Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Криштиану Роналду 21.6 сая ам.долларын торгууль төлнө

d.byambajargal·

Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду Испанийн шүүхээс ял сонслоо. Испанийн шүүхээс К.Роналдуг татвараас зугтсан хэрэгт нь 23 сарын ял оноолоо. Гэхдээ Испани улсын хуулиар хоёр жилээс бага хугацаанд ял авсан бол мөнгөн торгууль оноож, тэнсэн харгалзах ял руу шилжүүлдэг билээ. Тиймээс К.Роналду эрх чөлөөтэй хэвээр байх аж. К.Роналдугийн татвараас зугтсан гэх хэрэг түүнийг “Реал […]

koo
Хөлбөмбөг

Вьетнам, БНХАУ, Иран дараагийн шатанд шалгарлаа (тойм)

d.byambajargal·

Арабын нэгдсэн Эмират улсад болж байгаа хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шат эхэллээ. Йордан 1:1 Вьетнам (2:4 Т.Ц) Эхний гоолыг Баха’ Абдэл Рахман чөлөөт цохилтоос оруулснаар Йорданы хөлбөмбөгчид тэргүүлж эхэлсэн. Хоёрдугаар хагаст Вьетнамын “Алтан Луунууд” тооны харьцааг тэнцүүлж, үндсэн цагт тус хоёр баг 1:1-ээр эвийн гэрээ байгуулав. Торгуулийн цохилтоор “Алтан Луунууд” дараагийн шатанд шалгарлаа. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Домог: Петр Чех энэ улирлын дараа хөлбөмбөгөө орхино

d.byambajargal·

Английн “Арсенал” клубийн ахмад хаалгач Петр Чех энэ улирлыг дуусгаад их спортоо орхино. Өдгөө 36 настай “Арсенал”-ын ахмад хаалгач Петр Чех энэ улирлыг дуусгаад их спортоо орхино гэдгээ зарлав. Тэрбээр 2015 онд “Арсенал”-ыг зорихоосоо өмнө 11 жилийн турш “Челси”-гийн хаалгыг манасан билээ. Мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулаад хэдийнэ 20 жилийг ардаа үдсэн П.Чех одоо цаг нь […]

KOO.MN
Хөлбөмбөг

Харри Кэйн хоёр сар талбайд гарахгүй

d.byambajargal·

Английн шигшээ болон “Тоттенхэм” клубийн довтлогч Харри Кэйн шагайны бэртлийн улмаас гуравдугаар сар хүртэл талбайд гарахгүй болжээ. “Манчестер Юнайтед” багийн эсрэг тоглолтод шагайндаа бэртэл авсан Х.Кэйн ирэх гуравдугаар сарын эхээр л бэлтгэлдээ эргэн ирэх бололтой. Ингэснээр Аваргуудын лигийн шөвгийн 16-д “Борусси Дортмунд”-ын эсрэг хийх тоглолтод оролцохгүй нь тодорхой болов. Ийнхүү “Тоттенхэм”-д маш том гарз учирлаа. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хойд Солонгосын “час” өдөр

d.byambajargal·

Хөлбөмбөгийн Азийн АШТ ид өрнөж байна. Шар тивийн 24 баг өрсөлдөж буй тивийн тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх багууд эхнээсээ тодорч эхэллээ. Хойд Солонгос 0:6 Катар Гурван жилийн дараа эх орондоо хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах катарчууд хойдуудыг буулган авснаар хасагдах шатанд өрсөлдөх нь тодорхой боллоо. “Аль-Духаиль” багийн 22 настай довтлогч Алмоез Али дөрвөн гоол оруулж, мэргэн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Казүёши Миүрагийн тухай 10 баримт

d.byambajargal·

Дэлхийн хамгийн ахмад хөлбөмбөгчин Казүёши Миүра Японы “Ёкохама ФС” багтайгаа дахин нэг жилийн гэрээ байгуулж, 52 нас хүртлээ тамирчин байх нь тодорхой болсон билээ. “Хаан Казү” хочтой япон эр 2005 онд “Ёкохама ФС”-тэй анх гэрээ байгуулсан юм. Тухайн үед 38 настай байсан К.Миүра удалгүй хөлбөмбөгийн замналаа өндөрлөнө гэж бодож байсан нь гарцаагүй. Гэвч үүнээс хойш […]

KOO.MN
Хөлбөмбөг

2019 онд биднийг хүлээж буй дээд амжилтууд

d.byambajargal·

Хөлбөмбөгийн ертөнцөд биднийг ямар дээд амжилтууд хүлээж буйг FIFA-гийн албан ёсны сайтад гарсан нийтлэлээс харж болно. Уг мэдээг орчууллаа. 215 гоол Чилийн дээд лигт 1980-аад оны үед Франческо Валдес хэмээх тоглогч 215 гоол оруулсан амжилтаар рекорд эзэмшдэг. Түүний дээд амжилтад Педро Гонзалес (213) их ойртсон ч 2016 онд их спортоо орхисон билээ. Харин одоо 38 настай […]

