Криштиану Роналду энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүй
Португалын шигшээ багийн лидер Криштиану Роналду энэ оныг дуустал шигшээдээ тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар орон нутгийн “Record” сонинд мэдээлснээр бол Португалын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Фернандо Гомеш, багийн ерөнхий дасгалжуулагч Фернандо Сантош нартай ярилцаад Польш болон Шотландын багийн эсрэг хийх тоглолтод оролцохгүй, тэр ч бүү хэл энэ оныг дуустал шигшээдээ зүтгэхгүй, түр амрахаар төлөвлөсөн гэнэ. […]