Улсын наадмын нэг + хоёрын даваанд бүдэрсэн цолтнууд
Нэгийн даваанд улсын цолтой хоёр бөх учраагаа бараагүй бол хоёрын даваанд Улсын арслан Д.Ганхуяг жүдоч Г.Алтанбаганад, улсын начин Б.Сугаржаргал улсын өсөх идэр начин Э.Энхбатын төрсөн дүү аймгийн заан Э.Энх-Амгаланд, улсын начин М.Бат-Отгон жүдоч аймгийн заан Л.Отгонбаатар нарт тус бүр унасан. Хоёрын даваанд нийт 15 улсын цолтой бөх бүдэрч, маргаашийн наадмыг зурагтаар үзэхээс өөр аргагүй болсон […]