
Жүдогийн Азийн АШТ ирэх онд Киргиз улсад болно
Манай оронд явагдахаар товлогдсон ч коронавирусийн улмаас хойшилсон Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Киргиз улсад зохион байгуулагдах болжээ. Улаанбаатарт болох байсан тэмцээнийг энэ оны дөрвөн сарын 17-19-нөөс хойшлуулж 11 сарын 26-29 болгосон. Гэвч коронавирусийн тархалт нэмэгдсэнээс болж ахин тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон нь Азийн Жүдо Бөхийн Холбоог ийм шийдвэр гаргахад […]