KOO.MN
Хөлбөмбөг

Криштиану Роналдугаас днк шинжилгээ шаардав

d.byambajargal·

Италийн “Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналдуг 2009 онд америк бүсгүй Кэйтрин Майорга хэмээх бүсгүй өөрийг нь хүчирхийлсэн хэмээн буруутгасан. Энэ хэргийг Лас Вегас хотын цагдаагийнхан өнгөрсөн онд хохирогчийн хүсэлтээр сэргээж, шалгаж эхэлсэн юм. Энэ явдалд К.Роналдугийн хуулийн зөвлөх Петер Кристиансен гайхсангүй. Тэрбээр цагдаагийнхан хуулийн дагуу мөрдөх ажиллагаа явуулж байгааг онцлоод өөрийн үйчлүүлэгчээ буруугүй гэдгийг тодотгосон […]

KOO.MN
Хөлбөмбөг

Африкийн үндэстний цом тэмцээнийг Египет улс зохион байгуулна

d.byambajargal·

Африкийн хөлбөмбөгийн холбоо “Африкийн Үндэстний цом” тэмцээнийг зохион байгуулагч улсаар Египетийг зарлав. Африкийн хөлбөмбөгийн холбооноос энэ оны Үндэстний цом тэмцээнийг хаана зохион байгуулах асуудлаар санал асуулга явуулж, Египетийг сонголоо. Тэдэнтэй Өмнөд Африк улс өрсөлдсөн юм. Энэ тэмцээнийг зохион байгуулах улсаар анх Камерун тодорсон. Харамсалтай нь, бэлтгэл ажил зохих түвшинд хийгдээгүй тул өнгөрсөн арваннэгдүгээр сард эрхийг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Азийн АШТ-ий талаар бүх мэдээлэл

d.byambajargal·

Хөлбөмбөгийн Азийн АШТ 1956 оноос хойш дөрвөн жил тутамд нэг удаа зохиогдох болсон билээ. Тивийн хэмжээний тэмцээний хувьд зөвхөн Копа Америкагийн дараа орох “хөгшин” тэмцээн юм. Арабын Нэгдсэн Эмират улсад 20 гаруй хоног хөлбөмбөгөөр амьсгална. Шар тивийнхэн арабын хойгт чуулах тус тэмцээнд энэ удаа 24 баг өрсөлдөх болжээ. Өмнө нь 16 баг өрсөлддөг байв. 2019 […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Уэйн Руни олон нийтийн газар согтуурхав

d.byambajargal·

Английн шигшээ багийн ахлагч асан Уэйн Руни өнгөрсөн онд цагдаагийнханд саатуулагдсан гэнэ. Энэ талаарх мэдээллийг тухайн үед нууцалсан аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд Виржиниа муж улсад түүнийг саатуулсан гэнэ. Түүний шүүх хурал өнгөрсөн ням гаригт болсон бөгөөд энэ үеэр англи эрийг хууль зөрчсөн болохыг нь сэтгүүлчид мэдсэн юм. Тэрбээр олон нийтийн газар согтууруулах ундаа […]

KOO.MN
Хөлбөмбөг

Английн шигшээгийн тоглогч хар тамхи хэрэглэсэн үү

d.byambajargal·

Английн хөлбөмбөгийн холбоо хэвлэлд гарсан мэдээллийн дагуу тамирчдаас мэдүүлэг авна. Өнгөрсөн баасан гаригийн “Sun” сонины тэргүүн нүүрэнд гарсан мэдээллийг Английн хөлбөмбөгийн холбоо шалгана гэдгээ мэдэгдэв. Уг сонинд бичсэнээр бол Зул сарын баяраа тэмдэглэж байсан нэгэн клубийн тоглогч шөнийн клубийн бие засах өрөөнд кокаин хэрэглэж байгаад дасгалжуулагчдаа баригдаж, гэртээ харьсан аж. Гэхдээ уг сонин Английн шигшээгийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Челси”-гийн хөгжөөн дэмжигч цэнгэлдэхэд орох эрхээ гурван жилээр хасуулав

d.byambajargal·

Английн “Челси” клубийн дэмжигч, 20 настай Жорж Брэдли хэмээх залууг ижил хүйстнүүдийг доромжилсон хэмээн цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэх эрхийг нь гурван жилээр хаслаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд “Челси” клуб “Брайтон”-ы талбайд зочлох үеэр Жорж Брэдлиг ижил хүйстэн хөгжөөн дэмжигчийг ялгаварлан гадуурхсан, үг хэлээр доромжилсон үйлдэлд нь шийтгэл оноожээ. Түүнийг цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэх эрхийг нь гурван […]

KOO.MN
Хөлбөмбөг

Кристиан Пулишич хамгийн өндөр үнэ хүрсэн Америк тоглогч боллоо

d.byambajargal·

Английн “Челси” клуб “Борусси Дортмунд”-ын залуу од Кристиан Пулишичийг 64 еврогоор авлаа. Өдгөө 20 настай америк залууг Английн “Ливерпуль”, “Арсенал” клуб сонирхож байсан ч “Челси” өөрийн болгосон юм. АНУ-ын шигшээ багт ДАШТ-ий урьдчилсан шатанд гоол оруулсан хамгийн залуу тоглогч (17 нас, 349 хоног) болж байсан К.Пулишич америк тоглогчдоос хамгийн өндөр үнэ хүрсэн хөлбөмбөгчин боллоо. Түүнээс өмнө 2017 онд Жон Бруксийн төлөө “Вольфсбург” 20 сая еврог […]