Эдинсон Каванигийн бэртэл шүдний өвчин болов
Португалын шигшээ багийн эсрэг хожлын хоёр гоол оруулсан Уругвай эр Эдинсон Кавани шөвгийн 16-гийн тоглолтыг дуусгаж чадаагүй билээ. Тэгвэл Уругвайн шигшээ багийн дасгалжуулагч Оскар Табаресийг гол довтлогчийнх нь бэртэл “шүдний өвчин” болоод буйг нуусангүй. Табарес энэ талаар “Бидэнд хангалттай хугацаа байхгүй. Одоогоор Э.Каванигийн бэртэл хэр ноцтой болохыг мэдэж чадаагүй байна” гэж ярьжээ. Өдгөө 31 настай […]