Д.Сумъяа Азийн Наадмын хошой хүрэл медальт боллоо
Азийн Наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа хоёр дахь хүрэл медалиа хүртлээ. Тэрбээр медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Люү Тон Жуаныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтсан юм. Энэ жинд Японы бөх Момо Тамаоки түрүүлж, манай Д.Сумъяаг ялсан Хойд Солонгосын Ким Жин А мөнгөн медаль хүртлээ. Харин Д.Сумъяатай хамт Тайванийн […]