Хөлбөмбөг

398 мэдээ

koo
Хөлбөмбөг

Серхио Рамосыг шийтгэхгүй

d.byambajargal·

Испанийн “Реал Мадрид” багийн ахлагч Серхио Рамос Аваргуудын лигийн шөвгийн наймд “Ювентус”-тай хийсэн эхний тоглолтод шар хуудас авснаар хариу тоглолтыг өнжсөн. Тэрбээр хариу тулаан эхлэхэд үзэгчдийн суудлаас тоглолтыг харж суусан бол Италийн аваргууд гурван гоол оруулсны дараа тоглогчдын орж гардаг хонгилд үзэгдсэн нь гярхай Массимилиано Аллегри харцнаас салж чадаагүй юм. Аваргуудын лигт торгуулиар тус тоглолтод […]

koo
Хөлбөмбөг

Аваргуудын лиг: Хагас шигшээгийн сугалаа боллоо

d.byambajargal·

Өнөөдөр хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалаа явагдлаа. Өнгөрсөн жилийн аварга баг Испанийн “Реал Мадрид”, Германы аваргууд болох “Байерн Мюнхен”, Английн “Ливерпуль”, Италийн “АС Рома” багууд тунаж үлдсэн. Тэгвэл сугалаагаар “Реал Мадрид”-“Байерн Мюнхен”-тэй учраа ололцохоор болсон бол “Ливерпуль”-“АС Рома” тунаж үлдлээ. Реал Мадрид – Байерн Мюнхен Эзэн хааны “Реал”, Германы аваргуудтай Европын дэвжээнд 24 удаа […]

KOO.MN
Хөлбөмбөг

Монголчууд нэг байраар урагшлав

d.byambajargal·

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргадаг дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Өнгөрсөн саруудад болсон нөхөрсөг тоглолтын үр дүнд олон багийн чансаанд өөрчлөлт орсон юм. Монголын шигшээ баг Малайзтай тэнцэж, Маврикид хожигдсоноор хоёр оноо нэмэрлэж, 51 оноогоор 188-д жагсах боллоо. Харин дэлхийн чансааг германчууд тэргүүлж, Бразил удаалж буй бол гуравдугаарт Бельгийн шигшээ баг орсон юм. Тэд Португал, Аргентиний урд […]

KOO.MN
Хөлбөмбөг

К.Роналду “Реал”-ыг аврав

d.byambajargal·

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Испанийн “Реал Мадрид”, Италийн “Ювентус” багийн хариу тоглолт Мадрид хотын Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдлаа. Өмнөх тоглолтод өрсөлдөгчөө 3:0-ээр илүүрхэж хожсон аваргуудыг дараагийн шатанд шалгарах нь ойлгомжтой гэж байсан ч “Хөгшин хадаг”-тай нар амар бууж өгсөнгүй. Хорват довтлогч Марио Манзукич хоёр, франц хагас хамгаалагч Блез Матюиди гурав дахь гоолыг оруулснаар […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Ливерпуль” 10 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа

d.byambajargal·

Английн хоёр баг шөвгийн наймд хоорондоо учраа таарсан. “Ливерпуль” болон “Манчестер Сити”-гийн эхний тоглолт 3:0-ээр Улаануудын ялалтаар өндөрлөсөн билээ. Хариу тоглолтоо талбай дээрээ хийсэн “Манчестер Сити” эхний хоёр минутад тооны харьцааг ойртуулсан юм. Бразил довтлогч Габреаль Есүс эхний гоолыг оруулсан ч үүнээс хойш Хотынхон Лорис Кариусын торыг хөдөлгөж чадсангүй. Эхний хагаст 1:0-ээр өндөрлөсөн ч хоёрдугаар […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Рома” анх удаа шөвгийн 4-т шалгарлаа

d.byambajargal·

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Испанийн “Барселона”, Италийн “Рома” багийн хоёр дахь тоглолт санаанд оромгүй үр дүнгээр төгслөө. Эхний тоглолтод талбай дээрээ 4:1-ээр буулган авсан каталоны багийг хариу тоглолтод гурван гоолоор хожигдоно гэж хэн санах билээ. Гэвч хөлбөмбөгт өрсөлдөгчөө басч болдоггүйг харуулж, италичууд гэнэтийн бэлэг барьснаар түүхэндээ анх удаа аваргуудын лигийн шөвгийн дөрөвт тунаж […]

KOO.MN
Хөлбөмбөг

“Байерн Мюнхен” 6 дараалан түрүүллээ

d.byambajargal·

Энэ долоо хоногт албан ёсоор Германы хөлбөмбөгийн дээд лигийн аваргууд тодорлоо. “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт хөршүүд болох “Аугсбург”-ийг 4:1-ээр буулган авснаар лигтээ зургаан жил дараалан түрүүлэх нь тодорхой болов. Германы аваргуудад нэгэн хачирхалтай түүх дагаж буй. Учир юу гэвэл тэд 2000 оноос хойш гэртээ аваргын баяр тэмдэглэж үзээгүй. 2005 онд одоогийн “Алианз Арена” руу […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хятад хөлбөмбөгчид нэгнийхээ чихийг тас хазсан хэрэг гарчээ

d.byambajargal·

Хятадын сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээний үеэр нэгнийхээ чихийг тас хазсан хачирхалтай хэрэг гарчээ. Тус улсын Гуанси мужид болдог цомын тэмцээний үеэр Наннинг хотын хоёр баг хоорондоо тоглосон юм. Энэ үеэр шүүгчийн гаргасан шийдвэрийн улмаас хоёр багийн тоглогчид хоорондоо маргалдаж, улмаар зодолдсон байна. Энэ үеэр “Малу” багийн тоглогч эсрэг багийн тоглогчийн чихийг тас хазсан гэнэ.  Наннинг […]

