Тулааны спорт

114 мэдээ

koo
Видео

Бичлэг: Узбекистаны холимог тулаанч залуу амиа алджээ

d.byambajargal·

Узбекистаны холимог тулааны аварга, 25 настай Жамшид Кенжаев харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Энэ сарын 8-нд Жамшид Кенжаев хэсэг нөхдүүдийн хамт Узбекистаны нийслэл Ташкент хотын Юнусабадский дүүрэгт орших ” Aurum 898″ бааранд зэвсэгтэй орохыг оролдсон аж. Ингээд баарны хамгаалагч нартай маргаан үүсч, улмаар зодоон болжээ. Жамшид Кенжаев хутгалуулж хүнд шархадсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хожимдсон […]

koo
Азийн наадам

Азийн наадамд оролцох боксын бүрэлдэхүүнтэй танилц

d.byambajargal·

Сонирхогчдын бокс буюу олимпийн боксын төрөл наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн нийт долоо, эмэгтэй гурван жинд аварга тодрох юм. Манай улсын боксын бүрэлдэхүүнийг сонирхуулья. Эрэгтэй: 49 кг: Хархүүгийн Энхмандах 52 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ 56 кг: Хархүүгийн Энх-Амар 60 кг: Эрдэнэбатын Цэндбаатар 64 кг: Баатарсүхийн Чинзориг 69 кг: Отгонбаатарын Бямба-Эрдэнэ 75 кг: […]

KOO.MN
UFC

Ах дүү Нурмагомедов орон гэргүй хүмүүсийг доромжилсон хэрэгт оров

d.byambajargal·

Холимог тулааны UFC холбооны аварга, ОХУ-ын Хабиб Нурмагомедов болон түүний үеэл нар орон гэргүй хүмүүсийг элэглэсэн бичлэг цахим ертөнцөд тархсан юм. АНУ-д орон гэргүй хүмүүст даалгавар өгч, дараа нь мөнгө төлж байгаа бичлэг олны дургүйг хүргэжээ. Ирэх аравдугаар сард Ирландын тулаанч Конор МакГрегортой том тулаан хийхээр бэлтгэж буй Хабиб уг бичлэгийг өөрийнхөө инстаграм хуудсанд тавьсан […]

KOO.MN
UFC

Хэнри Сехудо олимпийн аварга + UFC-гийн аварга анхны тамирчин

d.byambajargal·

UFC 227 тулаанд Деметриос Жонсонгийн зургаан жил шахам ноёрхлыг зогсоож, түүнээс аваргын бүсийг нь булаан авсан хүн бол Хэнри Сехудо. Холимог тулаанаар аваргын бүс эзэмшихээсээ өмнө Хэнри чөлөөт бөхөөр хичээллэж, Бээжингийн олимпийн 55 кг-д түрүүлж байв. Тэрбээр 21 насандаа олимпийн аварга болсноор хамгийн залуудаа ийм амжилтад хүрсэн америк бөх болсон түүхтэй. Хожим буюу Риогийн олимпод […]

KOO.MN
UFC

Хабиб Нурмагомедов – Конор МакГрегор нар UFC 229-т тулалдана

d.byambajargal·

ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нар эцсийн эцэст тулалдах нь тодорхой боллоо. Лас Вегас хотод болох тус тулаан холимог тулааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрч, дээд амжилт тогтоох нь тодорхой боллоо. Энэ талаар UFC холбооны тэргүүн Дана Уайт өнгөрсөн баасан гаригт Лос Анжелес хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Тэрбээр ирэх […]

KOO.MN
UFC

Бичлэг: Холимог тулаанч Жаред Гордоны зодооны бичлэг таржээ

d.byambajargal·

UFC-гийн тулаанч Жаред Гордон гудамжинд зодоон хийж, гарандаа 21 оёдол тавихад хүрсэн аж. Тэрбээр бараг гурван хуруугаа алдах дөхсөн гэнэ. Уг хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сард Нью-Йоркийн Куинс дүүрэгт болсон юм. Өдгөө 29 настай Гордон өөрийн найз болох Жеффрей Гальардогийн хамт үсчний газрын өмнө кофе ууж, юм яриад зогсож байх үеэр дээрмийн бүлгийн хоёр гишүүн зөрөхдөө […]

KOO.MN
Бокс

Олександр Усик дөрвөн холбооны аварга боллоо

d.byambajargal·

ОХУ-ын Москва хотноо мэргэжлийн боксын тун сонирхолтой тулаан болов. Лондоны олимпийн аварга, Украины Олександр Усик, ОХУ-ын боксчин Мурат Гассиев нар аваргын төлөө ширүүн тулаан хийсэн юм. Тэд хоёул тус бүр хоёр холбооны аваргын бүс эзэмшдэг байлаа. О.Усик WBO холбооны аваргын бүсээ дөрвөн удаа хамгаалсан. Тэрбээр энэ тулаанаас өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард Латвийн Майрис Бриедисийг […]

