Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Дэлхийн хүн амын хагас нь ДАШТ-ийг үзсэн

d.byambajargal·

Өнгөрсөн зургадугаар сарын 14-ноос долдугаар сарын 15-нд хүртэл бүтэн сарын хугацаанд дэлхийн хүн амын хагас нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд үзсэн гэх тооцоог мэргэжилтнүүд хийжээ. Дөрвөөс дээш насны 3 тэрбум 572 сая хүн ДАШТ-ийг зурагт, онлайн болон бусад хэрэгсэл эсвэл цэнгэлдэхэд шууд тоглолтыг хүлээн авч үзсэн хэмээн тэд тооцоо гаргажээ. Өнгөрсөн баасан гаригт FIFA-гийн мэдээлснээр Франц […]

koo
Хөлбөмбөг

Одод: Клиан Мбаппе 20 нас хүрлээ

d.byambajargal·

Францын залуу од Клиан Мбаппе өнөөдөр 20 нас хүрлээ. Францын Парис хотод 1998 оны арванхоёрдугаар сарын 20-нд мэндэлсэн залуу эр хэдийнэ дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болжээ. Түүний талаарх сонирхолтой тоон баримтыг хүргэе. 145 сая евро Энэ бол “ПСЖ” клубийн “Монако”-гоос түүнийг худалдаж авсан мөнгөн дүн. Гэрээнд заасан ёсоор энэ дүн 180 сая евро ч болох боломжтой. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Бельги дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр оныг дуусгав

d.byambajargal·

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн чансаа өнөөдөр шинэчлэгдлээ. Ингэснээр Бельгийн шигшээ баг 1727 оноогоор энэ оныг тэргүүлсэн хэвээр дуусгаж байна. Харин дэлхийн аварга Францын шигшээ баг өнгөрсөн оны арванхоёрдугаар сартай харьцуулахад хамгийн олон оноо авсан баг болов. Тэд энэ хугацаанд 165 оноог авч, Бельгийн багийн ард буюу 1726 оноотой жагслаа.  Монголын эрэгтэй шигшээ баг Бутан, Арубагийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Виталий Мутко ажлаа өгөв

d.byambajargal·

ОХУ-ын шадар сайд Виталий Мутко ОХУ-ын хөлбөмбөгийн холбооны тэргүүний ажлаа өглөө. Түүний ажлыг тус холбооны дэд тэргүүн, Оросын Премьер лигийн комиссар Сергей Прядкин ирэх хоёрдугаар сар хүртэл түр орлохоор боллоо.  В.Мутко 2008-2016 оны хооронд спортын сайдаар ажилласан. Тэрбээр эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрх авчрахын төлөө хичээл зүтгэл гаргасан хүний нэг.  Харамсалтай нь, өнгөрсөн […]

KOO.MN
Видео

“Лусаил” цэнгэлдэх хүрээлэнг танилцууллаа

d.byambajargal·

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тэмцээн зохиогдох гол цэнгэлдэхийн загварыг танилцууллаа. Уг ДАШТ-д ашиглах цэнгэлдэхүүдээс хамгийн том буюу 80 мянган хүний суудалтай “Лусаил” цэнгэлдэх хүрээлэн юм. Нийслэл Дохагаас 15 км зайд орших уг цэнгэлдэх хүрээлэн шинээр баригдаж буй дагуул хот болох Лусаилд сүндэрлэх юм. Уг дагуул хотыг орчин үеийн Катарыг үндэслэгч Шейх Жассим бин Мохаммед […]

KOO.MN
Хөлбөмбөг

Жозе Моуринью халагдлаа

d.byambajargal·

Английн “Манчестер Юнайтед” клуб дасгалжуулагч Жозе Моуриньюг халах шийдвэр гаргалаа.  Өнгөрсөн долоо хоногт “Ливерпуль” багт 3:1-ээр хожигдож, 1990 оноос хойш буюу Английн Премьер лиг нэртэй болсноос хойш хамгийн тааруу гараагаа эхлүүлсэн “Манчестер Юнайтед” багийнхан португал мэргэжилтэн Жозе Моуриньюг халах шийдвэр гаргалаа. “Дэйли Рекордс”-ын мэдээлснээр “Юнайтед” клуб түүнийг нэгдүгээр сараас өмнө халвал 24 сая фунтын нөхөн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Шөвгийн 16-гийн сугалаа гарлаа

d.byambajargal·

Өнөөдөр буюу энэ сарын 17-нд Монголын цагаар 19:00-д Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа боллоо.  Шөвгийн 16-гийн эхний тоглолт ирэх оны хоёрдугаар сарын 12-13 болон 19-20-нд харин хариу тоглолт гуравдугаар сарын 5-6 болон 12-13-нд болох юм. Сугалаа Шальке (Герман) ——————- Манчестер Сити (Англи) Атлетико Мадрид (Испани) —————- Ювентус (Итали) Манчестер Юнайтед (Англи) ————— ПСЖ (Франц) Тоттенхэм […]

