Баку 2018: Ганболдын Хэрлэн торгуулийн тойрогт орлоо
Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Ганболдын Хэрлэн барилдсан юм. Манай жүдоч эхний тойрогт хийлээд Туркийн Синан Сандалыг, дараа нь Мароккогийн Абдеррахман Боушитаг, гуравдугаар тойрогт Ирландын Натон Барнсыг буулган авсан. Ингээд “Б” хэсгийн аваргын төлөө өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Ерлан Серикжановтой учраа таарсан. Үндсэн цагт вазари үнэлгээ дутуу явсан Г.Хэрлэн цаг […]