Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Монгол 1:4 Хойд солонгос

d.byambajargal·

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны тоглолт өнөөдөр эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сард эхний шатыг эх орондоо зохион байгуулж, Макао, Умард Марианы арлуудын багийг хожиж, Гуамтай тэнцсэнээр хэсгээсээ шалгарсан манай хөлбөмбөгчид энэ сарын 11-16-ны хооронд Тайваньд болох хоёрдугаар шатанд анх удаа оролцов. Энд зохион байгуулагч Тайвань, Хойд Солонгос болон Хонконгийн багуудаас хамгийн өндөр оноотой нэг нь хэсгээсээ […]

koo
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Иран эмэгтэйчүүд 35 жилийн дараа цэнгэлдэхэд тоглолт үзэв

d.byambajargal·

Ираны нийслэл Тегеран хотод болсон Азийн хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг олон зуун эмэгтэйчүүд үзэж сонирхсон юм. Энэ бол сүүлийн 35 жил харагдаагүй онцлог үйл явдал билээ. Ираны хөлбөмбөгийн “Персеполис” клуб нутаг дээрээ Японы “Кашима Антлерс” багийг хүлээн авсан ч 0:0-ээр эвийн гэрээ байгуулсан. Улмаар өмнөх тоглолтод 2:0-ээр ялагдсан тул нийлбэр дүнгээр хожигдсон юм. Исламын […]

KOO.MN
Хөлбөмбөг

Рахем Стерлинг гэрээгээ сунгав

d.byambajargal·

Английн шигшээ болон “Манчестер Сити” клубийн довтлогч Рахем Стерлинг одоо байгаа гэрээгээ шинэчилж, дахин гурван жил буюу 2023 он хүртэл багтаа зүтгэхээр боллоо. Энэ хугацаанд тэр долоо хоногт 300 мянган фунтын цалин авах юм. Өдгөө 23 настай довтлогчийн өмнөх гэрээ ирэх улирлын дараа дуусах байсан ч гэрээгээ сунгахаар болжээ. Р.Стерлинг 2015 онд “Ливерпуль” клубээс “Манчестер […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Барселона” шөвгийн 16-д шалгарсан эхний баг боллоо

d.byambajargal·

Аваргуудын лигийн хэсгийн шатны дөрөв дэх тоглолтууд өнөөдөр эхэллээ. Испанийн “Барселона” клуб хамгийн түрүүнд шөвгийн 16-д шалгарах эрхээ “халаасалсан” юм.  ХЭСЭГ А (Испани) Атлетико 2:0 Дортмунд (Герман) Германы клуб энэ тоглолтод ялсан бол хэсгээсээ шалгарах, цаашлаад хэсгээ тэргүүлэх боломжтой байв. Гэхдээ Испанийн “Атлетико” клуб амар бууж өгөхийг хүссэнгүй. “Реал”-ын хүүхдийн багийн бүтээгдэхүүн Сауль Ньегис 33 […]

KOO.MN
Хөлбөмбөг

Балканы хойгийн орнууд ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй

d.byambajargal·

Болгар, Грек, Серб болон Румын улс 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ болон 2028 оны Европын АШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хар тэнгисийн Варна хотод болж буй Балканы хойгийн орнуудын чуулга уулзалтын үеэр ийм мэдээлэл тархжээ. Балканы хойгийн орнууд өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан түүх байхгүй ч Югослави улс салахаас өмнө 1976 оны Европын АШТ-ийг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Златан Ибрагимович Итали руу буцах уу

d.byambajargal·

“Лос Анжелес Галакси” багийн довтлогч Златан Ибрагимович Италийн “АС Милан” баг руу буцаж магадгүй бололтой. Хоёр тал хугацааны асуудлаар тохиролцчихвол гэрээ байгуулахад ойртсон гэнэ. Италийн хэвлэлүүд болон Туринд төв нь байрладаг “Tuttosport” сонины мэдээлснээр “АС Милан” клубийн удирдлагууд өдгөө 37 настай швед довтлогчид зургаан сар гэрээ байгуулах санал тавьсан бол З.Ибрагимович 18 сарын гэрээ байгуулах […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Уэйн Руни шигшээдээ сүүлийн тоглолтоо хийнэ

d.byambajargal·

Английн шигшээ багийн довтлогч Уэйн Руни ирэх сард АНУ-ын эсрэг хийх тоглолтод оролцож, шигшээдээ сүүлийн тоглолтоо хийхээр боллоо. Өдгөө 33 настай У.Руни 2016 оны арваннэгдүгээр сард Шотландын эсрэг тоглолтоос хойш шигшээдээ дахин дуудагдаагүй. Өдгөө “ДС Юнайтед” багт зүтгэж буй англи довтлогч энэ сарын 15-нд АНУ-ын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод оролцохоор боллоо. Ингэснээр У.Руни Английн шигшээгийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Рональдино пасспортоо хураалгав

