Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Жианлужи Буффон “ПСЖ”-д зүтгэнэ

d.byambajargal·

Италийн домогт хаалгач, “Ювентус”-т олон жил зүтгэсэн Жианлужи Буффон Францын “Парис Сэйн Жейрман” клубт нэг жил зүтгэхээр гэрээ байгууллаа. Өдгөө 40 настай итали эр 17 жил “Ювентус”-ын хаалгыг манасан ч өнгөрсөн улирлын дараагаар гэрээгээ сунгаагүй юм. Сери А-д 9 түрүүлсэн эрхэм Францын клубтэй нэг жилийн гэрээг үзэглэжээ. Шинэ клубт очих болсон тухай Буффон “ПСЖ-гийн хөгжөөн […]

koo
Хөлбөмбөг

Агуйд төөрсөн хөвгүүдийг 9 хоногийн дараа олжээ

d.byambajargal·

Тайландын хөлбөмбөгийн хөвгүүдийн нэгэн багийн 12 хөлбөмбөгчин, нэг дасгалжуулагчийн хамт алга болоод 9 хоносон бөгөөд тэднийг агуйгаас эсэн мэнд олсон талаар BBC мэдээллээ. 11-16 насны 12 хөвгүүд 25 настай туслах дасгалжуулагчийн хамтаар 10 км үргэлжилдэг Там Луанг агуйд алга болсон юм. Жуулчдын анхаарлыг ихэд татдаг энэ агуй нь борооны уснаас дайжиж, нутгийн иргэдийн гэртээ харьдаг […]

KOO.MN
World Cup News

Дэвид Де Хеа Испанийн ерөнхий сайдыг уучлалт гуйхыг шаардав

d.byambajargal·

Английн “Манчестер Юнайтед” болон Испанийн шигшээ багийн нэгдүгээр хаалгач Дэвид Де Хеа улсынхаа шинэ ерөнхий сайд Педро Санчесыг олон нийтийн хэвлэлээр өөрөөс нь уучлалт гуйхыг шаарджээ. П.Санчес хоёр жилийн өмнө нэрт хаалгачийг хүчингийн хэрэгт холбогдоход буруутгасан утгатай ярилцлага хэвлэлд өгч байсан удаатай. Тэгвэл Дэвид энэ талаар нутгийнхаа сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр үед хэвлэлийн хурал зарлаж, […]

KOO.MN
Хөлбөмбөг

Английн хөлбөмбөгийн холбоо алдарт “Уэмбли” цэнгэлдэхийг зарна

d.byambajargal·

Английн хөлбөмбөгийн холбооноос алдарт “Уэмбли” цэнгэлдэхийг 600 сая фунт буюу 835 сая “ногоон”-оор үнэллээ. Тус цэнгэлдэхийг “Фүлхэм” багийн эзэн, тэрбумтан Шахид Хан худалдаж авахаар санаархаж буй. Тэгвэл Английн хөлбөмбөгийн холбоо нэр хүндтэй цэнгэлдэхээ зарахад татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн нь тус улсын ерөнхий сайд Тереса Мэйг багагүй бухимдуулжээ. Т.Мэй Английн хөлбөмбөгийн холбоонд хандаж, анхааруулга өгсөн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Стивен Жерард “Рейнжерс”-ийг удирдах уу

d.byambajargal·

Английн шигшээ болон “Ливерпуль” клубийн домог Стивен Жерард дасгалжуулагчийн албанд томилогдоод удаагүй. Энэ жил 37 настай нэрт хөлбөмбөгчин эр “Ливерпуль”-ийн 18 хүртэлх насны өсвөрийн шигшээгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа боловч тун удахгүй мэргэжлийн хөлбөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч болж магадгүй гэнэ. Шотландын “Рейнжерс” багийн эзэн Дэйв Кинг өнгөрсөн аравдугаар сард халагдсан Педро Кайксинагийн оронд С.Жерардыг томилохоор төлөвлөж […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Реал Мадрид” айлын талбайд хожил авлаа

d.byambajargal·

Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт учраа таарсан Германы “Бавари Мюнхен”, Испанийн “Реал Мадрид” баг эхний тоглолтоо “Бавари”-гийн талбай дээр хийлээ. Тус тоглолтын 28 дахь минутад талбайн эздээс Жошуа Киммич гоолын салхийг хагалсан ч давуу байдлаа удаан хадгалж чадсангүй. Нэгдүгээр үеийн 44 дэх минутад Марсело тооны харьцааг тэнцүүлсэн. Хоёрдугаар хагасын 57 дахь минутад “Бавари Мюнхен”-ий хамгаалагч Рафинья […]

KOO.MN
Хөлбөмбөг

Мохамед Сала “Ливерпуль”-д ялалт авчирлаа

d.byambajargal·

Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт учраа таарсан Английн “Ливерпуль”, Италийн “Рома” багийн эхний тоглолт боллоо. Анфелд цэнгэлдэхэд болсон тус тоглолтод “Ливерпуль”-ийн египет довтлогч Мохамед Сала энэ улиралд одтой байгаагаа баталж, таван гоолын дөрөвт нь оролцсон юм. Тэрбээр 36 дахь минутад гоолын салхийг хагалсан бол 46 дахь минутад тооны харьцааг 2:0 болгов. Улмаар хоёрдугаар хагасын 56 дахь […]

