Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Т.Мюллерийн 100 дахь тоглолт

d.byambajargal·

Аваргуудын лигийн хэсгийн шатанд учраа таарсан Германы “Бавари Мюнхен”, Португалын “Бенфика” клубийн тоглолтын үеэр довтлогч Томас Мюллер сэлгээнээс талбайд гарч, Аваргуудын лигт 100 дахь тоглолтоо хийлээ. Өдгөө 29 настай немц довтлогч ийм үзүүлэлтэд хүрсэн 35 дахь гишүүн нь болсон байна. Сонирхуулахад, уг жагсаалтыг Икер Касильяс тэргүүлдэг. Одоогийн байдлаар Т.Мюллер “Бавари Мюнхен”-д байхдаа ийм үзүүлэлтэд хүрсэн […]

koo
Хөлбөмбөг

Икер Касильясын 20 дахь улирал

d.byambajargal·

Португалын “Порту” клубийн хаалгач Икер Касильяс “Шальке” клубийн эсрэг гараанд гарснаар Аваргуудын лигт 20 дахь улиралдаа тоглолт хийв. Өдгөө 37 настай испани хаалгач ийнхүү нэгэн өвөрмөц дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр “Реал Мадрид” болон “Порту” клубт Аваргуудын лигт 178 тоглолтод оролцсон гэдгээрээ хэдийнэ дээд амжилт эзэмшдэг. Түүний энэ үзүүлэлтэд хамгийн дөхөж очих тоглогч бол одоогоор […]

KOO.MN
Хөлбөмбөг

Роберто Фирминод нүд хэрэггүй

d.byambajargal·

Аваргуудын лигийн “С” хэсэгт багтсан дөрвөн багийн тоглолт өнөөдөр болсон юм.  (Англи) Ливерпуль 3:2 Парис (Франц) Гоол: Даниел Старриж (30), Жэймс Милнер (36, то.ц), Роберто Фирмино (90+2), Тома Мёнье (40), Кильян Мбаппе (83) Энэ өдрийн хамгийн сонирхолтой тулааны нэг бол энэ тоглолт байлаа. Лигтээ өнгөтэй яваа “Ливерпуль” Европын дэвжээнд ч бүдэрсэнгүй. Өмнөх тоглолтод нүдэндээ бага зэрэг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Кристиан Пулишичийн төрсөн өдрийн бэлэг

d.byambajargal·

(Бельги) Брюгге 0:1 Борусси Дортмунд (Герман) Гоол: Кристиан Пулишич (85) Германы клуб 2017 оноос хойш Аваргуудын лиг дэх анхны хожлоо хорват гаралтай америк тоглогч Кристиан Пулишичийн ганц гоолын ачаар авлаа. Энэ өдөр 20 насны төрсөн өдөр нь тохиосон одтой америк эр 69 дэх минутад сэлгээнээс талбайд гарсан юм. Ингэснээр Германы багийн төлөө 100 дахь тоглолтдоо оролцоод […]

KOO.MN
Хөлбөмбөг

Лионель Мессигийн найм дахь хэт трик

d.byambajargal·

(Испани) Барселона 4:0 ПСВ (Нидерланд) Гоол: Лионель Месси (32, 77, 87), Осман Дэмбэлэ (75) Аваргуудын лигийн эхний гоолыг аргентин довтлогч Лионель Месси нэр дээрээ бичүүлэв. “Камп Ноу” цэнгэлдэхэд эхний хагаст 1:0-ээр өндөрлөсөн тоглолт хоёрдугаар үед тооны зөрүү улам холдсон үзүүлэлтээр дууссан юм. Л.Месси Аваргуудын лигт найм дахь хэт трикээ гүйцэтгэж, К.Роналдугаас нэгээр илүү гарав. Түүнчлэн хэсгийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Жон Терри Москвагийн саналаас татгалзжээ

d.byambajargal·

Английн шигшээ багийн ахлагч асан Жон Террид ОХУ-ын “Спартак Москва” клуб нэг жилийн гурван сая фунтын цалин амласан ч гэр бүлийн шалтгаанаар Москвад очихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Өдгөө 37 настай Ж.Терри өнгөрсөн долоо хоногт Ром хотод эмнэлгийн үзлэгт хамрагдсан юм. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ийм шийдвэр гаргасан гэж хувийн мэдэгдэлдээ дурджээ. Ж.Терри “Челси” клубт 700 […]