d.byambajargal·

Бразилын домогт хөлбөмбөгчин Рональдиног 8.5 сая бразил реал буюу ойролцоогоор хоёр сая еврогийн өрөө төлөөгүй хэмээн пасспортыг нь хүчингүй болгосноо Бразилын Засгийн газар мэдэгдэв. Нэрт хөлбөмбөгчнийг болон түүний ах Роберто Ассис нарыг орон нутгийн “Гуаиаба Ривер” банкнаас авсан зээлээ төлөөгүй учир ийм арга хэмжээ авчээ. Банкны зүгээс мэдээлснээр бол Рональдино ба түүний ах Роберто Ассис […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Никлас Бентнер 50 хоног хоригдох ял авчээ

d.byambajargal·

Норвегийн “Русенборг” багийн довтлогч Никлас Бентнер таксины жолоочид халдсан хэргээр шүүхээс 50 хоног саатуулагдах ял авчээ. Энэ талаар анх Данийн “B.T.” сонинд хэвлэгдсэн байна. Цагтаа Английн “Арсенал” клубийн шилдэг довтлогч байсан Н.Бентнер давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр түүнд зодуулсан гэх азгүй жолооч эр эрүүний хагалгаанд орох шаардлагатай болсон гэнэ. Хэрэг өнгөрсөн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хулен Лопетеги халагдлаа

d.byambajargal·

Испанийн “Реал Мадрид” клубийн удирдлага дасгалжуулагч Хулен Лопетегиг албан ёсоор халж байгаагаа зарлав. Өнгөрсөн зургадугаар сард Зинедин Зиданы оронд дасгалжуулагчийн албанд томилогдсон Хулен улирал эхлээд 14 тоглолтын дараа албан үүргээ хүлээлгэн өгөв. Өнгөрсөн ням гаригт Эл Классикод гол өрсөлдөгч “Барселона”-гийн талбайд 5:1-ээр ялагдсан юм. Тус тоглолтод эсрэг багийн лидер Лионел Месси тоглоогүй. Луис Суарес хет […]

KOO.MN
Хөлбөмбөг

Дуулиан: “Лестер Сити” клубийн эзэн Вишай Шривадданапрабхагийн хувийн онгоц осолджээ

d.byambajargal·

Английн “Лестер Сити” клубийн тайланд эзэн Вишай Шривадданапрабхагийн хувийн онгоц тус клубийн “King Power” цэнгэлдэхийн ойролцоо осолджээ. Премьер лигийн хүрээнд “Уэйст Хэм Юнайтед”, “Лестер Сити” багууд 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан тоглолтын дараа нэг их удалгүй хөөрсөн онгоц ойролцоох машины зогсоолын гадна осолдсон байна. Нүдээр харсан гэрч нарын мэдүүлгээр онгоцны мотор гэнэт ажиллахаа больж, доошоо шидэгдсэн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Паола Дибала багтаа хожил авчрав

d.byambajargal·

Гурван долоо хоногийн турш түр завсарласны эцэст Аваргуудын лигийн хэсгийн шатны гурав дахь тойргийн тоглолт эхэллээ. Сүүлийн үед тун тааруу байсан Испанийн “Реал Мадрид” хоёр дахь ялалтаа авсан бол Италийн “Ювентус” гол өрсөлдөгчөө ялснаар хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. ХЭСЭГ Е АЕК Афинс 0:2 Бавари Мюнхен Германы аваргууд Грекийн багуудад хожигдож үзээгүй цувралаа үргэлжлүүлэв. Эхний […]

KOO.MN
Хөлбөмбөг

Баяртай, Жон Терри!

d.byambajargal·

Английн “Челси” клубийн хамгаалагч асан Жон Терри хөлбөмбөгийн замналаа өндөрлөхөөр шийдэв. 1998 оны аравдугаар сард залуухан хүү Жон Терри “Челси”-гийн өмсгөлтэй анх удаа талбайд гарч байв. Түүнээс хойш 20 жил өнгөрч, албан ёсны сүүлийн тоглолтод оролцсоноос хойш таван сарын дараа өдгөө 37 настай Жон Терри хөлбөмбөгөө орхих цаг болсныг зарлав. Ж.Терри Английн хоёрдугаар дивизионы баг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Нэймарын амжилт буюу бразилчуудын үзүүлэлт

d.byambajargal·

Францын “ПСЖ”-д зүтгэдэг бразил довтлогч Нэймар Сербийн “Рэд Стар Белград” багийн эсрэг гурван гоол оруулж, Аваргуудын лигт 30 гоолтой болсноор нутаг нэгт Какатай эн зэрэгцэж, бразилчуудаа тэргүүлж эхэллээ. Ингээд Аваргуудын лиг болон Европа лигт оролцсон бразилчуудын сонирхолтой үзүүлэлтийг сонирхуулья. Аваргуудын лиг/Европа лигт хамгийн олон тоглолтод оролцсон: 128: Роберто Карлос (Реал Мадрид, Фенербахчэ) 111: Дани Алвеш (Севилья, Барселона, […]