Тулааны спорт

114 мэдээ

koo
UFC

UFC 229: Конор МакГрегор ба Хабиб Нурмагомедов; Супер тулааны тухай мэдэх ёстой долоон зүйл

d.byambajargal·

АНУ-ын цагаар энэ сарын 6-нд Монголын цагаар энэ сарын 7-ны өглөөний 10:00 цагт холимог тулаан сонирхогчдын хувьд томоохон тоглолт хүлээж байна. Ирландын “сагсуу шар” Конор МакГрегор, ОХУ-ын Хабиб Нурмагомедов нарын халз тулаан зөвхөн холимог тулаан сонирхогчид гэлтгүй их спортын хөгжөөн дэмжигчдийн сонирхлыг татаж буй. Өдгөө 30 настай К.МакГрегор шоу хөөж, хоёр жил гаруй их холимог […]

koo
UFC

Конор МкГрегор дахин зургаан тулаан хийнэ

d.byambajargal·

UFC холбооны тэргүүн Дана Уайт ирланд тулаанч Конор МкГрегортой шинэ гэрээ байгуулснаа зарлав. Ирэх сарын 6-нд Хабиб Нурмагомедовтой тулалдах тулааныг оролцуулаад К.МкГрегор UFC холбоонд дахин зургаан тулаан хийхээр болжээ. Д.Уайт анх найман тулаан хэмээн мэдээлсэн ч удалгүй зургаа хэмээн залруулсан аж. Сонирхуулахад, К.МкГрегор болон ОХУ-ын тулаанч Х.Нурмагомедов нарын тулаан шинэ рекорд тогтооно гэж таамаглаж буй. […]

KOO.MN
UFC

Нэрт тулаанч Норифүми Ямамото 41 насандаа таалал төгсөв

d.byambajargal·

Японы холимог тулаанч Норифүми Ямамото 41 насандаа хорт хавдраар өөд боллоо. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард хорт хавдартай болсноо олон нийтэд зарлаж байв. Японы Шүүто болон К-1 тулааны холбооноос мэргэжлийн гараагаа эхэлж, 2011 онд UFC-д анхны тулаанаа хийсэн туршлагатай. АНУ-д дөрвөн тулаан дараалан хийсэн ч гуравт нь ялагдаж, хамгийн сүүлд 2015 онд Роман Салазартай хийсэн ч […]

KOO.MN
Бокс

Канэло Алваресын дуулиант ялалт

d.byambajargal·

Мэргэжлийн боксын ертөнцөд өнөөдөр нэгэн чухал тулаан боллоо. Мексикийн боксчин Канэло Алварес, Афины олимпийн мөнгөн медальт, сонирхогчдын боксын дэлхийн аварга Казахстаны Геннадий Головкин нар дунд жинд хэн нь аварга болохоо харуулахаар дахин тулалдсан юм. Өнгөрсөн жил болсон эхний тулаанд ялагч тодроогүй. Шүүгчид тус тулааныг тэнцсэн гэж дүгнэсэн юм. Үүний дараа Канэло Алваресаас допинг илэрч, гуравдугаар […]

KOO.MN
Бокс

Боксчин асан Оскар Де Ла Ойяа АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө

d.byambajargal·

Нэртэй тамирчид улс төрийн карьер хөөсөн түүхийг бид сайн мэднэ. Ийм тамирчдын эгнээнд нэрт боксчин Оскар Де Ла Ойяа орох бололтой. Гэхдээ тэр мужийн захирагч юм уу, сенатын гишүүнд бус харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх гэнэ. Энэ жил 45 настай Оскар 2009 онд мэргэжлийн боксын замналаа өндөрлөсөн. Үүнээс өмнө олимпийн аварга, мэргэжлийн боксын зургаан дивизионд […]

KOO.MN
Азийн наадам

Азийн Наадмын аварга Амит Пангхал шилдэг тамирчинд нэр дэвших эрхгүй

d.byambajargal·

Азийн Наадмын боксын төрөлд аваргалсан энэтхэг тулаанч Амит Пангхал нутгийнхаа оны шилдэг тамирчинд олгодог “Arjuna Awards” шагналд нэр дэвших эрхгүй гэж олон хүн үзэж байгаа аж. Энэтхэгийн хуулиар бол допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчид Засгийн газраас олгодог уг шагналд нэр дэвших ёсгүй юм. Амит Пангхалын хувьд эрэгтэйчүүдийн 49 кг-д олимпийн аварга, Узбекистаны Хасанбой Дусматовыг ялж, тивийн […]

KOO.MN
Бокс

Азийн боксын холбооны тэргүүн AIBA-гийн ерөнхийлөгчид нэр дэвшинэ

d.byambajargal·

Азийн боксын холбооны тэргүүн, Казахстаны Серик Конакбаев AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо. С.Конакбаев Азийн боксын холбооны тэргүүн, өнөөгийн AIBA-гийн дэд ерөнхийлөгч хүн. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард болох холбооны Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарлаж, гишүүн бүх холбоодод захидал илгээсэн байна. Казахстаны боксын холбооноос одоогоор түр тэргүүн хийж буй Узбекистаны Гафур […]

