МакГрегор нарын тулааны үеэр бужигнаан болсныг ашиглаад октагон дотор орсон юм.  Конор МакГрегорын дэмжигч Дэвид Мартин хэмээх 41 настай эр октагон дотор бужигнаан болж, хамгаалагчдын анхаарал суларсан явдлыг ашиглаад октагон дотор орж, дэмждэг […]

KOO.MN
Бокс

AIBA: Английн боксын холбоо Гафур Рахимовыг огцрохыг шаардав

d.byambajargal·

Английн боксын холбооноос AIBA-гийн ерөнхийлөгч Гафур Рахимовыг ажлаа өгөхийг шаардсан албан захидал явуулжээ.  Олон улсын олимпийн хорооноос арга хэмжээ авахаар шийдсэн энэ цаг үед ажлаа өгөх нь хамгийн зөв гарц гэж Английн боксын холбооны тэргүүн Каспар Хоббс үзэж байна. Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-д болсон Удирдах зөвлөлийн хурлаар Г.Рахимовыг албан ёсоор ерөнхийлөгчөөр томилсон. Хэрвээ түүнийг албан […]

KOO.MN
Бокс

Бокс: Флойд Мэйвэйдерийн үзүүлэх тоглолтын дүрэм

d.byambajargal·

АНУ-ын боксчин Флойд Мэйвэйдер, Японы кикбоксчин Теншин Насүкава нар он солигдох үед үзүүлэх тулаан хийхээр болсон юм. Анх Японы тал бодит тулаан гэж зарласан боловч америк боксчин нутагтаа очоод холимог тулаанаар бус үзүүлэх тоглолт хийх байсан гэж мэдэгдсэн билээ. Мэргэжлийн боксын дэлхийн аварга, замналынхаа турш нэг ч ялагдалгүй 50 хожсон Флойд Мэйвэйдер, кикбоксын дэлхийн аварга, […]

KOO.MN
Бокс

Бокс: Фюри – Уайлдер II халз тулаан англид болох уу

d.byambajargal·

Мэргэжлийн боксын хүнд жингийн WBC холбооны аваргын бүсийн төлөө АНУ-ын боксчин Деонтай Уайлдертай тулалдаад ялагдсан Их Британийн боксчин Тайсон Фюри “Арсенал”, “Манчестер Юнайтед” багийн тоглолтыг үзэж сонирхсон юм. Өдгөө 30 настай боксчин эр аваргын бүсийн төлөө америк тулаанчтай нутагт нь буюу Лос Анжелес хотод тулалдаж, тэнцсэн. Тэрбээр тулааны турш илүүрхэж байсан ч есдүгээр үе болон […]

KOO.MN
Бокс

Бокс: Тулаан тэнцээгээр өндөрлөв

d.byambajargal·

Мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аваргын төлөө АНУ-ын боксчин Деонтай Уайлдер, Их Британийн боксчин Тайсон Фюри нарын тулаан тун сонирхолтой боллоо. Бокс сонирхогчид Т.Фюриг гадарлах биз. Украины алдарт аварга Владимир Кличког ялж, хүнд жинд WBC холбооноос бусад бүх цол хэргэмийн эзэн болж байсан Т.Фюри удалгүй хар тамхи, согтууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, аваргаа хамгаалах тулааныг […]

KOO.MN
Бокс

Сонирхогчдын боксыг 2020 оны олимпоос хасахгүй

d.byambajargal·

Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах 2020 оны олимпоос боксыг хасах бодолгүй байгаагаа мэдэгдэв. Гэхдээ тус холбооны шинэ Ерөнхийлөгч Гафур Рахимовын эрхийг хязгаарлах бодлого баримтлана гэж зарласан юм. Томас Бахын мэдээлснээр 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт боксын төрөл багтах боловч AIBA-гийн үндсэн үүргийг хязгаарлах, олон улсын олимпийн хорооны бодлогын хүрээнд явагдах боломжтой гэж мэдэгдсэн […]

