Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Андрес Перейра Бразил уу, Бельги үү

d.byambajargal·

“Манчестер Юнайтед”-ийн залуу авьяастан Андрес Перейра тун удахгүй аль шигшээ багт тоглохоо шийдэх бололтой. Бразил гэр бүлээс гаралтай ч Бельгид төрсөн хагас хамгаалагч эр өөрөө Португал хэлээр ярьдаг, Бразилын “Сантос” багийн хөгжөөн дэмжигч аж. Тэрбээр Бельгийн U15, U16 болон U17 насны шигшээд тоглож байсан ч дараа нь Бразилын U20, U23-т багтсан. Тэгвэл “UOL” цахим сайтын […]

koo
Хөлбөмбөг

Ромелу Лукаку 2020 онд шигшээ багаасаа зодог тайлна

d.byambajargal·

Бельгийн шигшээ багийн довтлогч, Английн “Манчестер Юнайтед”-ийн Ромелу Лукаку 2020 оны Европын АШТ-ий дараа шигшээ багаа орхих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ үед Р.Лукаку ердөө 27 настай байх юм. Тэрбээр “Business Insider”-ын сэтгүүлч Скотт Дэвисийн дараагийн ДАШТ-д оролцох эсэх талаарх асуултад хариулахдаа “Миний бодлоор Еврогийн дараа болих байх” гэж хариулжээ. Бельгийн шигшээ баг ДАШТ-ээс хүрэл медаль […]

KOO.MN
Хөлбөмбөг

Сери А-гийн хоёр тоглолт хойшлогдлоо

d.byambajargal·

Италийн Женова хотод 50 жилийн настай Моранди гүүр нурж, үүний улмаас 39 хүн нас барсан эмгэнэлт явдал гарсан билээ. Болсон үйл явдалтай холбогдуулан, өдгөө итали даяар гашуудал зарлаад буй. “Сампдориа” багийн ерөнхийлөгч Массимо Ферреро “RMC Sport”-д өгсөн ярилцлагадаа Сери А-гийн нээлтийн тоглолтоо хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тус клуб осол болсон Женова хотын багийн эсрэг тоглох […]

KOO.MN
Спорт ба бизнес

Ла лигийн улирлын тоглолт АНУ, Канадад болно

d.byambajargal·

Испанийн Ла лигийн улирлын тоглолт АНУ болон Канадад зохион байгуулахаар боллоо. Энэ талаар Америк хөлбөмбөгийн “Майами Долфинс” багийн эзэн Стивен Росс мэдээлсэн юм. ESPN-ий сэтгүүлч Жефф Карлислийн мэдээлснээр бол одоогоор яг аль тоглолт хэзээ болох нь тодорхойгүй ч “Майами Долфинс” багийн “Хард Рок” цэнгэлдэхэд Ла лигийн хоёр тоглолт болохоор төлөвлөж байгаа аж. Here’s LaLiga’s press […]

KOO.MN
Хөлбөмбөг

Франц дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

d.byambajargal·

Олон улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор ДАШТ-ий дараах шинэчлэгдсэн чансааг танилцууллаа. Дэлхийн аварга цолыг хүртсэн францчууд 1726 оноогоор уг жагсаалтыг тэргүүлж, хүрэл медаль хүртсэн Бельгийн шигшээ баг 1723 оноогоор удаалж байна. Энэ жагсаалтын гуравдугаарт Бразилын баг тодорчээ. Дэлхийн таван удаагийн аваргууд 1657 оноогоор жагссан бол өнгөрсөн ДАШТ-д гайхалтай амжилт үзүүлсэн хорватчууд 1643 оноогоор 16 байр […]

KOO.MN
Хөлбөмбөг

Европын супер цомын аварга – “Атлетико Мадрид”

d.byambajargal·

Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга “Реал Мадрид”, Европа лигт өнгөлсөн “Атлетико Мадрид” клуб энэ жилийн Европын супер цомын төлөө өрсөлдлөө. Эстонийн нийслэл Таллин хотын А.Ле Кок цэнгэлдэхэд цугларсан 13 мянган хүний өмнө Испанийн хоёр хэн нь Европын шилдгийн шилдэг баг болохоо үзэв. Энэ тоглолт олон талаар үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. “Реал” том өөрчлөлт хийсэн. Криштиану […]

KOO.MN
Спорт ба бизнес

Хамгийн өндөр үнэ хүрсэн 10 хаалгач – Кепа, Алиссон Бекер, Куртуа, Эдерсон

d.byambajargal·

Италийн залуухан хаалгач Жианлужи Буффон одоогоос 17 жилийн өмнө 23 насандаа “Парма”-гаас “Ювентус” руу 32.6 сая еврогоор очиж, дээд амжилт тогтоож байлаа. Үүнээс хойш 16 жилийн турш түүн шиг өндөр үнэ хүрсэн хаалгач тодроогүй. Харин энэ өнгөрсөн жил Эдерсон Мораес түүний энэ дээд амжилтыг давж гарсан түүхтэй. Ингээд хөлбөмбөгийн наймааны түүхэнд хамгийн өндөр үнэ хүрсэн […]