KOO.MN
Хөлбөмбөг

Юрген Клоппын цэргүүд шуугиан тарив

d.byambajargal·

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Английн хоёр баг болох “Ливерпуль”-“Манчестер Сити”-гийн эхний тулаан Улаануудын талбайд боллоо. Тоглолтын 12 дахь минутад “Сити”-гийн хамгаалагчдын алдааг ашиглаж, египет довтлогч Мохаммед Салах эхний гоолыг оруулсан бол 21 дэх минутад Алекс Окслэйд Чемберлен 16 метрийн гаднаас пуужин цохилт илгээж, тооны харьцааг холдуулсан. Улмаар 31 дэх минутад М.Салахын дамжуулалтаар Садио […]

KOO.MN
Хөлбөмбөг

Супер гоол, дахин дээд амжилт – Криштиану Роналду

d.byambajargal·

Италид өнөөдөр Испанийн Эзэн хааны баг хөлбөмбөгийн талбайд наргив. Тэр тусмаа португал довтлогч Криштиану Роналдугийн шоу болж өнгөрлөө. Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан Италийн “Ювентус”, Испанийн “Реал Мадрид”-ын эхний тулаан “Альянц” цэнгэлдэхэд болов. Эхний хагасын гурав дахь минутад К.Роналду гоолын салхийг хагалж, Аваргуудын лигийн 118 дахь гоолоо оруулав. Ж.Буффоны хаалганд оруулсан энэ гоолынхоо ачаар […]

KOO.MN
Хөлбөмбөг

Оросууд хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж, цагдаагийн тусгай алба байгуулав

d.byambajargal·

ОХУ-ын цагдаагийн алба ирэх зун нутагтаа болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж, хэлний өндөр мэдлэг чадвартай цагдаа нарыг ашиглаж, тусгай алба байгуулжээ. Хөлбөмбөгийн ДАШТ болох тус улсын 11 хотод байгуулагдсан уг алба хөлбөмбөгийн наадмыг үзэх жуулчид, бусад орны хөгжөөн дэмжигчдэд туслах зорилготой. Оросын нийслэлд жуулчдад зориулсан 100 орчим цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд тэд англи, франц, испани, […]

KOO.MN
Хөлбөмбөг

ОХУ-ын хөлбөмбөгчид усан тамхи, ургамалын гаралтай цайнаас татгалзана

d.byambajargal·

ОХУ-ын хөлбөмбөгийн холбооноос допингийн эсрэг гарын авлага гаргажээ. Хэдийгээр сүүлийн дөрвөн жилд тус улсын хөлбөмбөгчдөөс хориотой бэлдмэл илрээгүй ч удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой гарын авлага гаргах шаардлагатай гэж үзсэн байна. Энэхүү гарын авлагад шиша хэмээн нэрлэгддэг усан тамхи, ургамалын гаралтай цайнаас татгалзахыг уриалсан байна. Орос мэргэжилтнүүд допинг илэрч буй байдлаас дүгнэлт хийсний эцэст хоол […]

KOO.MN
Хөлбөмбөг

Аваргуудын лигийн дүрэмд өөрчлөлт оров

d.byambajargal·

Европын хөлбөмбөгийн холбоо ирэх улирлаас олон жил мөрдөж ирсэн Аваргуудын лигийн дүрмийг шинэчлэх болжээ. Хамгийн том шинэчлэл нь нэгдүгээр сарын буюу өвлийн солилцоогоор ирсэн тоглогч хуучин багтаа аваргуудын лиг эсвэл европа лигт тоглож байсан бол шинэ багт тоглох тоо нь хязгаартай байв. Тодруулбал, өмнө нь гурван тоглогчтой шинээр гэрээ байгуулсан бол хоёрыг нь Аваргуудын лигийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Аваргуудын лигийн шөвгийн наймын талаарх сонирхолтой тоон баримт

d.byambajargal·

Энэ долоо хоногт хөлбөмбөг сонирхогчид тун завгүй болно. Учир нь Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тулаан өрнөх юм. Хөлбөмбөгчин бүр энэ даваанд тоглоод байдаггүй. Баг бүр хүсээд шалгарчихгүй. Тэгвэл сонирхолтой тоон баримтыг уншигчдад хүргэе. Аваргуудын лигийн шөвгийн 8-д хамгийн олон тоглосон тоглогчид: 21 = Райан Гигз (Манчестер Юнайтед) 21 = Хави Хернандес (Барселона) 20 Андрьес Иньеста […]