KOO.MN
UFC

UFC: Конор Макгрегор жолоодох эрхээ зургаан сараар хасуулав

d.byambajargal·

UFC холбооны тулаанч Конор МакГрегор хурд хэтрүүлсэн тул авто машин жолоодох эрхээ зургаан сараар хасуулжээ. Өдгөө 30 настай ирланд эр 2017 оны аравдугаар сард Дублин хотын ойролцоо “Рэйнж Ровер” маркийн авто машинтайгаа 100 км цагийн хурдтай явах дээд хязгаартай зам дээр 154 км цагийн хурдтай явж байгаад саатуулагдсан юм. К.МакГрегор шүүх танхимд хурд хэтрүүлсэндээ албан […]

KOO.MN
Бокс

Шинэ дели 2018: Эмэгтэй боксын ДАШТ өндөрлөлөө

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дели хотод эмэгтэй боксын X дахь удаагийн ДАШТ 10 хоногийн турш үргэлжлээд өнөөдөр хөшгөө хаалаа. 267 тулааны эцэст 10 шинэ аварга төрж, 21 орны боксчид медалийн тавцанд гарсан юм. БНХАУ-ын боксчид дөрвөн алт, Тайвань хос түрүү, Энэтхэг, Хойд Солонгос, Герман, Ирланд улсын боксчид эх орондоо алтан медаль авчирлаа. Манай улсаас 54 кг-д хүч […]

KOO.MN
Бокс

Шинэ дели 2018: М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий хагас шигшээ тэмцээн өнөөдөр боллоо. Эмэгтэйчүүдийн 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг Болгарын боксчин Стойтка Петроватай хийсэн юм. Харамсалтай нь, манай боксчин 5:0-ээр ялагдаж, ДАШТ-ээс анхны хүрэл медалийн эзэн боллоо. Дэвжээний таван шүүгчээс Марокко улсын МакФоуни Абделлатиф 28:29-өөр ялагдсан гэж үзсэн бол бусад дөрвөн шүүгч бүгд 27:30 гэсэн […]

KOO.MN
Бокс

Шинэ дели 2018: Өнөөдөр М.Нандинцэцэг тулалдана

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий хагас шигшээ тэмцээн өнөөдөр болно. Эмэгтэйчүүдийн 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг Болгарын боксчин Стойтка Петроватай хийх юм. Эмэгтэйчүүдийн X дахь удаагийн боксын ДАШТ-ий хагас шигшээд 21 орны боксчид шалгарсан. БНХАУ-ын тамирчид тав, Энэтхэгийн дөрвөн тамирчин үлдсэн бол АНУ, Турк, БНСУ-ааас тус бүр гурван тамирчин медаль хүртсэн билээ. Түүнчлэн Индра […]

KOO.MN
Бокс

Шинэ дели 2018: 21 улсын боксчид медалийн болзол хангав

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй эмэгтэй боксын 10 дахь удаагийн ДАШТ-ий шөвгийн наймын тулаан өндөрлөв. Өнөөдөр тоглолтгүй амрах бол энэ сарын 22-23-нд хагас шигшээ, 24-нд финалын тулаан явагдах юм. Энэ удаагийн ДАШТ-д 21 улсын тамирчид ТОП 4 буюу медалийн болзол биелүүлэв. БНХАУ-ын тамирчид тав, Энэтхэгийн дөрвөн тамирчин үлдсэн бол АНУ, Турк, БНСУ-ааас тус бүр […]

KOO.MN
Бокс

Шинэ дели 2018: М.Нандинцэцэгийн дараагийн өрсөлдөгч хэн бэ

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дели хотод болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-д 54 кг жинд өрсөлдсөн Мягмардуламын Нандинцэцэг шөвгийн наймд Марокко улсын боксчин Зохра Эз-Захроуг ялж, Монгол Улсаас эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс анхны медалийг хүртэв.  2001 оноос хойш 10 дахь удаагаа зохион байгуулагдсан сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс М.Нандинцэцэг анхны медалийн салхийг хагалах нь тодорхой боллоо. Тэрбээр дараагийн тулаанаа Болгарын боксчин […]