Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Усайн Болт Австралийн клубт бэлтгэл хийнэ

d.byambajargal·

Ямайкийн нэрт гүйгч Усайн Болт мэргэжлийн хөлбөмбөгчин болох мөрөөдлөө орхиогүй явна. Их спортоо орхисноос хойш Германы “Борусси Дортмунд”, Өмнөд Африкийн “Мамелоди Сандоунс”, Норвегийн “Стрёмсгодсет” багуудад бэлтгэл хийгээд амжсан 31 настай эр ногоон тивийн “Сентрал Коаст Маринерс” багийн бэлтгэлд хамрагдах болжээ. We’re set to welcome @usainbolt to @CCMariners for an indefinite training period. Let’s hear from […]

koo
World Cup News

Артем Дзюба мэргэжлээ солив

d.byambajargal·

ОХУ-ын шигшээ багийн довтлогч Артем Дзюба мэргэжлээ сольжээ. Өдгөө 29 настай довтлогч эр ДАШТ-д гурван гоол оруулж, багийнхаа амжилтад их үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэгвэл Оросын зам заагч төхөөрөмж (GPS) үйлдвэрлэдэг нэгэн компанийн шинэхэн бүтээгдэхүүний дуу оруулагчаар А.Дзюбаг сонгожээ. Оросуудын түгээмэл хэрэглэдэг “Yandex Navigator GPS” төхөөрөмжийн дуу оруулагчаар “Зенит” багийн 195 см өндөртэй довтлогч сонгогдсон аж. […]

KOO.MN
Хөлбөмбөг

Кепа Аррисабалага дэлхийн хамгийн үнэтэй хаалгач

d.byambajargal·

Английн “Челси” клуб Испанийн “Атлетик Билбао”-гийн залуу хаалгач Кепа Аррисабалагагийн төлөө 80 сая евро төлөхөөр боллоо. Ердөө хагас жилийн өмнө 17.9 сая фунтын үнээр “Реал Мадрид” руу очих тун дөхсөн залуу эр зургаан сарын дараа 71.6 сая фунтын үнэ хүрч, дэлхийн хамгийн үнэтэй хаалгачаар тодорсон юм. Энэ зун дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгачийн үнэ хоёр […]

KOO.MN
Хөлбөмбөг

Матео Ковачич “Челси”-д очих болов

d.byambajargal·

Испанийн “Реал Мадрид” клубийн хагас хамгаалагч, хорват залуу Матео Ковачич Английн “Челси” клуб рүү зээлээр тоглохоор тохиролцоонд хүрчээ. Хэрвээ энэ шийдвэр богино хугацаанд өөрчлөгдөхгүй бол хоёр тал тун удахгүй гэрээнд гарын үсэг зурах гэнэ. М.Ковачичийн хувьд “Реал”-аас явах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд удсан. Тэрбээр шигшээ багийн хамтаар ДАШТ-д мөнгөн медаль зүүснийхээ дараа багаасаа явах хүсэлтэй байгаагаа […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Реал Мадрид”-ын шинэ өмсгөлийг далайн хог хаягдлаар хийжээ

d.byambajargal·

Испанийн Эзэн хааны клуб, “Реал Мадрид”-ын шинэ улирлын гуравдугаар өмсгөлийг “Adidas” компани далайн хог хаягдлаар урлажээ. Гуравдугаар өмсгөлийг АНУ-ын Нью-Йорк хотод танилцуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд Марсело, Гарет Бэйл, Карим Бензема болон бусад “Реал”-ийн тоглогчид оролцсон юм. Шинэ өмсгөлийг дэлхий дахинд борлуулж эхэлсэн аж. ?? For the oceans. Introducing our new @adidasfootball 3rd kit, made […]

KOO.MN
Хөлбөмбөг

Аваргуудын лигийн шинэ бөмбөгийг танилцууллаа

d.byambajargal·

“Adidas” компани 2018-19 оны улиралд Аваргуудын лигт ашиглах шинэ бөмбөгөө танилцууллаа. Уг бөмбөгийг энэ сараас олон нийтэд худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Дээрх бөмбөг бол Аваргуудын лигийн хэсгийн шатанд ашиглах албан ёсны бөмбөг аж. Шинээр танилцуулсан бөмбөгийг 150 еврогоор худалдах аж. Аваргуудын лигийн шигшээ тоглолтод ашиглах бөмбөгийг мөн танилцуулав. Ирэх улирлын шигшээ тоглолт Испанийн Мадрид […]

KOO.MN
World Cup News

Криштиану Роналду анхны бэлтгэлдээ оролцлоо

d.byambajargal·

Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Испанийн “Реал Мадрид”-ыг орхисноос хойш Италийн “Ювентус” клубтэй анхны бэлтгэлээ хийлээ. Мөн “Хөгшин хадагтай”-гийн бусад шилдэг тоглогчид болох Гонсало Игуайн, Родриго Бентанкур, Пауло Дибала, Доуглас Кошта, Хуан Куадрадо зэрэг ДАШТ-д улсаа төлөөлөн оролцсон тоглогчид багийнхаа бэлтгэлд эргэн нэгджээ. Сонирхуулахад, “Ювентус” энэ долоо хоногийн сүүлээр “Реал Мадрид”-тай учраа таарсан ч тус […]