KOO.MN
Азийн наадам

Э.Цэндбаатар медалийн болзол хангалаа

d.byambajargal·

Азийн наадмын боксын төрөлд манай тамирчид ямартай ч нэг медальтай боллоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар шөвгийн наймд Туркменистан улсын боксчин Хурсанд Иманкулиевийг 5:0-ээр ялж, медалийн болзол хангасан юм. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын боксчин Шан Жүнтэй тулалдана. Өдгөө 24 настай нанхиад эр олимп, ДАШТ-д оролцож байсан, өнгөрсөн жил тивийн аваргаас хүрэл медаль хүртсэн нэгэн. […]

KOO.MN
Азийн наадам

Боксчид эхний өдрөө ялж чадсангүй

d.byambajargal·

Сонирхогчдын боксын эхний өдөр эрэгтэй 52, 60, 69 кг, эмэгтэй 51 кг жингийн 32, 57 кг жингийн 16-гийн тоглолт явагдлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул эхний тулаанаа хийсэн ч Хойд Солонгосын боксчин Жо Сон Хад 5:0-ээр дийлдсэн. Шүүгчид гурван үеийн турш Гуулин улсын тамирчныг ялсан хэмээн санал нэгтэй дүгнэсэн. Харин эрэгтэйчүүдийн 69 кг-д манай боксчин О.Бямба-Эрдэнэ […]

KOO.MN
Азийн наадам

Азийн Наадам: Бокс сугалаа + Түүх + Бүрэлдэхүүн

d.byambajargal·

Өнөөдөр монголчуудын медалийн гол найдвар тавьж буй сонирхогчдын боксын тэмцээн нээлтээ хийнэ. Есдүгээр сарын 2 хүртэл буюу уламжлал ёсоор тэмцээний сүүлийн өдөр аваргаа тодруулдаг боксын төрөл эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд болно. Эрэгтэйчүүд харьцангүй залуу бүрэлдэхүүнээ илгээсэн. Дөрвөн жилийн өмнө Д.Отгондалай боксчдоос анхны алтан медалийг хүртэж байсан бол энэ удаагийн тэмцээнд оролцохгүй аж. Түүний жинд Э.Цэндбаатар […]

KOO.MN
Азийн наадам

Манай таеквондочид тэмцээнээ дуусгалаа

d.byambajargal·

Энэ удаагийн Азийн наадмын таеквондогийн төрөлд манай улс дөрвөн тамирчинтай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 58 кг-д Э.Буяншагай өрсөлдөж, эхний тойрогт Пакистаны тамирчин Шахзаибыг 27:11-ээр илүүрхсэн боловч 16-д Тайландын тулаанч Савеквихарий Рамнаронгт 24:3 буюу оноогоор цэвэр ялагдсан юм. Эрчүүдийн 63 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр Бутаны тамирчин Доржи Йесхиг 23:2-оор, дараа нь Ракиб Ахмад Хакимыг 26:5-аар ялсан. […]

KOO.MN
Азийн наадам

М.Түмэнбаяр шөвгийн наймд, П.Тэмүүжин 16-д хасагдлаа

d.byambajargal·

Индонезийн Жакарта болон Палембанг хотод болж буй Азийн наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, -80 кг-д Риогийн олимпод оролцогч П.Тэмүүжин нар өнөөдөр тулалдлаа. Энэ жил 24 настай М.Түмэнбаяр маань эхний тойрогт Бутаны Доржи Ешиг 23:2-оор оноогоор цэвэр ялаад дараагийн тойрогт Малайзийн 18 настай залуу тамирчин Ахмад Нор Иман Хакимыг 26:5-аар илүүрхсэн. […]

KOO.MN
UFC

Артем Лобов, Зубайра Тухугов нар тулалдана

d.byambajargal·

UFC 229 зөвхөн Ирландын Конор МакГрегор, ОХУ-ын Хабиб Нурмагомедов нарын нарын тулаан биш. Энэ өдөр Оросын Артем Лобов, Зубайра Тухугов нар хоорондоо хүч үзэхээр тохирлоо. Энэ хоёр тулаанч олны анхаарлыг татах шалтгаантай. Тэд UFC 223 тулааны үеэр Нью-Йоркийн Бруклин дэх зочид буудалд муудалцаж, улмаар Хабиб Нурмагомедов нэг багийн хамтрагч Зубайра Тухуговын толгой руу алгадсан үйл […]

KOO.MN
UFC

Конор МакГрегор – Хабиб Нурмагомедовын тулааны тасалбарын үнийг зарлав

d.byambajargal·

UFC-гийн зүгээс сүүлийн үед үзэгчдийн хүлээлт болоод буй Ирландын Конор МакГрегор, ОХУ-ын Хабиб Нурмагомедов нарын тулааныг ирэх аравдугаар сарын 6-нд UFC 229 тулаанаар зохион байгуулах болсон билээ. Тэгвэл ESPN-ий сэтгүүлч Бретт Окамотогийн мэдээлснээр тус тулааны тасалбарын үнэ суудлаасаа шалтгаалан 205-2505 ам.доллар гэдгийг зарлав. Үүн дээр татварыг нэмээгүй аж. UFC has officially announced Khabib vs. McGregor […]