Тулааны спорт

114 мэдээ

koo
Бокс

Шинэ дели 2018: М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дели хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ болж буй. Өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх зарим жингийн боксчид тодорлоо. Манай улсаас М.Нандинцэцэг Хорватын Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай шигшээ багаас 7 хүн өрсөлдсөн билээ. Тэгвэл дөрвөн өдрийн дараагаар манай тамирчдаас […]

koo
Бокс

Шинэ дели 2018: Өнөөдөр манай гурван тулаанч рингэнд гарна

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дели хотод эмэгтэй сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр манай боксчин Т.Болортуул өрсөлдөгчдөө ялагдсан юм. Тэгвэл өнөөдөр гурван боксчин рингэнд гарна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 60 кг-д Монхорын Намуун эхний шатанд Балбын Пунам Равалтай, 69 кг-д Энхбаатарын Эрдэнэтуяа Казахстаны Акерке Бахытжантай, 54 кг-д Мягмардуламын Нандинцэцэг Унгарын Сабина Сючтэй тулалдах юм. 54 кг: Мягмардуламын […]

KOO.MN
Бокс

Бокс: Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий нээлт боллоо

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дели хотод 2018 оны сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд 62 орны 277 боксчин хүч сорьж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын сонирхогчдын боксын холбооны тэргүүн Гафур Рахимов, Энэтхэгийн боксын холбооны ерөнхийлөгч Ажай Синг нар үг хэлж, дэлхийн таван удаагийн аварга Энэтхэгийн боксчин асан Мэри Ком, Сомалиагийн Рамла […]

KOO.MN
UFC

UFC: Хабиб Нурмагомедов Африкт буяны ажил хийж байна

d.byambajargal·

UFC холбооны аварга, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов Нигери улсыг зорьжээ. Энэ талаар түүний менежер Али Абдел Азиз сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр Хабиб Африкт буяны ажлаар очсон гэнэ. Тодруулбал, Нигери улсад ундны усны асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулах, шинээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх газар барихад хандив өгөхөөр болсон байна. Түүний энэ үйлдэл олонд хүний сэтгэлийг татсан. […]

KOO.MN
Тулааны спорт

Rizin 14: Теншин Насүкава гэж хэн бэ

d.byambajargal·

Мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мэйвэйдер өчигдөр гэнэтийн мэдээлэл хийв. Их спортоо орхисон ч тэр эргэн ирж буйгаа зарласан юм. Гэхдээ түүний сонголт бокс бус холимог тулаан. Конор МакГрегор эсвэл Хабиб Нурмагомедов бус Японы кикбоксчин Теншин Насүкаватай он солигдох өдөр тулалдана. Ингэхэд Теншин Насүкава гэж хэн бэ? Япондоо алдартай тулаанч эр дөнгөж 20 настай ч […]

KOO.MN
UFC

UFC: Даниел Кормьегийн сүүлийн өрсөлдөгч хэн бэ

d.byambajargal·

UFC холбооны хоёр жинд аваргын бүс эзэмшиж буй Даниел Кормье 40 нас хүрэхээсээ өмнө сүүлийн тулаанаа хийгээд их спортоо орхих бодолтой байгаа. Хэрвээ энэ үнэн бол ирэх оны гуравдугаар сарын 20-ноос өмнө амжиж сүүлийн тулаанаа хийнэ гэсэн үг. Өдгөө 39 настай америк эр “UFC 230”-д Деррик Льюсийг ялж, хүнд жингийн аваргын бүсээ хамгаалсан. Ийнхүү хүнд […]

KOO.MN
UFC

UFC 230: Даниел Кормье аваргын бүсээ хамгааллаа

d.byambajargal·

UFC холбооны хоёр жингийн аварга Даниел Кормье өнөөдөр хүнд жингийн аваргын бүсээ хамгаалах тулааныг хийв. Түүнтэй энэ цолны төлөө Деррик Льюс хүч сорьсон ч хоёр үе л тэсэв. Сүүлийн гурван тулаан дараалан ялалт байгуулсан Д.Льюс замналынхаа зургаа дахь ялагдлыг амссан юм. Харин энэ тулаанд ялалт байгуулснаар Даниел Кормье UFC-гийн түүхэнд шинэ хуудас нээлээ. Хоёр холбооны […]

KOO.MN
Бокс

AIBA: Гафур Рахимов сонирхогчдын боксын холбооны шинэ тэргүүнээр сонгогдлоо

d.byambajargal·

Олон улсын сонирхогчдын боксын холбооны чуулган ОХУ-ын Москва хотод боллоо. Энэ үеэр тус холбооны шинэ тэргүүнийг сонгох санал хураалт болсон юм. Түр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Узбекистаны Гафур Рахимов болон түүний цор ганц өрсөлдөгч, дэд тэргүүн, Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Казахстаны Серик Конакбайев нар өрсөлдөв. Хэдийгээр Гафур Рахимовыг сонгогдвол сонирхогчдын боксыг олимпоос хасах хүртэл арга хэмжээ […]