KOO.MN
Хөлбөмбөг

Европа лигийн цом хулгайд алдагджээ

d.byambajargal·

Нэр хүнд, чансаагаараа Аваргуудын лигийн дараа ордог Европа лигт түрүүлсэн багт олгодог мөнгөн цом Францын Лион хотод хулгайд алдагдсан гэж Мексикийн Гуанахуато мужийн прокурор олон нийтэд мэдэгджээ. Урт гартнууд уг цомыг тээвэрлэж явсан автомашиныг хулгайлсан бололтой. Прокурорын газраас энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хэдийгээр хулгайд алдагдсан ч уг цомыг аюулгүй олсон талаар […]

KOO.MN
Хөлбөмбөг

Жианлужи Буффоныг “Бока Хуниорс” сонирхож байна

d.byambajargal·

Италийн “Ювентус” клубийн ахмад хаалгач, домогт хөлбөмбөгчин Жианлужи Буффоны гэрээ ирэх зургадугаар сард дуусах юм. Гэрээгээ дуусахаар цаашид үргэлжлүүлэх эсвэл зодог тайлах эсэхээ шийднэ гэж мэдэгдсэн итали эрийг Аргентинийн “Бока Хуниорс” баг сонирхож байна. Ж.Буффоны гэрээ дууссаны дараагаар “Бока Хуниорс” баг түүнтэй гэрээний талаар ярилцана гэдгийг тус багийн ахлах дасгалжуулагч, итали мэргэжилтэн Гильермо Баррос Скелотто […]

KOO.MN
Хөлбөмбөг

ОХУ-ын “Енисей” хөлбөмбөгийн баг түрүүлвэл тамирчид нь нүцгэлнэ

d.byambajargal·

ОХУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн лигийг одоогоор 71 оноотой тэргүүлж буй “Енисей” багийнхан лигийн аварга болвол тамирчид нь нүцгэлж, эротик зураг авхуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар тус багийн хамгаалагч Наталья Морозова багийнхаа твиттер хуудсанд зарласан байна. “Хэрвээ бид лигийн аварга болвол багаараа клубийн өмсгөл болон медалийнхаа хамтаар эротик зураг авхуулж, хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барина” гэж тус багийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Арсэн Вэнгэр улирлын дараа “Арсенал”-ыг орхихоо мэдэгдлээ

d.byambajargal·

Английн “Арсенал” клубт олон жил дасгалжуулагчаар ажилласан Арсэн Вэнгэр энэ улирлыг дуусгаад багаа орхих болсныг мэдэгдлээ. Английн багийг 22 жил удирдсан өдгөө 68 настай франц мэргэжилтэн 1996 оноос хойш нийт 1298 тоглолтод оролцож, 704 тоглолтод ялалт байгуулж, 279 тоглолтод эвийн гэрээ байгуулсан бол 245-д нь хожигдсон аж. Тэрбээр “Арсенал”-ын хамтаар премьер лигийн аваргаар гурван удаа, […]

KOO.MN
Хөлбөмбөг

Шүүгч Майкл Оливерийн эхнэрийг сүрдүүлжээ

d.byambajargal·

Аваргуудын лигийн шөвгийн наймд “Реал Мадрид”, “Ювентус” клубийн тоглолтыг шүүсэн англи шүүгч Майкл Оливер хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд ороод буй. Тэрбээр 92 дахь минутад торгуулийн цохилт зааж, энэ шийдвэрийг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлсэн хаалгач Жианлужи Буффонд улаан хуудас “харуулсан” билээ. Зоримог шийдвэрийнхээ төлөө Ж.Буффонд болон Италийн хэвлэлээр шүүмжлүүлсэн Майкл Оливерийн гэр бүлийнхэн нь ч хүмүүсийн хараалд […]

KOO.MN
Хөлбөмбөг

Усайн Болт “Борусси Дортмунд”-д хийх бэлтгэлээ сунгана

d.byambajargal·

Ямайкийн нэрт гүйгч, дэлхийн хамгийн хурдан хүн гэгдэх Усайн Болт мэргэжлийн хөлбөмбөгчин болохоор Германы “Борусси Дортмунд” клубт бэлтгэл хийж буй. Тэрбээр Ямайкийн топ лигт тоглохоор санаархаж байгаа. “Борусси Дортмунд” клуб тавдугаар сарын 12-нд энэ улирлын сүүлийн тоглолтоо хийнэ. Тиймээс У.Болтын бэлтгэлийн хугацааг дахин гурван долоо хоног үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Усайн Болтын ямархуу хөлбөмбөгч болохыг спорт сонирхогчид […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хар тамхины хэрэгт холбогдсон эр ДАШТ-ийг өнжиж магадгүй

d.byambajargal·

Перугийн шигшээ багийн ахлагч Паоло Гуерреро ирэх зун болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг өнжиж магадгүй гэнэ. Түүнийг хар тамхи хэрэглэсэн гэж буруутгаж, спортын арбитрын шүүхэд дуудсан юм. Паоло Гуерреро тэргүүтэй Перугийн хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн арваннэгдүгээр сард ДАШТ-д оролцох хамгийн сүүлийн эрхийн төлөө Шинэ Зеландтай нэмэлт тоглолт хийж, ялснаар ОХУ-ыг зорих эрхээ авсан билээ. Харамсалтай нь, тус […]