KOO.MN
Хөлбөмбөг

Азтай “Тоттенхэм” & азгүй “Интер”

d.byambajargal·

Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд энэ долоо хоногт болж буй. Өнөөдөр дөрвөн хэсгийн найман тоглолт боллоо.  Хэсэг А Брюгге 0:0 Атлетико Мадрид “Атлетико Мадрид” ялвал хэсгээ тэргүүлэх байсан ч гоол оруулж чадалгүй хуурай тэнцлээ.  Монако 0:2 Борусси Дортмунд Германы клуб өрсөлдөгчөө ялснаар хоорондын тоглолтын зөрүүгээр “Атлетико Мадрид”-аас илүү гарч, хэсгээ тэргүүллээ. Францын “Монако” клуб […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Афганистаны хөлбөмбөгийн холбооны тэргүүн эмэгтэй тамирчдад дарамт үзүүлсэн хэргийг шалгана

d.byambajargal·

Афганистаны хөлбөмбөгийн холбооны зургаан хүнийг эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт учруулсан хэргээр эрхийг нь хязгаарласан байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул одоогоор ийм арга хэмжээ авчээ. Афганистаны хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, арын албаны ажилчидтай холбогдох дуулианд тус холбооны тэргүүн Керамуддин Керам хүртэл нэр холбогдсон юм. Энэ талаар Их Британийн “Guardian” сонин анх олон нийтэд […]

KOO.MN
Хөлбөмбөг

Петер Шмейхель хоёр хоногийн дараа монголд ирнэ

d.byambajargal·

Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар хоёр хоногийн дараа буюу энэ сарын 12-нд дэлхийн шилдэг хаалгачдын нэг Петер Шмейхель манай улсад ирнэ. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн оны шилдгийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцохоор ирж буй юм. “Лестер Сити” клубийн хаалгач Каспер Шмейхель хоёр жилийн өмнө нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би 29 настай, хоёр хүүхдийн эцэг. Гэхдээ хүмүүс […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Криштиану Роналду Мадрид хот руу очихоос татгалзав

d.byambajargal·

Өмнөд Америк тивийн Аваргуудын лиг хэмээн нэрлэж болох “Либертадорес Цом” тэмцээний шигшээд Аргентинийн заналт хоёр баг болох “Бока Хуниорс”, “Ривер Плэйт” баг шалгарч үлдсэн. “Бока”-гийн талбайд болсон эхний тоглолт 2:2 харьцаатай өндөрлөж, хариу тоглолт “Ривер Плэйт”-ийн талбайд энэ сарын 24-нд болох ёстой байлаа. Харамсалтай нь, хөгжөөн дэмжигчдийн халдлага хэрээс хэтэрсэн тул зохион байгуулагчид тоглолтыг цуцалсан […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Лестер Сити”-гийн эмгэнэлт явдлын ослын шалтгаан тодорхой боллоо

d.byambajargal·

“Лестер Сити” клубийн эзэн Вишай Шривадданапрабха болон өөр дөрвөн хүний сууж явсан нисдэг тэрэгний ослын шалтгааныг олон нийтэд танилцуулав. Уг нисдэг тэрэгний сүүл хэсгийн сэнсэнд асуудал үүсч, нисэх механизм алдагдсан тул осол болсон гэж шинжээчид үзсэн байна. Агаарын ослын шалтгааныг тодруулдаг байгууллагын дүгнэлтээр нисдэг тэрэгний дөрөө сүүлний сэнстэй холбогдоогүй байсан тул хэм алдагдаж осолдсон гэж […]

KOO.MN
Хөлбөмбөг

Катар 2022 ДАШТ-ий цэнгэлдэхүүд

d.byambajargal·

ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөсний дараа спорт сонирхогчдын анхаарал 2022 оны Катар луу шилжсэн. Арабын хойгоос анх удаа хөлбөмбөгийн их наадмыг зохион байгуулах эрх авсан катарчууд олон асуудалтай холбогдсон. Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жианни Инфантино Доха хотод  хийсэн ажлын хэсгийн шалгалтын дараа “Оросууд ДАШТ-ийг гайхалтай зохион байгуулсан. Дөрвөн жилийн дараа катарчууд тэднээс илүү хийнэ гэдэгт […]

KOO.MN
Хөлбөмбөг

Сесар Аспиликуэта гэрээгээ сунгалаа

d.byambajargal·

Английн “Челси” клуб ахлагч Сесар Аспиликуэтатай гэрээгээ сунгалаа. Испани хамгаалагч дөрвөн жилийн гэрээг үзэглэж, 2022 он хүртэл багтаа зүтгэх юм. “Челси”-гийн хамгаалалтын гол тоглогч, өдгөө 29 настай Сесар Аспиликуэта 2012 онд Францын “Марсель” клубээс 7 сая фунтаар Английн багт очиж, одоо долоо дахь улирлаа Лондоны багт өнгөрүүлж байгаа юм. Тэрбээр 2013 оноос улсынхаа шигшээд дуудагдаж, […]