Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Лука Модрич “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

d.byambajargal·

Францын хөлбөмбөгийн холбооноос тодруулдаг нөлөө бүхий шагнал болох “Ballon d’Or” буюу 63 дахь удаагийн Алтан бөмбөгийн эзнээр Хорватын шигшээ болон “Реал Мадрид” клубийн хагас хамгаалагч Лука Модрич тодорлоо. Лука Модрич “Алтан бөмбөг”-ийн шагнал авсан 44 дэх, мөн анхны хорват тоглогч болсон юм. Сүүлийн 10 жилд Криштиану Роналду, Лионель Мессигээс өөр хүнд очоогүй уг шагнал энэ […]

koo
Хөлбөмбөг

Шөвгийн 16-д VAR ашиглана

d.byambajargal·

Европын хөлбөмбөгийн холбооноос VAR буюу видео туслахыг энэ жилийн Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас ашиглахаар боллоо. Энэ талаар холбоо өөрсдийн цахим хуудсаар дамжуулан нийтэд зарласан юм. Тэд өмнө нь VAR-ыг ирэх жилээс ашиглахаар төлөвлөсөн ч хийсэн туршилт, сургалтууд нь амжилттай болсон тул ирэх оны хоёрдугаар сараас эхлэх хасагдах шатны 16-гаас ашиглах нь тодорхой болжээ. Энэ талаар […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Грегг Берхалтер албан ёсоор АНУ-ын шигшээ багийг удирдах боллоо

d.byambajargal·

АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг 2017 оны аравдугаар сарын 13-нд дасгалжуулагч Брюс Аренаг ажлаас нь чөлөөлснөөс хойш ахлах дасгалжуулагчийн албанд хүн томилоогүй удсан. Энэ хугацаанд түр дасгалжуулагч томилж, өдийг хүртэл явсан юм. Тэгвэл өнөөдөр албан ёсоор шинэ дасгалжуулагчаа зарлав. MLS-ийн “Коламбус Крюв” багийг зургаан жил удирдсан туршлагатай, 45 настай Грегг Берхалтерийг албан ёсоор шинэ дасгалжуулагчаар томиллоо. […]

KOO.MN
Фото

Футзалын хөлбөмбөгчид манай зурагчны дуранд (Тайвань – Монгол)

d.byambajargal·

Футзалын 20 хүртэлх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээн манай улсад болж байгаа юм. Тус тэмцээний Монголын шигшээ баг эхний тоглолтоо Тайванийн эсрэг хийсэн юм. Уг тоглолтын гэрэл зургийг сонирхуулья. Монголын шигшээ баг маргааш буюу даваа гаригт БНХАУ-ын багийн эсрэг сүүлийн тоглолтоо хийнэ. Өнөөдөр Тайвань-БНХАУ-ын багийн тоглолт 7:3-гаар өндөрлөж, тайваньчууд хоёр дараалан ялалт байгуулснаар хэсгээ […]

KOO.MN
Хөлбөмбөг

Манай залууст боломж бий

d.byambajargal·

Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ий урьдчилсан шат Монголд болж байгаа юм. Өчигдөр нээлтээ хийсэн тус тэмцээнд зургаан баг хоёр хэсэгт хуваагдана өрсөлдөж буй. Тодруулбал, БНХАУ, Тайвань, Монгол “Б” хэсэгт, Макао, Япон, Хонконг “А” хэсэгт хуваагдсан аж. Гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжлэх тус тэмцээний эхний өдөр Монголын шигшээ баг Тайванийн багтай өрсөлдлөө. Манай […]

KOO.MN
Хөлбөмбөг

Неймар хамгийн олон гоол оруулсан Бразил тоглогч болов

d.byambajargal·

Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Шөвгийн 16-д өрсөлдөх багийн 12 нь тодроод байна. Шөвгийн 16-д шалгарсан: Аякс, Атлетико Мадрид, Барселона* Бавари Мюнхен, Борусси Дортмунд, Ювентус, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Порту*, Реал Мадрид*, Рома, Шальке *хэсгийн аваргууд Хасагдах шатанд өрсөлдөх боломжтой багууд: Интер Милан, Ливерпуль, Лион, Наполи, ПСЖ, Шахтёр Донецк, Тоттенхэм Европа лигт өрсөлдөх […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Аякс” 13 жилийн дараа хасагдах шатанд өрсөлдөнө

d.byambajargal·

Энэ долоо хоногт Аваргуудын лигийн хэсгийн шатны тав дахь тоглолтууд болж байна. Испанийн “Реал Мадрид”, Италийн “Ювентус” зэрэг шилдгүүд хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авсан юм. ХЭСЭГ Е АЕК Афинс 0:2 Аякс Сербийн Душан Тадичийн таван минутын дотор оруулсан хоёр гоолын ачаар Нидерландын “Аякс” клуб 2005/06 оны улирлаас хойш анх удаа Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөх […]

