Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Жерард Пике ба “ФС Андорра”

d.byambajargal·

Испанийн шигшээ болон “Барселона” клубийн хамгаалагч Жерард Пике тоглогчоос гадна багийн эзний статустай. Тэрбээр Испанийн тавдугаар лигт хүч үздэг “FC Андорра” багийн эзэн билээ. Далайн түвшнээс дээш 1219 метрт байрлах 530 хүний суудалтай “Эстади Прада де Молес” цэнгэлдэх хүрээлэнд “ФС Андорра” баг тоглолтоо хийдэг. Испанийн тавдугаар дивизионд харьяалалтай энэ жижигхэн багийн эзэн нь нэрт хөлбөмбөгчин […]

koo
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Луис Энрике ажлаа орхилоо

d.byambajargal·

Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Энрике хувийн шалтгааны улмаас албан тушаалаа орхиж байгаагаа зарлав. Ингэснээр Испанийн шигшээг түүний туслах байсан Роберт Морено удирдахаар болжээ. Өнгөрсөн оны долдугаар сард Испанийн шигшээ багийг удирдахаар хоёр жилийн гэрээ байгуулсан Луис Энрике албан тушаалаасаа огцорлоо. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш гэр бүлийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон аж. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Дуулиан: Мишель Платини авилгал авсан хэргээр саатуулагдлаа

d.byambajargal·

Нэгэн цагт Европын хөлбөмбөгийн холбоог удирдаж байсан Мишель Платиниг Францын цагдаагийн газраас авилгал авсан байж болзошгүй асуудлаар саатуулсан байна. Өдгөө 63 настай М.Платиниг “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг худалдсан хэмээн хууль сахиулагчид үзэж байгаа юм. Тиймээс Парис хотын авилгатай тэмцэх албаныхан ноён М.Платиниг саатуулж, мэдүүлэг авахаар болжээ. Францын хууль сахиулагчид өмнө нь энэ […]

KOO.MN
Видео

Украин залуус дэлхийн аварга боллоо (видео)

d.byambajargal·

u20 буюу 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д украинчууд түрүүллээ. Польш улсад гурван долоо хоногийн турш үргэлжилсэн 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргын финалд өмнө нь медаль хүртэж байгаагүй Украин болон БНСУ-ын залуус тунаж үлдсэн билээ. Тоглолт эхлээд ердөө тав дахь минутад торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болсон өмнөд солонгосчууд боломжийг алдалгүй ашиглаж, И Кан Ин эхний […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Копа Америка 2019” эхэллээ

d.byambajargal·

Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 46 дахь удаагийн “Копа Америка 2019” тэмцээн Бразил улсад хөшгөө нээлээ. Энэ удаагийн тэмцээнд тус тивийн 10 багаас гадна Ази тивийн хоёр төлөөлөл болох Япон, Катар оролцож байгаа билээ. Бразил 3:0 Боливи Тэмцээний эхний тоглолт талбайн эзэн Бразил, Боливийн хооронд өрнөсөн юм. Тус тэмцээнд ес дэхээ түрүүлэх зорилготой бразилчууд […]

KOO.MN
Хөлбөмбөг

Копа Америка 2019: Япон, Катар яагаад оролцох вэ?

d.byambajargal·

Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг “Копа Америка 2019” буюу Өмнөд Америкийн АШТ энэ долоо хоногийн сүүлээр эхэлнэ. Талбайн эзэн Бразил эхний тоглолтыг Боливтой хийснээр тус тэмцээн нээлтээ хийх юм. Хэзээ эхлэх вэ? Зохион байгуулагч Бразил улс “А” хэсгийн эхний тоглолтыг Боливтой хийснээр тэмцээн эхэлнэ. Тодруулбал, зургадугаар сарын 15-нд Сао Пауло хотод орших 77 мянган хүний суудалтай […]

KOO.MN
Хөлбөмбөг

Оле Сульшер гурван жилийн гэрээ байгууллаа

d.byambajargal·

Английн “Манчестер Юнайтед” клуб түр менежерийн үүрэг гүйцэтгэж байсан Оле Сульшертэй албан ёсоор гурван жилийн гэрээг үзэглэллээ. Өдгөө 46 настай норвеги мэргэжилтэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Жозе Моуриньюг халагдсаны дараа Улаан чөтгөрүүдийг удирдах болсон билээ. Тэрбээр эхний найман тоглолтод дараалан ялж, түүний удирдлага дор баг нь сүүлийн 19 тоглолтын 14-т нь хожил авч, хоёр удаа тэнцсэн […]