KOO.MN
World Cup News

Хуан Карлос Осорио ажлаа өгөв

d.byambajargal·

Мексикийн шигшээ багийн менежер Хуан Карлос Осорио хөлбөмбөгийн холбооноос санал болгосон шинэ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзлаа. Ингэснээр өдгөө 56 настай, колумб мэргэжилтэн өөр баг дасгалжуулахаар шийдсэн бололтой. Тэрбээр Эл Триг удирдсан гурван жилийн хугацаанд 52 тоглолтод оролцож, 33 ялалт байгуулсан юм. Х.Осорио ДАШТ-ий эхний тоглолтод Германыг 1:0-ээр илүүрхэх хүртэл хөгжөөн дэмжигчдээсээ дэмжлэг авдаггүй, нэр […]

KOO.MN
World Cup News

Свен-Горан Эрикссон Иракийн дасгалжуулагч болжээ

d.byambajargal·

Английн шигшээ багийн дасгалжуулагч асан, швед мэргэжилтэн Свен-Горан Эрикссон Иракийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо. Хэдхэн хоногийн өмнө Туркийн Истанбул хотод С.Эрикссон Иракийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзсан юм. Ингээд хэд хэдэн ажлын саналыг бодож үзсэний эцэст Иракийн хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд зүтгэхээр шийдсэн гэнэ. С.Эрикссон 2001-2006 оны хооронд Английн шигшээ багийг удирдсан туршлагатай. Хоёр дэлхийн аваргад […]

KOO.MN
World Cup News

Станислав Черчесов гэрээгээ сунгалаа

d.byambajargal·

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг амжилттай удирдаж, ДАШТ-ий шөвгийн найм руу хөтөлсөн дасгалжуулагч Станислав Черчесов дахин хоёр жил шигшээгийн дасгалжуулагчаар ажиллахаар боллоо. Түүний шавь нар хэсгээсээ Уругвайн ард бичигдэж, хоёроор шалгарсан ч шөвгийн 16-д Испанийг хожиж, дараагийн шатанд шалгарсан. Гэвч Хорватын шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдсан юм. Гэхдээ дээрх амжилт нь Зөвлөлтөөс салсан Оросын хөлбөмбөгийн хувьд […]

KOO.MN
World Cup News

Леонил Мессид хугацаа хэрэгтэй

d.byambajargal·

Аргентинийн хөлбөмбөгийн холбоо (AFA)-ийн ерөнхийлөгч Клаудио Тапиа хөгжөөн дэмжигчиддээ хандаж, шигшээ багийн лидер тоглогч Леонил Мессид бодох хугацаа өгөхийг хүслээ. “Бид түүнээс хэтэрхий их зүйл хүсч байна. Одоо түүнийг тайван орхиж, ирээдүйгийнхээ талаар бодох хугацаа өгөх хэрэгтэй” гэж “Radio Mitre”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. К.Тапиа хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт буюу Аргентинийн найзуудын баярын өдрөөр Л.Месситэй […]

KOO.MN
Хөлбөмбөг

Андреа Пирло Италийн шигшээд ажиллана

d.byambajargal·

Италийн шигшээ багийг Роберто Манчини удирдахаар болсонг хөлбөмбөг сонирхогчид санаж буй биз ээ. Тэгвэл түүний туслахаар нэгэн үед шигшээ багийн гол тоглогчдын нэг байсан Андреа Пирло ажиллахаар болжээ. Өдгөө 39 настай А.Пирло өнгөрсөн онд АНУ-ын “Нью Йорк Сити” клубт хүчин зүтгээд албан ёсоор зодог тайлсан. Тэрбээр шигшээ багаа 2006 онд ДАШТ-д түрүүлэхэд гол тоглогчдын нэг […]

KOO.MN
World Cup News

Марио Манжукичд “даруулсан” зурагчин Хорватад үнэгүй аялах эрхтэй болжээ

d.byambajargal·

ДАШТ-ий хагас шигшээд учраа таарсан Англи, Хорватын тоглолтын үеэр нэмэлт цагт Марио Манжукич гоол оруулснаар хорватууд финалд шалгарсан билээ. Тэгвэл “Супер Марио” хожлын гоолын баяраа тэмдэглэх үеэр нэгэн гэрэл зурагчинг дайрч унагасан явдал болсон юм. Тэгвэл энэ зурагчин нь 53 настай, Эл Салвадор улсын иргэн Юри Кортес гэгч аж. Баярлаж хөөрсөн хорватуудаас санамсаргүй бэлэг авч, […]

KOO.MN
World Cup News

Александр Головин “Монако”-г сонгов

d.byambajargal·

ОХУ-ын шигшээ багийн залуу од Александр Головин “Монако”-гийн эмнэлгийн үзлэгээр орж, тун удахгүй гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцов. Түүнийг шигшээ багтаа гялалзсаных нь дараагаар Английн “Челси” клуб идэвхтэй сонирхож байсан ч А.Головин “Монако”-г илүүд үзсэн байна. Английн клуб бразил гаралтай итали тоглогч Жоржиньотой гэрээ байгуулсан тул орос залуу өөр сонголт хийхээр шийдсэн бололтой. Одоогоор Францын […]