KOO.MN
Хөлбөмбөг

БНСУ армийн хуулиа өөрчилж магадгүй

d.byambajargal·

БНСУ армийн хуулиа өөрчилж магадгүй талаар тус улсын зарим хэвлэлд онцолжээ. Одоо мөрдөж буй хуулиар бол эрүүл саруул бие бялдартай солонгос эр хүн бүр 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн албанд татагдаж, 21 сар эх орондоо зүтгэх ёстой. Гэхдээ урлагийнхан болон их спортынхон тодорхой шаардлага хангасан тохиолдолд өршөөл үзүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл олимпоос медаль хүртсэн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Н.Цэдэнбалын ялалтын үнэтэй гоол

d.byambajargal·

Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд өрсөлдсөн Монголын эрэгтэй шигшээ баг сүүлийн тоглолтоо Гуамтай хийж, 1:1-ээр тэнцсэн учир дараагийн шатанд шалгарах нь тодорхой боллоо. Уг тоглолтод хожигдвол хоёр багийн хоорондын тоглолтын үр дүнгээр Гуам хоёрдугаар шатанд өрсөлдөх байв. Сэтгэлзүйн хувьд том дарамттай уг тулаан 89 дэх минут хүртэл хуурай тэнцээгээр үргэлжилсэн. Харин гоолын салхийг талбайн эзэн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Эмэгтэй хөлбөмбөгчид түүхэн амжилт үзүүллээ

d.byambajargal·

Монголын эмэгтэй хөлбөмбөгчид анх удаа Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд өрсөлдөж, хэсэгтээ Умард Марианы Арлууд, Гуамыг дараалан ялснаар хоёрдугаар шатанд өрсөлдөх тийзээ авлаа. Гуамын эсрэг хийсэн шийдвэрлэх тоглолтод манай эмэгтэй хөлбөмбөгчид шүүгчийн мэдлийн 90+1 дэх минутад гоол оруулснаар багтаа ялалт авчирсан. 57 дахь минутад сэлгээнээс талбайд гарсан О.Сарангарав энэ тоглолтын эхний бас эцсийн гоолыг оруулж, […]

KOO.MN
Хөлбөмбөг

Гоолын мөндөр буусан үдэш + Бидэнд ганцхан оноо хэрэгтэй

d.byambajargal·

Монголын хөлбөмбөгчид түүхэн амжилтаа үзүүлсээр. Нутагтаа болж буй Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолтод эрчүүд хоёр тоглоод хоёр ялсан амжилтаараа хэсгээсээ гарч, дараагийн шатанд өрсөлдөх магадлал өндөр болов. Эхний тоглолтод Макаог 4:1-ээр ялсан манай хөлбөмбөгчид удаах тулаандаа Умард Марианы арлуудын шигшээг хүлээн авч, гоолын мөндөр буулгав. Нийт зургаан тоглогч гоол оруулж, үүнээс гурван тоглогч хоёроос […]

KOO.MN
Хөлбөмбөг

Л.Месси оны шилдэгт нэр дэвшсэнгүй

d.byambajargal·

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос шалгаруулдаг шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний шагналд тунаж үлдсэн гурван хөлбөмбөгчнийг тодрууллаа. Гэхдээ уг жагсаалтад сүүлийн 12 жил дараалан нэр дэвшиж, таван удаа шилдгээр нэрлэгдсэн Аргентинийн шигшээ болон Испанийн “Барселона” клубийн тоглогч Леонил Месси багтаагүй нь гол дуулиан болов. Харин сүүлийн гуравт Криштиану Роналду, Мохамед Сала болон Лука Модрич нар тунаж үлдсэн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Самуэль Это’о орон гэргүй болсон ахмад хөлбөмбөгчинд туслахаа амлав

d.byambajargal·

Камеруны шигшээ багийн довтлогч асан, цагтаа Английн “Челси”, Испанийн “Барселона”-д зүтгэж явсан Самуэль Это’о 1960-1970-аад оны үед Камеруны хөлбөмбөгийн нүүр царай болж, шигшээ багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байсан ахмад хөлбөмбөгчин Норбэрт Овонад шинэ гэртэй болоход нь туслахаар шийджээ. Өдгөө 67 настай Норбэрт Овона дампуурч, орон гэргүй, өөрийн замналынхаа ихэнхийг өнгөрүүлсэн Доуала хотод ядруухан амьдарч явааг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Харри Кэйний хараал тайлагдав

d.byambajargal·

Английн шигшээ болон “Тоттенхэм”-ийн довтлогч Харри Кэйний наймдугаар сард гоолдож үзээгүй “хараал” тайлагдав. “Спэрс” энэ өдөр “Фүлхэм”-тэй учраа таарч, 3:1-ээр буулган авахад англи довтлогч гурав дахь гоолыг оруулснаар “Тоттенхэм”-ийн төлөө Премьер лигт 109 гоолтой боллоо. Эхний хагаст бразил хагас хамгаалагч Лукас Моура гоолын салхийг хагалж, Премьер лигт анхны гоолоо гүйцэтгэсэн юм. Гэхдээ “Фүлхэм”-ийн серб довтлогч […]

KOO.MN
Хөлбөмбөг

Лионель Мессигийн төрсөн ах ял сонслоо

d.byambajargal·

Аргентинийн нэрт хөлбөмбөгчин Леонил Мессигийн төрсөн ах Матиас Месси Аргентинийн шүүхээс ял сонслоо. Тэрбээр удаа дараа зөвшөөрөлгүй галт зэвсэг ашигласан хэргээр 2.1 жил нийтийн үйлчилгээнд туслах ажил хийхээр болсон юм. Өдгөө 35 настай Матиас өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Парана гол дээр моторт завиар явж байхдаа осолд орсон. Ослын улмаас Матиас эрүүгээ хугалж, гэмтсэн билээ. Цагдаа […]