KOO.MN
Хөлбөмбөг

З.Зидан эргэн ирлээ

d.byambajargal·

Францын нэрт хөлбөмбөгчин асан Зинедин Зидан Испанийн “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо. Өмнө нь “Реал”-ын хамт Аваргуудын лигт гурван жил дараалан түрүүлсэн амжилттай З.Зидан өнгөрсөн жил өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн юм. Гэвч 9 сарын дараа буюу 284 өдрийн дараа эргэн ирлээ. Энэ удаад З.Зидан гурван жилийн гэрээ байгуулж, 2022 оны улирал дуустал зүтгэхээр болжээ. Испанийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Катар анх удаа тивийн аварга боллоо

d.byambajargal·

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч катарчууд тивийнхээ аваргаар анх удаа тодорлоо. Аваргын төлөө Ази тивийн дөрвөн удаагийн аварга Япон, анх удаа финалд тунаж үлдсэн Катар шалгарсан юм. “Хөх самурайнууд” 2000 оноос хойш тус тэмцээнд нэг л удаа ялагдсан бол катарчууд энэ жил хаалгандаа нэг ч гоол алдаагүй үзүүлэлттэй хоорондоо тунасан билээ. Энэ тэмцээний турш […]

KOO.MN
Видео

Арабын Нэгдсэн Эмиратын хөгжөөн дэмжигчид “орк зан” гаргав (видео)

d.byambajargal·

Хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий хагас шигшээ тоглолт өндөрлөлөө. Түүхэндээ анх удаа энэ шатанд өрсөлдсөн Катар, талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмират багийн тоглолт 4:0-ээр өндөрлөв. 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах даалгавартай катарчууд түүхэн амжилтаа бичиж байна. Тэд талбайн эзэн Арабын Нэгдсэн Эмиратыг 4:0-ээр бут ниргэж, анх удаа Азийн аваргын шигшээд шалгарлаа. Гэхдээ энэ тоглолтын үр дүнгээс […]

KOO.MN
Хөлбөмбөг

Александр Кокориныг суллах талаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

d.byambajargal·

Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын “Зенит” багийн довтлогч Александр Кокориныг хүн зодсон хэргээр ирэх сарын 8-нд хүртэл шоронд хорихоор болсон билээ. Шүүхээс шийдвэр гарвал тав хүртэлх жилээр шоронд үргэлжлүүлэн хорих юм. А.Кокорин болон Павел Мамаев нар өнгөрсөн оны аравдугаар сард согтуугаар зодоон хийж, хоёр хүнд ноцтой гэмтэл учруулсан юм. Хэрвээ шүүхээс буруутай гэж үзвэл хөлбөмбөгчин залуус тав […]

KOO.MN
Хөлбөмбөг

Япончууд финалд шалгарлаа

d.byambajargal·

Ираны шигшээ баг Азийн АШТ-д Японы эсрэг гоолдоогүй хар цуврал үргэлжиллээ. Хөлбөмбөгийн Азийн АШТ-ий хагас шигшээд Япон, Ираны багууд өрсөлдсөн юм. Ираны шигшээ багийн португал мэргэжилтэн Карлуш Кейрошийн 100 дахь тоглолтод “Персийн арслангууд” 2011 оны тивийн аварга япончуудыг хожих эсэх нь олны анхаарлыг татаж байлаа. Харамсалтай нь, энэ тоглолтод өмнөх түүх давтагдсан юм. Япон, Ираны […]

KOO.MN
Хөлбөмбөг

Осол: Эмилиано Салагийн эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардав

d.byambajargal·

Аргентинийн хөлбөмбөгчин Эмилиано Салагийн эрлийн ажиллагааг албан ёсоор зогсоосон болохыг цагдаагийн газраас мэдээлэв. Аргентинийн хөлбөмбөгчин Эмилиано Сала, нисгэгч Дэвид Ибботсон нарыг алга болсноос гурав хоногийн дараа эрлийн ажиллагааг зогсоолоо. Хөлбөмбөгчин болон нисгэгч хоёрыг Их Британи, Францын дунд байдаг “Channel Islands”-ын ойролцоо унасан гэж үздэг. Хэрвээ далайн усанд унасан бол амьд байх магадлалтай боловч өвлийн хахир […]

KOO.MN
Хөлбөмбөг

Осол: Эмилиано Сала гэж хэн бэ

d.byambajargal·

Аргентинд төрсөн, Францад өссөн хөлбөмбөгчин эр сураггүй алга болов. Гуравхан хоногийн өмнө Английн “Кардифф Сити” клубтэй гэрээ байгуулсан Эмилиано Салагийн сууж явсан онгоц сураггүй алга болсон талаар Францын агаарын тээврийнхэн мэдээлэв. Сураггүй болсон нисдэг тэргэнд түүнээс гадна нэг нисгэгч байсан гэнэ. Эмилиано Сала Аргентинийн Санта Фед төрсөн ч Францад мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлж, “Нант” клубийн […]