UFC: Кат Зингано UFC-д гомдол гаргана
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд UFC 232 тулааны үеэр Кат Зингано Меган Андерсонд харамсалтайгаар ялагдсан юм. Тэдний ялсан нь жиндээ аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болох байв. Уг тулаан ердөө 61 секунд үргэлжилж, австрали тулаанч Меган Андерсон ялагч болсон. Тулааны үеэр Меган Андерсон өрсөлдөгчийнхөө нүүр лүү өшиглөсөн нь Кат Зинганогийн нүдийг гэмтээсэн юм. Харах чадвараа алдаж, цочролд орсон тул шүүгч Марк Годдард тулааныг зогсоож, Меганыг ялсан гэж үзсэн. Холимог тулааны […]