KOO.MN
Бокс

Мэнни Пакьяо дахин дэлхийн аварга боллоо

d.byambajargal·

Филиппиний боксчин Мэнни Пакьяо Аргентинийн боксчин Лукас Матиссетэй Малайзид тулалдлаа. Өнгөрсөн жил бокс сонирхогчдын хувьд төдий л нэр алдартай бус Австралийн Жефф Хорнд шүүгчийн саналаар ялагдаж, аваргын бүсээ алдсанаас хойш бүтэн жил гаруй хугацаанд рингэн дээр гараагүй М.Пакьяог нас нь явсан гэж шүүмжлэгсдэд энэ тулаан их зүйлийг харуулав. Өдгөө 39 настай, ирэх арванхоёрдугаар сард 40 […]

KOO.MN
Тулааны спорт

Ж.Нарантунгалаг сар хүрэхгүй хугацаанд хоёр ялалт байгуулав

d.byambajargal·

Холимог тулааны “One Championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг жил хагасын өмнө ОХУ-ын Марат Гафуровт хоёр дахиа хожигдсоноос хойш өнгөрсөн сарын 23-нд Эдвард Келлитэй тулалдаж, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтонд оруулсан билээ. Тэгвэл үүнээс 20 хоногийн дараа хоёр дахь тулаанаа Малайзийн Куала Лумпур хотод хийж, Японы тулаанч Казүки Токүдомег шүүгчийн шийдвэрээр ялсан юм. […]

KOO.MN
Бокс

Н.Төгсцогтыг ялж олимпийн аварга болсон боксчин шигшээ багаасаа зугтжээ

d.byambajargal·

Кубын сонирхогчдын боксын шигшээ баг Мексикт хамтарсан бэлтгэлд гарах үеэр олимпийн хошой аварга Робейси Рамирес зугтсан гэдгийг албан ёсоор зарлав. Куба эр 2012 онд 18 настайдаа Лондоны олимпийн аварга болж, сонирхогчдын боксын түүхэнд хамгийн залуу аваргаар тодорсон билээ. Дөрвөн жилийн дараа Риогийн зуны олимпод тэр аварга цолоо хамгаалсан. Ийнхүү олимпийн хошой аварга болсон найм дахь […]

KOO.MN
UFC

Олимпийн хошой аварга Кайла Харрисон холимог тулаанаар хүч сорино

d.byambajargal·

Олимпийн хошой аварга, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальтай АНУ-ын жүдоч Кайла Харрисон их спортоо орхисон билээ. Гэхдээ энэ жил 28 нас хүрэх тамирчин бүсгүй маань холимог тулааны спортоор хичээллэж, шинэ спортод хөл тавьж буй бололтой. К.Харрисон хоёр жилийн өмнө мэргэжлийн тулааны спортод ганц нэг тоглолт хийж байсан удаатай. Тэгвэл ирэх зургадугаар сарын 21-нд Чикаго хотын […]

KOO.MN
Бокс

Амир Хан эргэн ирлээ

d.byambajargal·

Пакистан гаралтай Их Британийн боксчин Амир Хан мэргэжлийн боксын рингэндээ эргэн ирлээ. Тэрбээр Мексикийн тулаанч Канело Алварест ялагдсанаас хойш тулалдаагүй. Бүтэн хоёр жилийн дараа Канадын боксчин Фил Ло Грекотой нударга зөрүүлэв. Бокс сонирхогчид, бас англичууд нутгийн хүүгээ санасан нь илт байлаа. Английн Ливерпуль хотод болсон уг тулааны тасалбар бүгд зарагдаж дууссан бөгөөд харин гол тулаан […]

KOO.MN
UFC

Дэньел Кормье ахлах сургуулийн бөхийн дасгалжуулагчаар ажиллана

d.byambajargal·

АНУ-ын чөлөөт бөхийн нэрт тамирчин, хожим UFC буюу холимог тулааны дэлхийн аварга болсон Дэньел Кормье ахлах сургуулийн бөхийн дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Түүнийг Хойд Каролина мужийн Гилрой ахлах сургуулийн захиргаа бөхийн багшаар тавих шийдвэр гаргасан аж. Гэхдээ Кормье холимог тулаанаар цаашид үргэлжлүүлэн тулалдана гэдгээ мэдэгджээ. Ирэх долдугаар сарын 7-нд аваргын бүсний төлөө Стип Миочичтай нударга зөрүүлнэ. […]

KOO.MN
UFC

“Fox Sports”, ESPN UFC-г хамт гаргана

d.byambajargal·

UFC буюу холимог тулааны нэр хүндтэй холбооны томоохон тулааныг шууд дамжуулах эрхийн төлөө “Fox Sports”, “ESPN” телевиз хамтдаа гаргахаар төлөвлөж байна. Одоогоос 7 жилийн өмнө 2011 оны наймдугаар сард UFC тулааныг шууд дамжуулах гэрээг “Fox Sports”-той хийж байв. Үүнийхээ үр дүнд тус суваг жилд 100 сая “ногоон” төлөх гэрээ байгуулжээ. Харин энэ гэрээ дуусгавар болсны […]