
UFC: Хабиб Нурмагомедов албан ёсоор зодог тайллаа
UFC-гийн нэрт тулаанч Хабиб Нурмагомедов өнгөрсөн оны аравдугаар сард Жастин Гэйжиг ялснаасаа хойш зодог тайлахаа мэдэгдсэн билээ. Сүүлийн үеэс түүнийг тулааны спортод эргэн ирнэ гэх цуурхал гарсан ч холимог тулааны холбоог үндэслэгч Дана Уайт албан ёсоор их спортоо орхиж байгааг нь баталгаажуулав. Цар тахлын улмаас аавыгаа алдсан Хабиб Нурмагомедов сүүлийн тулааныхаа дараа их спортоо орхихоо […]