KOO.MN
Спорт ба бизнес

Өмнөд Азийн найман оронд Ла лиг үнэгүй цацагдана

d.byambajargal·

“Facebook” компани Энэтхэг болон Өмнөд Азийн бүс нутагт ноёрхлоо тогтоохын тулд Испанийн Ла лигийг тус бүс нутагт үнэгүй цацах эрхийг худалдан авлаа. Тус компани Леонил Месси тэргүүтэй дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн тоглолтыг шууд дамжуулах эрхийг гурван жил эзэмших юм. Үүгээр ч зогсохгүй ирэх баасан гаригт нээлтээ хийх шинэ улирлаас эхлээд бүх 380 тоглолтыг дамжуулна. Ийм эрх […]

KOO.MN
Медиа

Криштиану Роналду “FIFA 19” тоглоомны ковер болов

d.byambajargal·

Криштиану Роналду “FIFA 19” тоглоомны ковер болох нь тодорхой боллоо. Шинэ улиралд Италийн “Ювентус” клубт зүтгэхээр болсон португал довтлогч болон Францын “ПСЖ” клубийн бразил тоглогч Нэймар нар видео тоглоомны зурагт хуудсыг чимэх аж. Гэхдээ Нэймарын хувьд “Аваргууд” хувилбарынх нь ковер болох юм. К.Роналду өнгөрсөн жил “Реал Мадрид”-ын гишүүн байхдаа “FIFA 18” тоглоомны ковер болж байв. […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Челси” шинэ дасгалжуулагчийнхаа муу зуршилд тусална

d.byambajargal·

Английн “Челси” клубийг шинэ улиралд удирдаж буй итали мэргэжилтэн Маурицио Сарри архаг тамхичин гэдгээрээ алдартай нэгэн. Учир нь 59 настай М.Сарри Италийн “Наполи” клубийг удирдаж байхдаа талбайн гадна тамхи татаж буй дүр зураг их элбэг бий. Гэхдээ Их Британид хөлбөмбөгийн цэнгэлдэхэд тамхи татахыг хориглодог журамтай. Англид тамхины эсрэг хуулийг 2006 оноос хойш мөрдөж эхэлсэн бөгөөд […]

KOO.MN
Хөлбөмбөг

Кэйсүкэ Хонда Камбожийн дасгалжуулагчаар томилогдов

d.byambajargal·

Камбож улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн, армийн генерал Сао Соха ням гаригт шигшээ багийн шинэ дасгалжуулагчаа томиллоо. Хачирхалтай нь, өдгөө Австралийн “Мельбурн Виктори”-д зүтгэж буй япон довтлогч Кэйсүкэ Хондаг дасгалжуулагчийн албанд томилов. К.Хонда хэдхэн хоногийн өмнө Мельбурны багт зүтгэхээ зарласан. Гэхдээ шинэ албан тушаал нь түүний мэргэжлийн хөлбөмбөгчний замналд нь саад болохгүй гэдгээ мэдэгдэв. Тодруулбал, К.Хонда […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Улаан чөтгөрүүд”-ийн эхний гурван оноо

d.byambajargal·

“Манчестер Юнайтед” 2:1 “Лестер Сити” Гоол: Поль Погба (3), Люк Шав (83), Жамье Варди (90+2) Шигшээ багаа дэлхийн аварга руу хөтөлсөн франц довтлогч Поль Погба шинэ улирлын эхний тоглолтод амарч магадгүй байлаа. Зуны турш өөр баг руу явах, үгүй нь эргэлзээтэй байсан ч “Манчестер Юнайтед” багтаа үлдсэн тэрбээр эхний тоглолтод багийн ахлагчаар талбайд гарч, ердөө гурав […]

KOO.MN
Хөлбөмбөг

Английн премьер лигийн солилцооны тухай бүхнийг эндээс

d.byambajargal·

Английн премьер лигийн солилцооны цонх хаагдаж, багууд шинэ өнгө төрхөө бүрдүүлэв. Энэ жил лигийн багууд нийт наймаанд 1.2 тэрбум фунт зарцуулсан юм. Энэ тоонд ороогүй ганц баг бол “Тоттенхэм”. Тэд зуны турш шинэ тоглогч багтаа аваагүй аж. Ингэснээр 2003 оноос хойш наймааны цонх үүссэн тэр үеэс бүтэн зуны турш багтаа шинэ хүн аваагүй анхны баг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Тибо Куртуа “Реал Мадрид”-ын тоглогч боллоо

d.byambajargal·

Бельгийн шигшээ багийн хаалгач, ДАШТ-ий алтан бээлий шагналт Тибо Куртуа Английн “Челси”-г албан ёсоор орхиж, Испанийн “Реал Мадрид” багт очлоо. “Челси” клуб од тоглогчоо “Реал Мадрид” руу зарах шийдвэр гаргасныхаа үр дүнд хорват хагас хамгаалагч Матео Ковачичийг бүтэн улирал зээлээр тоглуулах боломжтой болсон юм. Түүнчлэн “Реал” гэрээ нь дуусахад нэг жил дутуу буй бельги хаалгачийг […]