
М.Уранцэцэг дэлхийгээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч
Унгарын Будапешт хотод өнөөдөр жүдо бөхийн ДАШТ нээлтээ хийлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, эрчүүдийн 60 кг-д Л.Өнөболд нар барилдлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д нийт 42 жүдоч хүч сорьсон юм. Манай улсаас хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Г.Наранцэцэг нар зодоглов. М.Уранцэцэг “С” хэсгийг тэргүүлсэн. Эхний шатанд хийлээд БНСУ-ын Юүнжү Ог, дараа нь Казахстаны […]