KOO.MN
Хөлбөмбөг

Роберт Левандовскигийн 50 дахь гоол

d.byambajargal·

Германы “Бавари Мюнхен” клубийн довтлогч Роберт Левандовски “Бенфика” багийн эсрэг Аваргуудын лигийн 50 дахь гоолоо оруулжээ. Германы аваргууд өрсөлдөгчөө 5:1-ээр илт давуу ялахад Арьян Роббен хоёр, Фрэнк Рибери нэг гоол хийж, польш довтлогч хоёр гоол оруулснаар Аваргуудын лигт 50, 51 дэх гоолоо бүртгүүлэв. Ингэснээр Р.Левандовски тус тэмцээнд 50 ба түүнээс олон гоол оруулсан долоо дахь […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Борусси Дортмунд”-ын автобус руу халдсан этгээдэд ял оноов

d.byambajargal·

2017 онд “Борусси Дортмунд” клубийн тоглогчдын автобус руу халдсан этгээдэд хүний амь нас хохироохыг завдсан хэргээр 14 жилийн ял оноолоо.  Орос гаралтай герман залуу Сергей Венерголд тэсрэх бодис нууцаар автобус руу оруулж, хүний амь нас хохироохыг завдсан билээ. Үүний улмаас “Борусси Дортмунд” клубийн тоглогч, албаны хүмүүс нийт 28 хүний амь насанд халдахыг завдсан хэрэг болж […]

KOO.MN
Хөлбөмбөг

Сол Кэмпбелл “Макклесфелд”-ийг удирдана

d.byambajargal·

Английн хоёрдугаар дивизионы “Макклесфелд” клубийн шинэ менежерээр Сол Кэмпбелл томилогдлоо. Тэрбээр анхны ажлаа хүлээн авч, 18 сарын гэрээ байгуулжээ. Английн “Арсенал” болон шигшээ багийн хамгаалагч байсан Сол Кэмпбелл 2012 онд хөлбөмбөгөө орхисноос хойш зургаан жилийн дараа менежерийн ажилд томилогдлоо. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард ажлаа өгсөн дасгалжуулагч Марк Йатесийг орлож, “Макклесфелд” клубийг удирдах юм. Сол өмнө […]

KOO.MN
Спорт ба бизнес

“Барселона” клубийн тоглогчдын дундаж цалин 10 сая фунт хүрчээ

d.byambajargal·

Испанийн хөлбөмбөгийн томоохон клуб болох “Барселона” клуб багийн спортын түүхэнд анх удаа цалингийн дундаж нь 10 сая фунтэд хүрсэн баг болжээ.  Даваа гаригт олон нийтэд танилцуулсан “Global Sports Salaries”-ийн судалгаагаар Каталаны клубийн 23 тоглогчийн дундаж цалин 10.45 сая фунт (13.76 сая ам.доллар) хүрч, багийн спортын түүхэнд дээд амжилт тогтоожээ. “Барселона” клуб аргентин довтлогч Лионель Месситэй […]

KOO.MN
Хөлбөмбөг

Мартин О’Нийл, Рой Кийн нар Ирландын шигшээг орхилоо

d.byambajargal·

Ирландын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий менежер Мартин О’Нийл, түүний туслах Рой Кийн нар албан тушаалаа хүлээлгэн өглөө.  2013 оноос хойш Ирландын шигшээ багт хамтарч ажилласан, “Евро 2016”-д багаа шөвгийн 16-д гарахад их үүрэг гүйцэтгэсэн эрхэмүүд болох багийн дасгалжуулагч Мартин О’Нийл, түүний туслах нэрт хөлбөмбөгчин асан Рой Кийн нар албан тушаалаасаа огцорлоо. Энэ талаар Ирландын хөлбөмбөгийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Монголын шигшээ баг гурав дараалан ялагдлаа

d.byambajargal·

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан манай хөлбөмбөгчид чансаа илүү багуудтай эн тэнцүү тоглосон ч хожил авч чадсангүй. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгийн эсрэг хийсэн ч 5:1-ээр дийлдлээ. Хэдийгээр нэр нь Хонконгийн шигшээ боловч бүх тивээс ирсэн тоглогчидтой хүчтэй бүрэлдэхүүнтэй байв. Тодруулбал, өнөөдөрийн тоглолтын гараанд гэхэд Бразил, Испани, Нигери, Англиас ирсэн тоглогчид багтсан […]

KOO.MN
Хөлбөмбөг

Фрэнк Рибери сэтгүүлчид гар хүрчээ

d.byambajargal·

Германы “Бавари Мюнхен” клубийн 35 настай хагас хамгаалагч Фрэнк Рибери “Борусси Дортмунд” клубт ялагдсаныхаа дараа сэтгүүлчид гар хүрсэн гэдгийг багийн хэвлэлийн төлөөлөгч баталлаа. Францын “beIN” телевизийн спортын нэвтрүүлэгч, германд төрсөн ч Францын иргэншилтэй, залуудаа хамгаалагчийн байрлалд тоглож байсан Патрик Гийу тоглолтын дараа түүнтэй ярилцлага хийсэн аж. Энэ үеэр сэтгүүлч, хөлбөмбөгчин хоёр хоорондоо муудалцаж, галзууртлаа уурласан […]