KOO.MN
Бокс

Бокс: ОХУ-ын Улаан-үд хотод 2019 оны эмэгтэйчүүдийн дашт болно

d.byambajargal·

Олон улсын сонирхогчдын боксын холбооноос 2019 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг зарлав. Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд ОХУ-ын Москва хотод ээлжит чуулганаа хийж буй. Ирэх жилийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг тус улсын Сочи хотод зохион байгуулахаар тохиролцсон. Тэгвэл эмэгтэйчүүд Буриадын нийслэл Улаан-Үд хотод тулалдахаар боллоо. ДАШТ-ийг ирэх оны аравдугаар сард зохион байгуулах бөгөөд 3500 хүний суудалтай […]

KOO.MN
Бокс

Бокс: Н.Төгсцогтын өрсөлдөгчтэй танилц

d.byambajargal·

Мэргэжлийн боксын ертөнцөд Монгол Улсынхаа нэрийг гаргаж яваа Нямбаярын Төгсцогтын дараагийн өрсөлдөгч тодорхой болжээ. Одоогоор өрсөлдөгчийн нэр нь тодорхой болсон ч тулаан яг хэзээ болох нь тодорхойгүй байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь 29 настай, Доминиканы боксчин Клаудио Маррейро юм. WBC холбооны чансаагаар дөрөвдүгээрт жагсаж буй К.Маррейро нийт 25 тулаан хийснээс 23-т нь ялсан. Тэрбээр өмнө […]

KOO.MN
Бокс

AIBA: Серик Конакбаевийн гомдлыг энэ сарын 30-нд хэлэлцэнэ

d.byambajargal·

Азийн боксын холбооны тэргүүн, AIBA буюу сонирхогчдын боксын холбооны дэд Ерөнхийлөгч Серик Конакбаев Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх хүсэлт гаргасан ч хугацаандаа амжиж, гишүүн орнуудын дэмжлэг бүхий захидал цуглуулж чадаагүй гэх шалтгаанаар хасагдсан билээ. Тэгвэл энэ асуудлаар тэр болон Казахстаны боксын холбоо спортын арбитрын шүүхэд хандсан юм. Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчид өнгөрсөн сарын 23-наас өмнө дор […]

KOO.MN
Бокс

AIBA: Серик Конакбаев шүүхэд гомдол гаргав

d.byambajargal·

Азийн сонирхогчдын боксын холбооны Ерөнхийлөгч, олимп, дэлхийн мөнгөн медальт Казахстаны Серик Конакбаев Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөөр шийдсэн ч хуваарьт өдрөө багтааж, 20 улсаас дэмжлэг авч чадаагүй гэсэн шалтгаанаар хасагдсан. Ингэснээр одоогоор түр Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Узбекистаны Гафур Рахимов цор ганц нэр дэвшигчээр тодорсон. Ирэх арваннэгдүгээр сарын 3-4-нд ОХУ-ын Москва хотод […]

KOO.MN
UFC

UFC 229: Конор МакГрегор луу халдсан гурван хүнийг саатуулжээ

d.byambajargal·

Орос тулаанч Хабиб Нурмагомедов өрсөлдөгч Конор МакГрегорыг ялсныхаа дараа түүний багийнхан руу довтолж, шуугиан дэгдээсэн. Зөрүүлээд Хабибын багийн гурван гишүүн Конор луу халдсан юм. Тэгвэл UFC холбооны тэргүүн Дана Уайт болсон үйл явдалтай холбоотой сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр үзэгчдийн суудлаас тамирчин руу халдсан Хабибын багийн гурван гишүүнийг цагдаагийнхан саатуулсан талаар мэдээлэв.  Д.Уайт үймээн болсонтой […]

KOO.MN
UFC

UFC 229: Хабиб Нурмагомедов аваргаа хамгаалав

d.byambajargal·

Холимог тулааны UFC холбооноос зохион байгуулсан ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарын тулаан дөрвөн үе явагдаж, эцэст нь Хабиб өрсөлдөгчөө боож ялснаар өндөрлөв. Ийнхүү холимог тулааны ертөнцөд ялагдал гээчийг амсаагүй яваа дагестан эр 27 дараалан яллаа. Харин сүүлийн хоёр жил холимог тулааны ертөнцөөс хол явсан Конор 2016 оны гуравдугаар сард Нэйт Диаст ялагдсанаас хойш […]